![sonin.mn](/storage/news_images/1719555247EMK3SWwedfEtpRFG9R3J.jpg)
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын сонгуулийн VIII тойргийн дөрөвдүгээр хэсгийн хорооны байранд саналаа өглөө. Тус хэсгийн хороонд 2323 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлжээ.
Тэрбээр “Монголын ард түмэн бид хамтдаа 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш ес дэх удаагийн парламентын сонгуулиа өгөх гэж байна. Энэ удаагийн сонгууль хэд хэдэн онцлогтой байна. Нэгдүгээрт, салбар салбарын дуу хоолой бүхий 126 төлөөлөлтэй парламентыг Монгол Улсын түүхэнд бүрдүүлэх гэж байна. Энэ ч утгаараа сонгуулийн ирц өндөр байна гэж ажиглаж байна. Мөн хилийн чанадад байгаа монголчууд саналаа өгөх боломж бүрдсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрдэмтэн судлаачид, үйлдвэрчний эвлэл, хувийн хэвшлийн төлөөлөл жагсаалтаар нэр дэвшин УИХ-д орж ирэх гэж байна. Нийт ард иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Учир нь ардчилал гэдэг бол ард иргэд төлөөллөө сонгох сонголт юм.
Энэ удаагийн сонгуулийн хоёрдахь онцлог бол өнгөрсөн 30 жилийг ард иргэд дүгнэх гэж байна. Анх ардчилсан хувьсгал ялаад Санжаасүрэнгийн Зориг үг хэлж байсан. Тэрбээр нэгдүгээрт, улс эх орны эрх ашиг байх ёстой, дараа нь намын эрх ашиг байна. Энэ эрх ашгийн эрэмбэ дараалал алдагдвал ардчилал, парламентад итгэл суларч, төр иргэн хоёр хоорондоо үл ойлголцно гэж хэлж байсан. Харамсалтай нь энэ эрэмбэ дараалал, эрх ашиг эсэргээрээ хэдэн жил явсан. Хувийн эрх ашгийн төлөө улс төрийн намыг ашигладаг, нам дамнасан бүлэглэл үүсэж, төрийн мөнгөөр Эрдэнэтийн 49 хувийг авахаас эхлээд эрхзүйт төрд байж боломгүй зүйл болсон. Сүхбаатарын талбайгаа дундуур нь хувааж худалдсан, С.Зоригийн хөшөөг ч худалдсан, ногоон байгууламжууд устсан, цэцэрлэг сургууль, эмнэлгийн талбай хууль бусаар хувьчлагдаж нийтийн эзэмшил рүү халдсан. Тийм учраас энэ удаагийн сонгууль өнгөрсөн 30 жилийн дүгнэлт байгаасай, төр иргэн хоёрын итгэлцэл, урам зоригийн сэргэлт байгаасай гэж хүсэж байна.
Хамтдаа нийслэл хотоо цэгцлэх, бүсчлэн хөгжих, шинжлэх ухааныг дээдлэх, инженерүүдээ сонсдог байх, парламент ард түмний дуу хоолой байх гэдэг утгаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн. Өнөөдөр шинэ 30 жил эхэлж байна. Ард түмний төлөөлөл бүхий парламент хэрхэн ажиллахыг мөн улстөрийн намууд бодлогын мэтгэлцээнд тулгуурлаж ажиллахыг харах үлдэж байна. Ардчиллын хоёрдахь давалгаа эхэлж байна гэдэгт итгэж байна” гэлээ.
Сэтгэгдэл24
Н.Номтойбаяр: Нийгмийн өмнө хүлээсэн хамгийн том хариуцлагаа ухамсарлан саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр саналаа өглөө. Тэрбээр “Энэ удаагийн сонгуулийн үйл явц байж болох хамгийн хараар явагдлаа. Өчигдөрхөн хүртэл нэрийг минь ашиглаж, хуурамч мэдээлэл цахимаар тараалаа. Хууль, хяналтын байгууллагад хандсан” гэсэн юм. Мөн “Нийгмийн өмнө хүлээсэн хамгийн том хариуцлагаа ухамсарлан саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна” гэсэн юм.
Busadtaigaa adilhan dugaarlaj baigaad ogsond ih bayarlalaa. Tand amjilt husie
Бээжинхүү ДАНХ МАН 30 ЖИЛ ХУЛГАЙ ХИЙЖ ИДСЭН Ч МАН-д саналаа өгнө гэж тавлан ярзайж инээж байна.
Залуус чинь тэнд жинхэнэ язганаж байна лээ дээ базарбаан сонгуулийн ирж 200% шаахаар байнааа энэ юул болж төгсдөг болдоо өөрчлөлтийн салхи үлээх гээд байна уу даа.
Эхнэр нь хаана бна Монгол улсын үе үеийн ЕС дууд авгай сольсон олиггүй юмнууд бх юмаа иймдээ улс орон өөдалдгүй байх нөгөө гэрээ засаад.. жүжигчин яашка тай гэдэг нь үнэн бхаа
ОЮУНЭРДЭНЭ СОНГУУЛИЙН БАЙРНЫ ГАДАА СУРТАЛ УХУУЛГА ХИЙЖ СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ МАШ ТОМ ЗӨРЧИЖ БАЙНА.
ОЮУУН УХААНЫ ДЭЭД НЬ ОЮУК УЛСЫН МААНЬ УУРАГ ТАРХИ НЬ ЗҮРХ НЬ ОЮУКИЙН ТӨЛӨӨ НҮД ИРМЭХ ЗУУР ДУГУЙЛЖ БУДААД ГАРЧ БАЙНА АРД ТНИЙ ЯЛАЛТ БОЛЖ БАЙНА
тамгагүй төр гэж бднийг доромжлоод бга хүндээ үэлүүдтэйгээ нийлээд
Монголын ард түмэн сүүлийн 8 жилд татвар нэмж хувийн хэвшлийн аж ахуйнуудыг хавчиж гадуурхахаас өөр юу ч хийгээгүй, ямарч боловсролгүй, усан тэнэг малнууд Монгол улсыг хэрхэн удирдсаныг дүгнэх болно.
юун 30 жил? 34 жил биз дээ. ярихдаа дандаа алдаа гаргана энэ нөхөр
Залуучуудаа монголчуудаа сонгуульдаа идэвхтэй оролцож МАН АН хулгайчдыг төрөөс зайлуулцгаая.
Өнгөрсөн 30 жилийн завхралыг засахын төлөө зүтгэж байгаа ерөнхий сайдаа дэмжинэ
Мангасууд аа өнгөрсөн 8 жилээ яриачээ..шүгэлддэг данхаа.. эхнэргүй ганц бие гозон толгойт юм уу.. Жэнко бас эхнэрээ дагуулж явдаггүй байлаа..Жэнко, Данхан толгойт 2 нэг тэрэгний 2 дугуй шүү..
биднийгээ хайрлах болов уу, сонгууль өдөр эхнэр дагуулаад явахад яах бэ дээ. эмэгтэйчүүдийг залуусыг дор үзсэх данх бна
Салсан салсан
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэн хийнээ. МАН ч 90 орчим гишүүнтэй болох биз
Му-ын ерөнхий сайд Оюунэрдэнэ г " кино үзэхдээ тэмдэглэл хөтөлдөг" гэж шаасных нь төлөө албан тусаалаас нь огцоруулж, хотоос албадан хөөж явуулах нь зүйтэй. Мөн түүний хамаарал бүхий залуус, бүсгүйчүүдийн унаж буй машин, ухаж буй утас, унгас алдан нисдэг онгоцны тизийг ямар мөнгөөр, хэн яагадаж олж ирсэнийг ил болгох аваас, бидний Монгол улс мандан бадрах учиртай. Сэр лаларуудаа Ц.Тэмүүлэн
Энэ мэдрэл юу яриад байна аа. Ард түмэн тэнэг биш. Дүгнэлт хэдийнээ гарсан. Утаа! Өвчлөл! Үер! Авилга!
Ene.tom.danh.hudalch.Ouykiig.songohgui. bol.delhiin.3r.dain.garna.gesenshuu. Bazavaanii.humpad.odoo.yadagshuu.um. baigaa.um
enenii 9 gej yu bhavdee, odo bye bye
Данх МАН-ын День Сяо Пин болохыг мөрөөдөж байна
Чамд шүүхэрх бнуу! Чамтай чамгүй монгол улс болоод ирсийн! Гэртээ харь
Данх МАН-ын День Сяо Пин болохыг мөрөөдөж байна
Хукаачээ .. 30 жил биш 8 жилийг чинь дугнэчихлээ.