БРЮССЕЛЬ, 2024 оны зургаадугаар сарын 26 /AFP/. Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-гийн Зөвлөл үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж буй Нидерландын Ерөнхий сайд Марк Рюттег эвслийн дараагийн Ерөнхий нарийн бичгийн даргаар батламжиллаа.
Нидерландын Ерөнхий сайдын албан тушаалаас огцрох гэж буй М.Рютте өмнө нь гурван сар амарсныхаа дараа НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын албыг 2014 оноос хойш хашиж байгаа Йенс Столтенберг 2022 оны 10 дугаар сарын 1-нд ажлаа өгөх ёстой байсан боловч 2022 оны гуравдугаар сард болсон дээд хэмжээний уулзалтын үеэр эвслийн орнуудын удирдагчид түүний бүрэн эрхийн хугацааг есдүгээр сарын 30 хүртэл сунгах шийдвэр гаргасан бөгөөд дараа нь дахин нэг жилээр сунгасан тул түүний бүрэн эрхийн хугацаа 2024 оны 10 дугаар сарын 1-нд дуусгавар болно.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
НАТО- ФАШИСТ УЛС ЗУРГГАДУГААР САРЫН ХОРИН ХОЁРОНД ГИТЛЕР ШИГ ДОВТОЛЖ МОЛДОВ УКРАЙНЫГ НАТОД ЭЛСҮҮЛЖ АВСАН ОРОС ЦӨМИЙН БӨМБӨГӨӨ НАТО РУУ ТАВИАЧЭЭ БУСАД ЁВРОАЗИУД ГАЗАР УСААР ДОВТЛОХ ГЭНЭ
Азийн улс орнууд НАТО-г газар нутаг дээрээ байршуулахад дургүйцэж байна.
Өөрийн улсдаа ялагдааж огцорсон гологдлууд НАТО-д очдог болжээ
Марк Рютте өөрийгөө гоомоо гэдгээ зарласан, ккк, энэ баруун нэг л бишээ, ха ха ха