sonin.mn

САЙПАН, 2024 оны зургаадугаар сарын 26 /The Guardian/. “Викиликс” цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийн АНУ-ын Засгийн газартай байгуулсан гэрээг шүүх баталжээ. 


Сайпан арал дахь (Умард Марианы арлуудын хамтын нөхөрлөл) АНУ-ын Холбооны тойргийн шүүхийн хурлын үеэр Ассанж АНУ-ын Засгийн газартай байгуулсан гэрээний хүрээнд тагнуул хийсэн хэрэгт гэм буруугаа хүлээсэн гэж өмнө нь мэдээлсэн юм. 


АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдээлэхдээ, Ж.Ассанжтай хийсэн гэрээг шүүхээс батлахыг хүлээж байгаа бөгөөд үүний дараа “Викиликс”-ийг үндэслэгч Австрали руу гэртээ харих боломжтой болно гэжээ.


АНУ-ын прокурор Мэттью Маккензи мөн Ж.Ассанжийн эсрэг үүсгэсэн үлдсэн хэргийг шүүхийн шийдвэр гарсны дараа нэн даруй хүчингүй болгох арга хэмжээ авна гэж мэдэгджээ.


Ж.Ассанж Америкийн прокурорын газартай АНУ-ын үндэсний аюулгүй байдалтай холбоотой нууц материалуудыг олж авч, нийтэд задруулсан хэрэгт гэм буруугаа хүлээх тохиролцоонд хүрсний дараа даваа гаргийн өглөө Их Британийн шоронгоос батлан даалтаар суллагдсан юм. Энэ зүйл ангиар тэрбээр 5 жил шоронд хоригдох боловч Их Британид шоронд өнгөрүүлсэн хугацааг үүнд тооцоохоор болжээ.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг