sonin.mn

БЕРЛИН, 2024 оны зургаадугаар сарын 26 /DW/. Урсула фон дер Ляйен Европын Комиссын тэргүүний албыг хоёр дахь удаагаа хашихаар боллоо.


Энэ талаар Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын өмнө тус холбооны удирдлагад боловсон хүчний томилгоо хийх тухай хэлэлцээнд оролцсон улс төрийн гол хүчнүүдийн төлөөлөгчид зургаадугаар сарын 25-ны мягмар гарагт тохиролцжээ.


Европын зургаан улсын удирдагчдын тохиролцсоны дагуу Европын Холбооны Зөвлөлийн дарга Шарль Мишелийн оронд Португалын Засгийн газрын тэргүүн асан Антониу Костаг, гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррелийн оронд Эстонийн одоогийн Ерөнхий сайд Кая Калласыг томилохоор тохиролцсон байна. Европын Холбооны хамгийн өндөр албан тушаалуудад нэр дэвшигчдийг зургаадугаар сарын 27-ны пүрэв гарагт болох дээд хэмжээний уулзалтаар батлах ёстой. 




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг