sonin.mn

Хятад Европын худалдааны зөрчил ширүүсч, "худалдааны дайн" үүсэхээс Европын тал санаа зовж байна хэмээн саяхан олон улсын хэвлэлүүд мэдээлсэн билээ. Энэ тухай Хятадын Худалдааны яам 6 дугаар сарын 21-нд мэдээлэхдээ: "Хятадын тал ямагт ДХБ-ын дүрмийг журамлан мөрдөж, худалдааг дэмжих арга хэмжээг хянуур, тэвчээр хүлээцтэй хэрэгжүүлж байна. Харамсалтай нь Европын тал худалдааны зөрчлийг тасралтгүй хурцатгаж байна.


Цаашилбал "худалдааны дайн" үүсгэж болзошгүйн бүх хариуцлага Европын талд байгаа бөгөөд тэд багаар тооцоход "гурван зүйлийг биелүүлж чадаагүй".


Энэ нь Нэгдүгээрт, удирдагчдын нийтлэг ойлголтыг хэрэгжүүлээгүй.

Хоёрдугаарт, ДХБ-ын дүрмийг хүндэтгэн журамлаагүй.

Гуравдугаарт, компаниудын хууль ёсны эрх ашгийг хамгаалаагүй.


Европын холбооны үйлдэл бол ивээх үзлийн нийтлэг жишээ. Хятадын талын өөрийн зүй зохистой хууль ёсны ашиг тусаа хамгаалах шийдвэр эргэлт буцалтгүй юм. Худалдааны маргаан шат өгсөж хяналтаас гарахаас зайлсхийж, Хятад Европын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг хамтдаа тогтвортой ахиулахыг Хятад улс Европын талаас хүсэж байна" гэсэн байна.


Г.Бямба