Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга МАН-ын ухуулагчид зодуулан амь насаа алдсан харамсалтай хэрэг олны анхаарлыг татаж байна. Энэ хэрэгт холбоотойгоор МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөдөө орон нутагт хийж байсан уулзалтуудаа цуцалж Улаанбаатар хотод ирсэн. Улмаар, АН-ын дарга Л.Гантөмөртэй уулзан эмгэнэл илэрхийлсэн юм.
Түүнчлэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдэгдэл хийж, МАН-аас УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаярыг эгүүлэн татахаа мэдэгдлээ.
Учир нь хүн амины хэрэгт холбогдсон О нь Г.Сайханбаярын ухуулагч байсан юм. Энэ бол улс төрийн том соёл. Хуулиар нэр дэвшигчийн ухуулагч нас барвал эгүүлэн татах тухай зохицуулалт байхгүй ч эрх баригч нам энд улс төрийн маш том соёл гаргаж, эгүүлэн татахаа мэдэгдээд зогсохгүй, нөгөө намынхаа даргад очиж эмгэнэл илэрхийлнэ гэдэг улс төрд тогтоох ёстой соёл байлаа. Гурван цаг гаруй болсон хоёр намын уулзалтын дараа ч намуудын дарга нар цаашдаа хатуу гишүүнчлэлийг хэрхэн өөрчлөх, улс төрийн намуудын ухуулагч, дэмжигчдийн ёсзүйн асуудал, хөдөө орон нутаг дахь намчирхал, талцлын асуудлаар санал бодлоо солилцжээ.
Гэтэл АН-ын цөөнгүй нэр дэвшигчид үүнийг өөрийнхөө нэр хүндийг өсгөх, улс төрийн шоу болгож буй нь харамсалтай.
Чин үнэнийг хэлэхэд, эдгээр улс төрийн шоу хийж буй хүмүүс амьд ахуйд нь талийгаачийн бүтэн нэрийг мэддэг байсан эсэх нь эргэлзээтэй.
Тус намтай нэгдэж сонгуульд оролцож байгаа “Либерти” намын дарга Д.Амартүвшин хүний амь насаа алдсан хэргийг “Ийм үүлэн чөлөөний нар АН-д дахиж олдохгүй, ийм гоё боломжийг ашиглаж чадахгүй өлбийчөөд МАН-ын заавар хүлээгээд суугаад байгаад нь Лу-д уур хүрээд байгаа юм аа” хэмээн бичсэн байх юм. “Үүлэн чөлөөний нар” гэдэг нь товчхондоо олдсон аз завшаан гэсэн үг. Тэгвэл хүний үхлийг олдож буй аз завшаан, олз омог гэж хардаг хүний эрхийг дээдлэгчид АН-д байдаг гэхээр л аймшигтай юм шүү. Түүнчлэн, УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч “Элийрэгч” хэмээх Ц.Уянга, түүний сонгуулийн штабд ажиллаж буй Д.Монголхүү нар өчигдөр орой АН-ын төв штабад очиж Л.Гантөмөр даргаа шахаанд оруулжээ. Тэд “Л.Оюун-Эрдэнэ яагаад манай намын байранд ирж байгаа юм. Бид ялах ёстой биз дээ. Зүгээр л эмгэнэл илэрхийлж байгаа юм уу” гэх мэтчилэн цамнажээ.
Тэд талийгаачийн талаар ганц ч хүндэтгэлтэй үг хэлээгүй бөгөөд манай нам энэ боломжийг ашиглаж ялах ёстой гэх мэтчилэн ялалтын төлөө яахаа ч сийхгүй байгаагаа харуулсан увайгүй, хүн ёсны гажууд бичлэг нь сошиал орчинд цацагдаад байна.
Ийм хүмүүс хүний эрх, эрх чөлөөний тухай ярьдаг гэхээр л, ийм хүмүүс таныг төрд төлөөлж сууна гэхээр аймшигтай биш гэж үү. Хүний аминаас үнэтэй улс төр, сонгууль гэж байхгүй гэдгийг АН-ынхан ойлгохгүй байгаа бололтой. Хоёр намын дарга нь хүний амиар улстөржихгүй шүү гэж мэдэгдээд байхад л үүлэн чөлөөний нар байсан юм, бид ялах ёстой, тэр үхлээр оноо авцгаая хэмээн улайрагсдыг эрх биш ард түмэн таньж ялгаад, ус тосоор нь шүүгээд ялгаад гаргаж ирнэ гэж найдъя. Тэд ямар ч аргаар хамаагүй сонгуульд ялахаа бодож, хүний амь насаа алдсан хэрэг дээр дөрөөлж ийнхүү эхнээсээ улс төр хийж байх юм.
П.Пэлжээ
Сэтгэгдэл17
АН нэр хүнд нь бүр уначихсан болохоор хүний амиар шоу хийж тэнэгтэж байна. Тэр хувь хүний ёс суртахүүны асуудал. Тэр овилгогүй тэнэг хүн л хүний амь насанд халдсанаас Онун-Эрдэнэ явуулаагүй.30 жилийн завхрал хүмүүсийг ийм л ёс зүйгүй, мунхаг болгожээ.
Тэнэг ээ! Ардын нам (МАН)-ын ухуулагч хүн алж байгаа нь зөв, АН тэр тухай ярьсан хэл сэн нь буруу болж бна уу ?!
Тэнэг ээ! Ардын нам (МАН)-ын ухуулагч хүн алж байгаа нь зөв, АН тэр тухай ярьсан хэл сэн нь буруу болж бна уу ?!
Гое боломж гэнэ уу Солиотой. Хун байна
АН 30 жил монголчуудад их гай тарьлаа. Одоо ч тарьсаар байна. АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс хориглох хэрэгтэй.
Монголчуудын өмч хөрөнгийг, баялагийг тонон дээрэмдсэн олигархиудын эсрэг цогтой тэмцэж буй МАН-ыг харлуулах гэсэн АН-ын хан бол олигархиудыг цээжээрээ хамгаалагчид мөн. АН монголчуудад мөн ч их гай тарьж байна даа.
Зоригийн хэргийг МАН 30 жил ярьсан даа?
Үнэн аймшигтай АН ын хүмүүс бүүр яахаас ч буцахаа байсан балайнууд
МАН коммунистууд алуурчин ухуулагчийн гэмт хэргээ АНд тохож хүний амийг улстөржүүллээ гүтгэж тархи угааж эхэллээ Оросын нутагт үүссэн оросуудын байгуулсан МАН тарах өдөр ирнэ
МАН Солонгос Япон Тайвань Азийн улсуудад байдаг ардын нам.Харин Энхбаяр буриадын МАН-г хагалж байгуулсан хувийн МАХН бол коммунист нам.Оросуудаа яривал буриад туслах Гансүх нь АН-н Хурцтай нийлж Сурагугийн Японыг дээрэмдсэн Орос авгайтай Женко АН-х. АН-н дэлүү ИЗНН 30 гаруй Монголчуудыг хэлмэгдүүлж байхад дуугүй байн зөвшөөрч байсан орос Оюуны нам.
AN ch ner hunde yostoi sergehergui shalda bulgala da huni amiar shou higed inged tanai nam dusch bga yuma dendu malnud neg dor tsuglarhara ingej archigdak bga yumda yadaj bhad teneg namin darga Gantumir n 2 erlizinhe shantajig tsatachih yumaa dussaan dussan tanai lalrin nam
Энэ муусайн намчингууудын хэрүүлийг хараад байгаарай. Намууд ард иргэдийг талцуулж, амьдрал сэтгэл санааг нь ямар болгож хаяснаа харцгаа даа. Одоо бие биенээ чи тэрнийх энийх гээд алж хядах болж байна. Эхлэл нь энэ хогийн намчидаа
ардчилсан намыг татан буулга өмхий луйварчид бгаа юм худлаа шоудаад
ардчилсан намыг татан буулга өмхий луйварчид бгаа юм худлаа шоудаад
Hunii.amiar.show.hiilee.genuu.Tegeed. hun.alahad.hamaagui.gesen.uguu. soliorood.baigaarai.novshiin.MANaa
Ийм л хүний адаг сэгнүүд ан дүүрэн болохоор хүмүүс үзэн яддаг
АНн залуу эхэлж өдсөн зодсон бналээ шдээ Архинаас тэнэгээсээ болжээ энэ 2 Сайханбаяр ямар буруутай гэж