
ЛЮЦЕРН, 2024 оны зургаадугаар сарын 17 /euronews/. Украинд энх тайван тогтоох асуудлаарх дээд хэмжээний уулзалт Швейцарт улсад боллоо. Бюргеншток гэдэг рашаан сувиллын газарт хоёр өдөр үргэлжилсэн бага хурал хамтарсан мэдэгдэл гаргаснаар өндөрлөжээ. Бага хуралд барууны орнуудаас голдуу, мөн хөгжиж буй зарим томоохон улс орны 100 орчим төлөөлөгч оролцлоо. Уулзалтад оролцогч 80 улс Украины "нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал"-ыг Оростой хийж буй дайныг зогсоох аливаа энхийн гэрээний үндэс суурь болгохыг уриалсан боловч хөгжиж буй зарим томоохон орон эл уриалгад нэгдээгүй байна.
Цөмийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, хоригдол солилцоо гэсэн гурван гол асуудалд гол анхаарал хандуулсан эцсийн баримт бичигт Саудын Араб, АНЭУ, Бразил, ӨАБНУ, Энэтхэг, Тайланд, Мексик зэрэг орнууд гарын үсэг зураагүй байна. Мөн Ватикан дэмжээгүй байна.
Уг мэдэгдлийг дэмжсэн орнуудын дотор Швейцар, Турк, Европын Холбооны гишүүн орнууд болон АНУ багтжээ.
НҮБ-ын Дүрэм болон "нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг хүндэтгэх" нь Украинд цогц, шударга, бат бөх энх тайвныг тогтоох үндэс суурь болж чадна гэж эцсийн мэдэгдэлд дурдсан байна.
Дайныг эхлүүлсэн Орос улсыг уриагүй тул хоёр өдөр үргэлжилсэн бага хурал нь дайныг зогсооход төдийлөн нөлөөлөхгүй гэж шинжээчид үзэж байна. Уг хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн Оросын гол холбоотон болох Хятад, ажиглагчаар оролцсон Бразил улсууд хамтран энх тайвны өөр замын зураглалыг гаргахыг оролдож байна.
Эцсийн мэдэгдэлд гурван асуудлыг тусгажээ
- "Запорожье" атомын цахилгаан станц болон бусад цөмийн байгууламжийг Киевийн хяналтад буцаан авах. “Украины эсрэг аливаа аюул занал учруулах, цөмийн зэвсэг ашиглахыг хүлээн зөвшөөрч болохгүй” гэж мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.
- Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гуравдагч орнуудад аюулгүй нийлүүлэх. “Хүнсний аюулгүй байдлыг зэвсэг болгон ашиглах ёсгүй” гэж мэдэгдлийг гаргагчид онцолсон байна.
- Олзны бүх цэргүүдийг солилцох, мөн хууль бусаар шилжүүлсэн иргэд, тэр дундаа хүүхдүүдийг Украин руу буцаахыг уриалжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл10
ха ха ха, нацист алиалагч Зеле Квартал-24 жүжгэндээ 160 улс урьсанаас 90-хэн улс ирсэн, Ёвропын зарим улсууд дэд сайдуудаа явуулсан, ха ха ха, ирсэн 90 улсын 10-аад нь жүжгийн дундуур гарч явсан, үлдсэн хэд нь нацист алиалагч Зелегийн жүжгийн үзэгч болжээ, ха ха ха
тэр байнга эм уудаг бөгсөн толгойт зайлсан байгаарай, ха ха ха
Бөгспутиныг хэдэн улс дэмждэг юмбэдээ,,,
Дэлхийн улсуудын 4/5 нь Орос улсын Америк, НАТО, Киевийн неонацизм неофашизмын эсрэг тэмцэлийг дэмжиж байна бөгсөн толгойт гяхтнуураа!
ДАЙНТАЙ АЛЛАГАТАЙ ХЭТ ДАВРАГЧ НЕОНАЦИСТУУДАД ОРОС ХҮҮХДҮҮДИЙГ БУЦААН ӨГВӨЛ ТЭДНИЙ ХУВЬ ЗАЯА АЙМШИГТАЙ
Оросыг дэлхийн хамгийн их хүн амтай хүчирхэг эдийн засагтай Хятад Энэтхэг Бразил Өмнөд Африк зэрэг маш олон улс дэмжиж бга Африк тив тэр чигээрээ олон зууны турш баялагаа ардчилсан гэгдэх барууны орнуудад цөлмүүлж хоосорсон ч одоо тэднийг нутгаасаа хөөж Орос цэргүүдийг нутагтаа байршуулж хамтран ажиллаж эхлэж бн Европ харийн цагаачидаар дүүрч саяхан Европын парламентийн сонгуульд Франц Германы ард түмэн одоогийн Украйны дайныг санжүүлэгч Макрон Шольц зэрэг улс төрчдийн намд үхлийн цохилт өгч 10 хүрэхгүй санал өгч бн энэ одоо яг юу харуулж бга бол Одоо Анус баруун доллар үндсэндээ нурж унаж бн анус барууныг сохроор шүтэгч нар өөрсдөө бод
ОРОСЫГ ДЭМЖИЖ БАЙГАА БИШ ӨБРАЗИЛ ЭНЭТХЭГ ХЯТАД ЗЭРЭГ ХЭДЭН ККУУН САЯ ГУЙЛГАЧИДАА ЯАЯ ГЭЖ Л БАЙГАА ОРОС ОДОО АРААС НЬ МАШ ХУРДАН ГУЛГАЖ БН ДАА.
Ардчилал гэж солиордог алнууд,Фермийн амьтад дотроос гахай илүү эрхтэй байхыг дарангуйлал гэнэ гэж донгосдог. Тэгсэн атлаа дэлхийн улсууд дотор "гахай улс" давуу эрхтэй байхыг ардчилал гэх юм. Энэ ариун явдал мөн үү.Жинхэнэ ичгүүргүй дабль стандарт гэж үүнийг хэлнэ. Өөрсдийгөө том гэж өргөмжилсөн 7 дээрэмчин даян дэлхийг зандалчилж тонон дээрэмдэх үйлдлээ зогсоох ёстой. Югослав,Ирак,Ливи,Сири,Афганистан улсуудыг дайн хийж сүйрүүлсэн энэ садистууд хүний өмнөөс эгцэлж хараад дайныг зогсоо гэж хэлэх эрх бий юу.
Оросууд ийм мэдэгдлийг хүлээн авч чадах уу
Ээ дээ энэ ч укруудад тиим ч их наалдахаар сайхан мэдээ ч биш бн даа.цонхны цаанаас чихэр долоолгоно гэдэг билүү энииг чинь?