sonin.mn

6-р сарын 17-ны үүрээр Филиппиний тээврийн хөлөг онгоц Хятадын Наньша олтригийн Рэнь Айжяо арлын ойролцоох усан хилд хууль бусаар нэвтэрчээ.


Энэ тухай Хятадын Олон Улсын Радио: "Өглөөний 05 цаг 59 минутад Филиппиний тээврийн хөлөг Хятадын урьдчилсан сануулгыг үл тоомсорлож, “Далайд мөргөлдөөн үүсэхээс урьдчилан сэргийлэх олон улсын дүрэм"-ийг зөрчин, Хятадын энгийн дарвуулт хөлөг руу зориудаар дөхөж, аюултай байдлаар ойртсоны улмаас мөргөлдөж зогссон байна. Энэ үйлдэл Филиппиний зориудын өдөөн хатгалга байсан." гэж мэдээлжээ.


Г.Бямба