
РОМ, 2024 оны зургаадугаар сарын 14 /VOA/. Барууны орнуудын санхүүгийн байгууллагуудад битүүмжлэгдсэн Оросын хөрөнгийн хүүгийн орлогыг ашиглан олон арван тэрбум долларын зээлийг барууны холбоотнуудад эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр Украинд олгоно гэж “Долоогийн бүлэг”-ийн орнууд пүрэв гарагт мэдэгджээ.
“Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагч Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони мэдэгдэхдээ, бид оны эцэс гэхэд Украинд 50 тэрбум ам.долларын нэмэлт санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр улс төрийн тохиролцоонд хүрсэн гэв.
Дээд хэмжээний уулзалтын эхний өдөр удирдагчид Италийн Пуглиа мужийн тансаг зэрэглэлийн “Борго Эгназиа” амралтын газарт уулзах үеэр дээрх мэдэгдлийг хийсэн байна. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хувьд ялалт болж байна. Тэрбээр Москвагийн түрэмгийллийн эсрэг тэмцэхэд нь Украинд туслахын тулд санхүүжилт олгох өөрийн төлөвлөгөөг дэмжихийг “Долоогийн бүлэг”-ийн удирдагчдад уриалж байсан юм.
Ж.Байден пүрэв гаргийн орой Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үеэрээ хэлэхдээ, “Долоогийн бүлэг”-ийн тохиролцоо бол “Бид ухарч няцахгүй гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд дахин сануулж байна. Чухамдаа бид түүний хууль бус түрэмгийллийн эсрэг хамтдаа зогсож байна” гэжээ.
Барууны санхүүгийн байгууллагуудад Оросын 280 тэрбум ам.долларын хөрөнгө битүүмжлэгджээ. Эдгээр хөрөнгө нь жилд хамгийн багадаа гурван тэрбум ам.долларын хүүгийн орлого олох төлөвтэй байна. Дээр дурдсан 50 тэрбум ам.долларын зээлийг 10 ба түүнээс дээш жилийн хугацаанд эсвэл зээлийг төлж дуустал эсвэл ОХУ дайны төлбөр төлөх хүртэл уг орлогоор төлөх ажээ.
АНУ, Украины хооронд аюулгүй байдлын хэлэлцээр байгууллаа
Пүрэв гаргийн орой Ж.Байден, В.Зеленский нар АНУ-аас Украинд үзүүлэх дэмжлэгийг тодорхойлсон хоёр талын аюулгүй байдлын тусдаа гэрээнд гарын үсэг зурсан байна. “Талууд 10 жилийн хугацаатай гэрээнийн хүрээнд Украины батлан хамгаалах, тогтоон барих найдвартай чадавхыг бий болгож, хадгалах, урт хугацаанд тэмцлээ үргэлжлүүлэх чадавхыг бэхжүүлэх, олон улсын эрх зүйн хүрээнд Украины эрхийг хүндэтгэсэн шударга энх тайвныг тогтоохын төлөө хамтран ажиллах болно” гэж Цагаан ордон мэдэгджээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл8
Энэ бол байж боломгүй үйлдэл юм. Хичнээн хоёр улс дайн хийсэн ч хөрөнгө мөнгийн хураадаг олон улсын хууль байхгүй. Олон улсын хамтын нийгэмлэг хэмээх Нэгдсэн үндэсний байгууллага нуржээ.
2 улсын дайн биш дэлхийд энх тайван байж тусгаар улс руу орос мэтийн алан хядагч улс ахиж гаргахгүй гэсэн дэлхийн бүх соёлт улс орны тэмцэл юм.үржил шитм газар нутагийн булааж авахын төлөө худал цуурхал тарааж байгаад дайн хийж эзэлж аваад байвал яах уу.сүүлдээ дүрэндээ итгээд коммунистууд өөрийнхөө улс дотор алан хядах ажиллагаа явуулж ард олоноо хуурах гэж оролдоод илчлэгдээд баларч байгаа биз дээ. саяхан орост кино театрт болсон алан хядлага өөрсдөө хийгээд Укриан руу чихэх гэж тооцоолоод алдаа гаргаж балраад байгаа биз дээ.Зөвхөн буугаар шүршиж байгаа нь мэргэжлийн алан хядагч байхад бараг буу буудаж чадахгүй хэдэн хүн баривчилж хэрэг хүлээлгэх гээд ядаж байгаа биз дээ.олон улс бүгд эргүү биш биз дээ
203.217.139.240 шар хадны сэтгэцийн эмнэлэгтээ очиж хэвт шизо минь.
7 хожгор дээрэм хийх хүртлээ доройтжээ, ккк
ОДОО ОРОС ДУУСЛАА ДАА. АРХИЧИН СОГТУУ ИВАНД БӨӨСТЭЙ САЙРТАЙ НЭГ ДҮҮ Л БАЙГАА ДАА.
чи тэгээд Монголоос зайлаач хуяа троллоо
Дүр эсгэсэн хуурамч ардчилсан алнуудын ярьдгаар бол фермийн амьтад дотроос гахай давуу эрхтэй байж болохгүй.Энэ бол ардчиллын эсрэг дарангуйлал болох юм гэнэ. Тэгсэн атлаа дэлхийн улс орнууд дотор неоколоничлогч 7 дээрэмчин давуу эрхтэй байхыг ардчилал гэх юм гэнэ. Жинхэнэ ДАБЛЬ СТАНДАРТ гэж энэ биз. Шог гэхэд шог биш.Эмгэнэл юм даа."Дэлхийд ардчилал гэж юм хаана ч байхгүй" Дональд Трамп.АНУ н ерөнхийлөгч асан энэ хүн "1000 ны үнэн үг"-ийг хэлсэн нь энэ юм.Тэгэхэд манай дүр эсгэсэн хуурамч ардчилсан гамингийн өмхий жорлон АН н алнууд ардчилыг хамгаална ч гэх шиг. АНУ н төлөөлөгчдийн доод танхимын спикер асан нэнси пелоси ,Ардчилал гэдэг бол манай улсын бренд нэр юм гэж хэлсэн. АН н алнууд Монгол улсад АНУ н эрх ашгийг хамгаалах юм биз дээ. Намаараа эх орноосоо урвагч хүн хогнууд. Дүр эсгэсэн хуурамч ардчилсан гамингийн өмхий жорлон АН үтэр түргэн үнсэн чандруу болж дөтийн замаар ор мөргүй тонилох болтугай.
Одоо цаг нь болсон. Монгол улсын тусгаар тогтнолд аюул учруулах украйны үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй. Америкт Монголын эсрэг аливаа үйлдлийг дэмжих аваас цаашид хөрөнгө оруулалтын баталгаа өгөхгүй гэж хэлэх цаг болжээ.