БЕРЛИН, 2024 оны зургаадугаар сарын 11 /VOA/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Германы Канцлер Олаф Шольцтой хэлэлцээ хийж, Украиныг сэргээн босгох асуудлаарх бага хуралд оролцохоор даваа гаргийн орой Берлинд хүрэлцэн ирснээ мэдэгджээ. “Канцлер Шольцтой Украиныг батлан хамгаалахад үзүүлэх цаашдын дэмжлэгийн талаар, түүнчлэн агаарын довтолгооноос хамгаалах системийг хөгжүүлэх, зэвсэг хамтран үйлдвэрлэх асуудлуудыг хэлэлцэж, мөн Энх тайвны дээд хэмжээний уулзалт, Европын зөвлөл, НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө байр сууриа нэгтгэх талаар ярилцана” гэж В.Зеленский олон нийтийн Х сүлжээнд бичсэн байна.
Германы эрх баригчид Украины дайныг хурцатгах вий гэж болгоомжлон Германы зэвсгийг Орос дахь байд цохилт өгөхөд ашиглахыг Киевт татгалзсаар ирсэн хэдий ч саяхан зөвшөөрсөн юм.
2022 оны хоёрдугаар сард Оросын цэргүүд Украин руу довтолсны дараа Герман улс энх тайвныг дэмжигч байр сууриасаа хэлбийж, АНУ-ын дараа Киевт цэргийн техник хэрэгсэл нийлүүлэгч хоёр дахь орон болжээ. Мягмар, лхагва гарагт В.Зеленскийн Украиныг сэргээн босгох асуудлаарх бага хуралд оролцох аж. Уг бага хуралд 10 улсын Ерөнхий сайд нар болон төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцоно.
В.Зеленский мэдэгдэхдээ "Оросын тал агаараар террорист ажиллагаа явуулж буй нөхцөлд Украины эрчим хүчний асуудлыг яаралтай шийдвэрлэх нь бидний нэн тэргүүний чиглэл байх болно" гэжээ.
“Миний бие мөн Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер, Бундестагийн ерөнхийлөгч Бербел Бас нартай уулзаж, манай цэргүүдийг сургаж буй цэргийн баазад очно” гэж тэрбээр нэмж дурдсан байна. Германаас В.Зеленский Украинд энх тайван тогтоох арга замуудыг хэлэлцэх бага хуралд оролцохоор Швейцар улсыг зорих ажээ. Тус бага хуралд 90 гаруй улс орон, байгууллага оролцох юм. Хятад улс уг хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд ОХУ-д оролцохыг санал болгоогүй юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
Энэ алиа салбадай,утсан хүүхэлдэй гуйлга гуйхаар л доншуучилж яваа биз удахгүй хэн ч биш болно доо
Бөгспутин чинь бас л гуйлга гуйсан лалар болсоншдээ,,,гях,,,гяхх,,,гяхх,,,
Нацист алиалагч Зеля фашист Адольф Шольцтой уулзаж 4-р Рейхийн тухай ярилцах гэж байгаа биз, ккк
Европын орнуудад сайн цагийн салхи сэвэлзэж эхэллээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон Европын парламентын сонгуулиар Францад Ле Пений нам ялалт байгуулсан бөгөөд Макроны нам ялагджээ. Хэдийгээр Макрон ерөнхийлөгчийн суудлаасаа буухгүй ч намаасаа дэмжлэг авах боломжгүй болж байна. Германы Социал Демократ нам,(Шольцын нам) маш бага санал авч, Баербокийн ногоон нам сураггүй болжээ. Доктор Алисе Вайделийн AFD нам ор хоосноос Германы ард түмний талд мятрашгүй зогсож байсны хүчинд Германы хоёр дахь том нам болж чадлаа. В.Путин, Элон Маск хүртэл зүүн Германаас гаралтай AFD намыг дэмжиж байгаагаа саяхан илэрхийлсэн билээ. Европчууд өөрөө өөртөө итгэх итгэлээ аажмаар эргүүлэн авч байна. Өнгөрсөн 5,6 жил Европын ард түмэн,ялангуяа Германы ард түмэн их зовсон доо. Нийлээд дуу хоолойгоо өргөж зөв сонголт хийвэл ялалт ирдэг гэдгиййг харуулж байна. Хамгийн гол нь тэнд олон ургилч үзэл бодолтой намууд байдаг нь давуу тал юм. Гэхдээ энэ бол дөнгөж эхлэл нь. Эрх чөлөөний тэмцэл дуусаагүй.