-Хүнсний хувьсгал дээр нэмэх нь
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгчөөс эшлэе:–Монгол хүн эрүүл байвал монгол үндэстэн хүчирхэг байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын нэг суурь баталгаа бол хүн ардын хүнсний хангамж, аюулгүй байдал! XXI зууны энэ цаг үеийн бодит дуудлага болгож “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн санаачилсан нь чухам цаг үеийн захиалга биз ээ. Чухам энэ цаг үед л (яг одоо) монголчууд дэмжиж, өөрсдөө дэгжиж хөдлөхгүй бол түүхийн өмнө шаарлагдаж үлдэнэ гэсэн миний муу ёрын совин татаад энэхүү нийтлэлээ босгож байна. Гэхдээ муу ёр гэхээсээ миний “дотор хүн” маань сануулах бахдахыг хосуулан буй. Урамшихаар баримт. “Ургацын баяр-2023”-аас би тийм урам зориг авсансан. Үнэн л бол яамай гэхээсээ илүү бахдаж баярласнаа эргэж дурсая.
Нэг тайлбар байна. Монголд Төр толгойлсон өмнөх 5 эрхмийг би муучлах дургүй. Гэхдээ магадгүй одоогийн Ерөнхийлөгч гярхай нүдээр олоод харчихсан, бодлого болгочихсон байхыг үгүйсгэхгүй “хүнсний хувьсгал”, дээр нь “Цагаан алт”-ны хувьсгалыг хөөргөмөөр байна.
Юу хэмээвээс хүнсний төлөө хүн гэх бодгаль тэмцэж, адгаж, алалцаж, ялж өнөөг хүрч гэнээ. Хүн төрөлхтөний 5000 жилийн түүх ил байна. Бүр 10 000 хүртлэх түүхээ ч эргүүлж олж нээх цаг үе нь иржээ. Ганц л үйлс харагдана. Тэр юу вэ, 5000 жилдээ хүн төрөлхтөн ганцхан ажил үйлсийг тасралтгүй хийж иржээ. Ганцхан шүү! Тэр нь хүнс ажгуу. Хүнс хүнсдээ 5000 жилийн турш газартайгаа (ургадаг, ургуулдаг яндашгүй их баялаг) ажиллаж ирсэн түүх л голдуу бичигдсэн байдаг.
Мал аж ахуйгаар тэгж цоорлоо, ингэж цоорчээ гэж бичигддэг нь XX зууны Австрали, Шинэ Зеланд (хонины аж ахуйгаар), магадгүй Аргентин (үхрийн махны үйлдвэрлэл), магадгүй Израиль (элсэн цөлийг хөдөө аж ахуйжуулсан) гэсгээд цаашаа нэр заагдсан нь нэг их биш. Лав Монголыг хаа ч нэрлээгүй. Үүнд өнөө цагийн монголчууд дүгнэлт хийх хэрэгтэй.
Хүнийг хэн бүтээсэн тухай шашны асуудал хөндөхгүйгээр хүн хорвоод ирээд хорвоогоос явахдаа өдөр бүр хоол тэжээл хэрэглэдэг (иддэг) амьдралын жам ёсны, бүр биологийн зүй тогтол байна. Гэм нь нүүдлийн мал аж ахуйн хур туршлагатай монголчууд зөвхөн малдаа найдаж ирснээс Монголын өөрийн үндэсний өвөрмөц онцлог, дархлаа, шалгуур гэдгийг тогтоочихоод хүн төрөлхтөний 5000 жилийн хүнсний төлөө тэмцлээс өөрсдийгөө чөлөөлчихөөд явж ирсэн түүх л бидний өв уламжлалд үлдсэн мэт надад санагддаг.
Миний ойлгож байгаагаар, ноён У.Хүрэлсүхийн олж харснаар ХҮНС, ХҮНС, ХҮНС л өнөөгийн Монголд үгүйлэгдэж байна, байх ч болно. Ардчиллын 30 гаруй жилд монголчуудын орхигдуулчихсан нэгэн чухал салбарыг нэрлэчихсэн юм биш үү?
Мал нь байгальд хар зөнгөөрөө бэлчиж, идээшлэж, мал харагч малчид нь дуртай цагтаа хагалж идчихээд, хотын бидэнд махаа борлуулчихаад, тэгснээрээ Монгол Улс хүнс тэжээлтэй, яаж ч зовсон мал нь Монголоо тэжээдэг, авч явдаг гэх хуучирсан ойлголтыг энэхүү “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” чанарын шинэ, шал өмнөө түвшинд гаргах учиртай юм.
ХУВЬСГАЛ эхнээсээ үр дүнгээ өгч эхэлжээ. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 онд 175 мянган тонн төмс, 185 мянган тонн хүнсний ногоо хураан авч, төмсний хэрэгцээг 100%, хүнсний ногооны 85%-ийг дотоодоос хангах болжээ.
Ингэснээр Монгол Улс түүхэндээ анх удаа хүнсний ногоо хураалтаараа түүхэн дээд рекорд тогтоожээ. Нэг жилийн зун, намрын ажлаа дүгнээд дээд рекорд шүү дээ. Үсрээд 6 сарын ажил үйлс. Тэнгэр хангай, хур бороо, Төрийн дэмжлэг ба шахалт, ногоочдын хөдөлмөр бүгд хослоод шүү. Үүнийг жил болгон байнгын ажил үйлс (амьдралын салшгүй хэсэг) болгочиход юу нь болохгүй гэж?
Миний санал: 85%-ийг “100” болгоё, энэ 2024 оныг тэгж уриалаад зүтгүүлье. Талбар ба ажиллах хүчин нь нийслэл, хот, сумдад хальж хахаж байна. Хувийн хашаатай айл болгонд тодорхой хэмжээний тариалалтын захиалга өгөөд намар ургасан хүнсний ногоог нь Төр-засаг худалдан авчихдаг механизм хэвшүүлье! Хөдөлмөрлөсний эцэст орлоготой болно гэсэн итгэлийг нь монголчуудад төрүүлчихвэл бүгд эрхбиш хөдлөж магад. Нийгмийн халамжинд тараадаг асар их мөнгөө (нэг үе халамж 82 төрөл хүрч байсан гэв үү?) иргэдийн гар дээрээс ургуулсан хүнсний ногоог нь худалдан авахад зарцуулчихад л болоод явчих мэт надад санагдаад болдоггүй. Цэргийн ангиуд бүгд хашаатай, хамгаалалттай, хавар цагт заваар нь хашаанд хүнсний ногооны тариалалт хийлгэе! Намар хурааг, зэвсэгт хүчний хэрэгцээний өвлийн идшээ бэлтгээд илүү гарсныг нь Төрдөө борлуулъя. БХЯ, Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Онцгой, Цагдаа, Засан хүмүүжүүлэх газарт хүнсний ногооны үйлдвэрлэлийн даалгавар өгч байнгын ажил үйлс болгоё! Нийслэлийн зарим дунд сургуулиуд хотын ойролцоо Төв аймагт туслах аж ахуйтай байсан тэр уламжлалыг сэргээе!
Малчдыг хүнсний ногоо тариалуулдаг, тийм аж ахуй эрхэлдэг болгоод бойжуулсан төлөөр нь, хураасан ургацаар нь хослуулан урамшуулдаг болгоё! Малчдын хувьд өөр нэг том дутагдал бий. Малын толгой, арьс шир, ноос, цувдай, гэдэс дотор, дайвар бүтээгдэхүүн хогонд хаягддаг үзэгдэл түгээмэл. Яг үүнийг олж харж мэдэрсэн мэт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбар руу явж орохыг илт уриалан дуудлаа. Түүнийг “ЦАГААН АЛТ” хөтөлбөр гэж нэрлэлээ. Малын гаралтай арьс шир, түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгох их аян эхэллээ. “ЦАГААН АЛТ”-ны хувьсгал гээд би гарчиглаад бүр хүч оруулчихлаа. Гучин жил нийтээрээ халаглан ярилаа. Социализмын үед зүв зүгээр ажиллаж байсан хөнгөн үйлдвэрүүдийг хувьчлаад замруулсан гэж.
Улиг болтол ярьсан сэдвийг ажил үйлс болгохоор “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийг санаачилжээ. Энэ нь хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг шат ахиулах, тэр дундаа малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдын орлогыг нэмэгдүүлж, ахуй амьдралыг нь сайжруулах аугаа зорилттой.
Би “аугаа зорилт” гэсэн нь 30 гаруй жил улиг болтол халаглан ярьсныг гэтэлгэх их ажил үйлс гэдэг утгаар хүч оруулж нэрлэсэн хэрэг. Эл хөтөлбөр нь салбарын хууль эрх зүй, хөрөнгө оруулалт, санхүүжилт, татварын орчин, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулна, үйлдвэрүүдийн суурилагдсан хүчин чадлын ашиглалтыг дээшлүүлнэ, техник, технологийн шинэчлэл хийнэ, дотоод, гадаад зах зээлд эзлэх хувь хэмжээг нь нэмэгдүүлнэ гээд төсөөлөөд үз л дээ.
Хөтөлбөр амжилттай хэрэгжих аваас зөвхөн ноолуурын салбарын борлуулалтын орлого одоогийнхоосоо 4-5 дахин, арьс, шир, нэхийнийх 2-3 дахин нэмэгдэх боломжтой.
Нэг үгээр дээр бичсэнүүд бол нэгдүгээрт монголчуудыг газартай ажиллаж сургая, газраа хайрлуулъя, хөрсөө хамгаалуулъя гэсэн уриа тунхаг болно. Хоёрдугаарт малын түүхий эд хаягдахгүй байх, үйлдвэр–малчдын хэлхээ холбоо бэхжих, түүхий эд бэлтгэл, нийлүүлэлт, боловсруулалт, үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоо цоо шинээр бүрдэх, энэ чиглэлийн хүний нөөц хөгжихийг хэлээд байгаа хэрэг. Санаж сэдвэл бүтэхээр барахгүй Монгол Улсыг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн зах зээлд мандуулчихаар олон ажил үйлс нөөцөнд байх шиг!
Д.Баярхүү
Сэтгэгдэл11
шүд Баярхүү хүзүүгүй тарвага ачигдахыг баримжаалаад шууд одоогийн Еөкд бялдуучилж пальдигадаж долоож эхэлж байна. НеоЛибериалууд бол хаашаа ч холбирч мэдэх ийм л хувиа бодсон бэртэгчингүүд байдаг.
Яг үнэн.Ардчиллын буян хамгийн ихээр хүртсэн бэртэгчин.Хувхай социализмын үед энхрий хайрт МАН-аа магтан дуулагч байж байгаад 1990 оны Ардчиллын буянд хойшоо ЗХУ, ОХУ-ын Дипломатын академид явж суралцсан энэ новш 1993 онд сургуулиа төгсөж ирээд дөнгөж байгуулагдаад байсан МУИС-ийн ОУХДС-д багшилж байгаад Ардчиллынхан 1996 онд засгийн эрх авангуут ГХЯ-нд Газрын даргын орлогч хийж байгаад Энэтхэг рүү элчин зөвлөхөөр явсан. Дараа нь мөн л ардчиллын буянд 2007-2013 онуудад Египетэд Элчин сайдаар явж байсан. Одоо л энэ МАН-ын авлигачдын улыг долоож бөгсийг үнсэж яваа адгийн бялдууч зусарч. Ард түмнээ дандаа дорд үзнэ.Пол-Потынхонд алуулуузай, Баярхүү гуай.Улныхан чинь нэг өдөр улаан кхмер болж аваад чамайг МАН-тай чинь цуг алж мэднэ шүү. Баян хоосны ялгаа эцэстээ тэсрэлт үүсгэн хувьсгал гарч баячуудыг авлигачидтай нь цуг алахад хүргэнэ шүү.
ёстой хогийн амьтан. авгай хүүхэн шиг хов жив ярьна, танил эмэгтэй хүн өмнөөс нь ичсэн байсан. египетэд байхдаа ах дүү хамаатан саднаа нааш цааш зугаалуулж төрийн мөнгө-ийг бас л шамшигдуулсан луйварчин. хөгийн амьтнаа мэдэхгүй бурхан болсон төрийн удирдагчдийг муулж сайлна. одоо байгаа луйварчдын талаар ганц үг ган хийж чадахгүй хульчгар новш байж соц-ийг дандаа харлуулж, элдвээр бичнэ. ойрын хэдэн ах дүү нараа бөөн алкаш болсныг нь засч янзлахын оронд дан хэрэгтэй хэрэггүй юм сараачиж "карьер хөөж", гадагш дотогш явах дон тусчихсан адгийг новш юм байгаан
Хөгий амьтан шүү - яаж ингэж долигож чадаж байна аа , аа ла лаа ... Үгүй яахав яридаг л зүйл л дээ , үе үе ингээд л ярицгаадаг . Нөгөө алдарт америк яригч маань соц - изм яриад Орос ахынхаа өнгөрсөн зууны 30 - аад оноос наашилж явна , НООС ыг мартаад байна , Баярхүү гуйа , "цагаан алт " руугаа тэгж ор ... Е маань наадамаараа НЭГ ЮМ өгчихөөсөөдэй ...
Хүн бүхэн эх орныхоо төлөө, үр хүүхдийнхээ төлөө, энтайван, шударга ёсны төлөө ямар нэг бодол, санаатай явах нь Монгол улсын маань хөгжил, оршихуйн баталгаа билээ. Баярхүү харьцангуй ийм хүн. Сайн үйлийн төлөө ажиллаж амьдрахыг хүсье.
Цагаан алт гэсэн мөртөө ноосыг ердөө яриагүй байхымаа,"ноос бол алт", "цагаан алт" гээд мон гол хүний ухаан санаа, тархи мэдрэлд бүүр гүн суулгаастай байдаг юм ш дээ !
Энд хэн нэгнийг дэмжсэн долигнол ердөө алга. Монгол Улс оршин тогтнохын уг үндэс нь цэвэр хүнс, бүтээгдэхүүн гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Мунхаглаваас, энэ олон зуун жилд Монгол Улс оршин тогтнож ирсний уг үндэс нь цэвэр малынхаа бүтээгдэхүүнээр хооллож, ундаалж, зөвхөн шим шүүс болсон гурилтай хоолоороо, хатаасан борцоороо дэлхийн талыг туулсан гайхамшигт түүх бидэнд байна. Тийм учраас гаднаас ногоо цагаа авах бус, жинхэнэ Монгол хөрсөн дээрээ ургуулсан хүнсээ дэмжих нь Монголчуудын оршин тогтнохын уг үндэс нь яах аргагүй мөн. Эрхэм судлаач, нийтлэлч Д.Баярхүү танаа гүнээ талархаж байна.
шинэ хоршоо тэртэй тэргүй байгуулагдаад цагаан сүү-алт болсон цагаан идээ цагаан хөвөн шиг ноос ноолуур Цагаан элдэж эдрэндсэн цагаан нэхий Цагаан мах гдсэнд машиндаж шахсан хиам Цагаан полиосон лаазанд автомат шугамаар шуузалсан консервлосон нөөш Цагаан полиосон сүүний орсос машинаар ялгасан тосгүй цагаан сүү ба цөцгий Цагаан нержевек масло цохихигч финлянд машинаар бүлж гаргасан пакт ба масло Цагаан сүүгээ японы сүү хатаагч машинаар үйлдвэрлэсэн хуурай цагаан сүү ГМ АРДЫН НАМЫН АМАР БАЯСГАЛАНГИЙН АРД ТҮМЭНДЭЭ ТАНИУЛСАН АРВАН ЦАГААН БУЯНЫ ШИНЭ ХОРШООГ ХЭЛЭХ АЯДААД ХЭЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЮМ БОЛОВ УУ
Уг нь зөв бичжээ. Гэхдээ аль хэдийн хэрэгжээд эхэлчихсэн. Малчид хүнсний ногоо тарьж хураагаад иддэг. Хадлангаа усалгаатай талбайгаас хураадаг. Лав манай нутгийн ах дүү нар тэгж амьдардаг. Хотын бид ч байранд амьдардаг ч зуслан ,бас хуучны хоосон хашаандаа жаал жуул нарийн ногоо,бага сага жимс тарьж иддэг. Төмс, бас ганц нэг хонь ах дүүгээс аваад идчихдэг. Өөрсдийгөө хангах гэж зүтгэж байна.
Хувийн өш хонзонтой юм шиг малнууд их байх юмаа. Энэ хүн зүгээр л байж болох гарц гаргалгаа ярьж байна.
Асуудал, Баярхүүд ч биш, МАН-д ч АН-ч биш тогтолцоондоо л байгаа юм. АРДЧИЛАЛ хэмээх үний эрх, эрх чөлөө, хууль эрх зүйг дээдэлсэн нийгмийн харилцаа, ЗАХ ЗЭЭЛ хэмээх эрэлт-нийлүүлэлтээр зохицуулагддаг эдийн засгийн харилцаанаас өөр боловсронгуй ТОГТОЛЦОО-г ч хүн төрөлхтөн одоогоор олоогүй байна даа, ккк...