
Үндсэн хуульд өнгөрсөн жил өөрчлөлт оруулсан. “…УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гээд 21.1 дэх хэсэгт нь заасан. Өөрөөр хэлбэл, энэ өөрчлөлтөөр УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоог сонгож, гишүүдийн тоог нэмсэн. Энэхүү шинэ тутам “дүрэм”-ээр 2024 оны УИХ-ын сонгуулийг явуулах гэж байна.
Сонгуулийн жилийн өмнөхөн орсон энэ өөрчлөлтийг “сонгууль сонирхсон” улстөрчид хүндээр хүлээж авсан. Энэ нууц биш. Туршлагатай хэд нь ч, шинэ улстөрчид ч том тойрогт олуулаа өрсөлдөхдөө бэлэн биш байв. Гэвч нэгэнт батлагдсан хуулийг дагаж бэлтгэлээ базааж эхлээд байна.
Харин судлаачид, экспертүүд үүнийг “…Дэлхийн парламентын ардчилалд ойртсон өөрчлөлт” гэж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, УИХ-ын сонгуулийн том тойрог, хүн амдаа нийцсэн гишүүдийн тоо нь парламентын ардчиллаараа загвар болж буй Их Британи, Япон, Энэтхэг, Канад, Шинэ Зеланд зэрэг улсуудынхад дөхөж буй аж. Энэ хуулиар зохион байгуулагдсан сонгуулиар үр дүн нь тэгж гарна гэсэн үг.
Энэ өөрчлөлтийг дагах бас нэг гол “өөрчлөлт” нь УИХ-ын сонгуульд оролцож буй намууд санал хураалтаас өмнө Ерөнхий сайдаа зарлах явдал юм байна.
Жишээ нь, Японы парламент дээд, доод хоёр танхимаас бүрддэг. Хоёр Танхим хоёулаа бүх нийтийн сонгуулиар пропорциональ болон мажоритар тогтолцоогоор явагддаг. Японы парламент хууль тогтоохоос гадна Ерөнхий сайдыг сонгон томилох гол үүрэгтэй байдаг. Энэтхэгийн парламент ч ялгаагүй. Энэтхэгийн ерөнхий сонгуулиар парламентын доод танхим болох Лок Сабхагийн нэг мандат бүхий тойргоос 545 гишүүний 543-ыг сонгодог. Хоёр гишүүнийг Ерөнхийлөгч нь Англи-Энэтхэгийн мужийн сонгуулийн бүсээс нэр дэвшүүлдэг. Тус улсын том намууд хийгээд голдуу эвсэж ордог жижиг намууд нь сонгуулийн дараа Ерөнхий сайд болох хүнээ зарладаг. Канад, Шинэ Зеланд улсууд ч ийм зарчимтай.
Ер нь бол эдгээр улсад парламент Засгийн газар хоёр нь бие биеийнхээ нэр хүнд, тогтвортой байдалтай шууд хамаатай байдаг байна.
2021 оны есдүгээр сард Германд түүхэн гэж хэлэхээр парламентын сонгууль болсон. Канцлер Ангела Меркелийн засагласан 16 жилийг хэн түүчээлэх вэ гэдэг нь тус улс, Европын холбоо, дэлхий дахины ч анхаарлыг татаж байсан юм. Тухайн үед судалгааны байгууллагууд “…Олаф Шольцыг нэр дэвшүүлсэн Социал-демократ нам, Армин Лашетыг нэр дэвшүүлсэн ХАХ, ХНХ намуудын консерватив эвслийн хооронд ширүүн өрсөлдөөн болно” гэж таамагласан. Чухамдаа энэ таамгийг үүсгэсэн шалтгаан нь Канцлерт нэр дэвшигчидтэй нь холбоотой байжээ.
Мөн Их Британийн Ерөнхий сайдаар ердөө 45 хоног ажилласан Лиз Трасс огцрох өргөдлөө өгснөөр улсаа 12 жилийн турш удирдсан Консерватив намын нэр хүнд ч “хэлбэлзэл”-д орж байв.
Өөрөөр хэлбэл, ийм тогтолцоотой парламент бүхий улс орнууд сонгуулиараа дараагийн Ерөнхий сайдаа “танилцуулдаг” байгаа юм. Эндээс сонгогчид “…Аль намын амлалт амжилттай биелэх вэ” гэдгийг хардаг аж. Нэг үгээр хэлбэл, “…Дараагийн Ерөнхий сайд хэн бэ” гэдэг дээр л төвлөрдөг сонгууль болдог юм байна.
Энэ “туршлага” Монголд ч хэрэгжинэ. Удахгүй намууд 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ зарлана. Үүнтэй зэрэгцээд “…Сонгуулийн дараа хэн Ерөнхий сайд болох вэ” гэдгээ ч танилцуулах болж байна.
Одоогоор АН-ын тухайд “…Хэрэв ялбал Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг дээр дүн шинжилгээ хийж эхлээд байна. Нам дотроо, “гадна” ч нэр хүнд өндөртэй байгаа таван улстөрч яригдаж буй аж. Тодруулбал, АН-ын дарга Лу.Гантөмөр, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хотын дарга асан Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж нарын дунд энэ “өрсөлдөөн” явагдаж байна. Тиймээс тун удахгүй Ан-ын зүгээс УИХ-д нэр дэвшигчидтэй хамт, эсвэл өмнө нь дараагийн Ерөнхий сайдаар дээрх таван эрхмийн нэгийнх нь нэрийг зарлах бололтой.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл41
Ж.Батсуурь хамгийн боломжтой кандитад
Мөрөөдөж байх шив. АН ялахгүй. Хаөрин ч олон хүн шоронд сууна.
Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй ээ гэж. Аргагүй, аргагүй. 8 жил хулгай, луйвар хийж чадаагүй, гуринхалсан чонын сүрэг болсон байгаа. Одоо бидний ээлж болсон гэж улилдаж байна. Тийм юм байхгүй. Тархины тураалт монголчууд МАН-ы авилгачидад л санал өгнө. Та нарыг ээлжилж хоолонд оруулсаар байгаад залхсан.
An ugaasaa ylnaa man 8 jil ym hiij chadaague hha
Эдэн дотроос Алтанхуяг, Пүрэвдорж хоёр нь арай дээр байж магадгүй л юм.
ҮХСЭН АЦНЫ АЛТАНТХУЯГ АЦ ВЭ
Манай нисдэг Чистмер үү?
Иргэн хүнийхээ хувьд Н.Алтанхуягийн монголд гаргасан нэг замыг дэмждгийн хувьд түүнийг л ЕС-р дэвшүүлээсэй гэж болдог. Тэр жаахан зөөлөн ханддагаа өөрчилж хатууруулахыг бодох хэрэгтэй. Түүний зам хэвлэлийн хурал хийхэд төлдөг асар их төлбөрийг бууруулахад алсдаа нэмэр болж болохоор юм
Н.Алтанхуяг 2 хон жил хийсэн ч үнэхээр сайн Ерөнхий сайд байсан. Бүтээгч хүн Ерөнхий сайд хийдэг юм билээ. Одоогоор Х.Баттулгаас илүү бүтээгч алга даа. Төрийн сүлд ивээх болтугай.
Баахан бонд босгож өр тавиад зам барьсан нь юм хийсэн болж чам мэтэд нь гайхагдаж болно. Харин ЁС гэж хэсэгхэн хугацаанд яаж ч хамаагүй массд таалагдах ажил биш улс орныхоо сан хөмрөгийг хэтэд нь яаж зузаалж дархлаажуулах талаар л ажилдаг байвал тэр ажилаа хийж байна гэсэн үг.
Ядаж нэг " дайсны " амьтай холбоглдсон хүн улсын баатар болдог ... А харин энэ бол ЕС болох критери биш ... Том гүрнүүдийн түүхээс харахад , ядаж нэг муж \ аймаг \ - аа хөл дээр нь босгочихсон хүнээ хүнээ ТӨР - ЗАСАГТАА дэвшүүлээд байх шиг байдаг ...
АН намынхан үнэхээр мөрөөдлийн туйл уу нам алаач нь ахиж сэхэхээргүй хэвтүүлчээд байхад мөрөөдлөө хаяхгүй юмдаа
Алтанхуяг
Зайлааа хогын хулгайч нар төрд гарах гэж нүдээ ухаж өгөхөөс буцахгүй лалрууд
АН хуучин хулгайч нараасаа салахгүй нь бололтой . Тэтгэвэрийн өвөгчүүл хэрэггүй Батсуурь гэх авилгачин хэрэггүй . Пүрэвдорж нь Элбэгдоржийн хайр шүү дээ.
С Эрдэнэ хамгийн сайн сонголт.
zailtsgaa
УГААСАА АН ЯЛАХГҮЙ ЮМ ЧИНЬ ХУЛГАЙЧ БАТ ҮҮЛИЙН НЭРИЙГ ТАВЬЧИХ ӨӨ! ХОРЖООМТОЙ ШД.
Зоригийн аллагын захиалагч Бат-Үүл Ерөнхий сайд болж, амиа хоохойлохыг санааархаж байгаа юм биз дээ, Удахгүй үйлдсэн хэргийнхээ шанг хүртэх байлгүй.Чимгээ нарыг хилсээр яллагдахад хамгийн их баярласан хүн Бат-Үүл шүү дээ.
бат үүл гэсэн у-крайнец уу
Аж ахуйн ажил мэддэг Ж.Батсуурь хамгийн боломжит кандитат шүү.
Батсуурь л байна даа.
Одоогийн АН-ын удирдлагууд бүгд өөрсдийн хийсэн хулгай луйвраараа МАН-д худалдагдаж барьцаалагдсан сүгнүүд.Худлаа шүү..
Төр засгийн төв удирдлагыг эксцентр хоёрдох далжигануур төв үүсгэдэг АН-ынхан гарвал монгол төрийн аппаратын хүндийн төв эксцентр төв рүү шилжиж жайжганан эргэж явсаар хэдэн хээсэг салж унах сүйрэх ангалын ирмэг рүү шидэгдэнэ МАН малчин ажилчин тариачин сэхээтэний ганц гол суурьтай хөдөлбөргүй төв шүү
Монголчуудад эх орноо хөгжүүлэх ёс суртах байхгүй гэж нэг япон эмэгтэй үнэн хэлж байжээ.
Эд нарын хэн ч биш. Бидон Ганбат яг тохирно.
Алтанхуяг л бна даа
АРДЧИЛАЛ ААРДЧИЛСАН НАМ АН хаа сайгүй нүүрсний хортой угаар шиг суунаглан АРДЧИЛАЛ дэвэн дэлхийгээр ХЭРЭН ХЭСҮҮЧИЛЖ хот айл хонгорын тал уул нуга ус голыг уралцуулан эр эмийг эсрэгцүүлэн улс орныг байлдуулж тахал короног тарааж шимт ургамлыг ширгээж хөдөө нутгийн хөрсийг эргүүлж хөх сайр болгож уух усгүй буух газаргүй болж хөдөө нутаг нь хөхрөн гандаж цайгаад хүн амьтангүй элээ шувуу эргэлдээд хот хороонд үүрлэн сууж хашаа подъзны үүдэнд үймж хол ойрын хов живийг ярьсаар хожим сүүлдээ маргалдан хоёр талцан хэрэлдсээр хзгзн дээр зодолдог шиг ноход шиг боорлоно Ардчилал болж тоглосоор америкийн тоглоом болж байлдсаар фашизм нацизм болж хувирсаар фанатик трансжендр эр эмээ эс мэднэ эцэс сүүлд нь эцэг эхийн эзэнт улсаа сөнөөнө
Ямарч эргэлцээ байхгүйгээр Баярцогтыг сонго...
Tom muruudsun anmiad ve ta nar chini ain xo!!??
Хошин шогийн материал юм уу. БЗС н хулгайч харх,мүүний пастор гантөмөр ЕС болно биз дээ.Яагаад гэхээр энэ нам нэртэй өмхий жорлонгийн дүрмэнд нь намын дарга ерөнхий саад болно гэж заасан байдаг. Дүрмээрээ болдог юм байгаа биз дээ. Тэгэхээр энэ ховыг хов цуурхал гэсэн ангилалд оруулах нь зөв. Харин Ан гэгч гамингийн шээснүүдийн өмхий жорлонгийн хувьд бол язгуур монголчууд дэмжихгүй шүү. АН г одоо олон тооны эрлийз хүмүүс хүртэл жигших болсон байна билээ. АН шиг жорлон сөнөтүгэй.
МӨН ИХ МӨРӨӨДӨВӨӨ ХЭН Ч БОЛСОН АХ НАР ШИГЭЭ УЛСАА ХУДАЛДАЖ ЗАРЧИХААД ГАДАГШАА ЗУГТАНА БИЗ
Юун мөрөөдчихсөн юм зүгээр л цаашаа
Кк намын дарга л 9 болыштээ, 20 онд эрдэнэ арга барсандаа л тэгж бхгүй юу даа
Сэрэхгүй бол сайхан зүүд. Ээ Бурхан минь гай болж АН яллаа гэхэд Пэрэвдорж гэж нөхрийг ЕС болговол Монгол Улс сөнөнө гэсэн үг
Мөрөөдөад бай мөрөөдөхөд мөнгө төлөхгүй
Altanhuyag tavia
1. Баярцогт 2. Алтанхуяг 3. Гантөмөр Хотын мэр Бат-Үүл
Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлднэ гэж хошин үг байдаг бил үү. Цаг нь болохоор ярь.
Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлднэ гэж хошин үг байдаг бил үү. Цаг нь болохоор ярь.
Ардчилсан нам эвсэл болж сонгуульд орвол ардын намаас чүү чаа илүү суудал авч магадгүй. дангаараа орвол олон суудал авахгүй.бялуу хуваах дүрмээ хов хоосон байгаа үедээ баталчихбал маш сайн юм даа.алтанхуяг суудал авчирсан 31 хүнд бялууг зөв хувааж өгөөгүйгээсээ болоод огцорсон.хулгайч батүүлийн үе өнгөрсөн. засаг дарга байхдаа зөндөө хулгай хийсэн. гантөмөр зөөлөн аргаар хол явахгүй. тод, хатуу, зоримог, дайчин байх ёстой.тэмбүүжинг түшээд хол явахгүй.