
Эрүүгийн цагдаагийн алба, Хар тамхитай тэмцэх газар, Өмнөговь аймгийн цагдаагийн газрын хамтарсан Ажлын хэсэг тус аймагт ажиллаж, бэлэн мөнгө, мансууруулах эмийн түүхий эдэд багтах бодис зэргийг хураан авч, хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Харин өнөөдөр буюу 2024.03.26-ны өдөр олон нийтийн цахим сүлжээн дээр түгээгдсэн “Өмнөговийн хилээр нүүрсний компанийн машинууд контейнероор их хэмжээний юань оруулж баригдав.” гэх гарчигтай мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй, тус аймагт ажилласан Ажлын хэсгийн хураан авсан зүйлтэй холбоогүй бөгөөд цахим сүлжээн дээрх бичлэгийн эх сурвалж, мөнгөний эх үүсвэрийг тогтоохоор шалгалтын ажиллагаа эхэлсэн байна.
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төв
Сэтгэгдэл8
Тэр жил хойд хилээр орж ирсэн 20 сая $-ын эзэн холбогдогчийг тогтоож олон нийтэд мэдээ лэхгүй л өнгөрсөн ш дээ ! Манай цагдаа, хуулий хан ер нь их долигонуур шаарнууд шүү.
XУУЛЬ ГУУЛЬ БОЛООД ЯГ 30 ЖИЛ БОЛЖ БАЙНА !
Газар нутгаа зарсан МАН-ын дарга нарт өгөх хахуулийн мөнгөний нэг хэсэг нь биз.Урьд нь цагдаагийн хурандаа нар газар нутгаа зарсан МАН-ын дарга нарт хятадуудын мөнгийг дамжуулах гэж байгаад баригдсан хэрэг бас замхарсан..
Эрх баригчдын ХУЛГАЙ байж таарлаа л даа - тийм болохоор " бүртгэгдээгүй " , " тогтоогдоогүй " байдаг юм . Яван явсаар нэг хариуцлагагүй ДОРД АЖИЛТНЫ алдаа болж замхрадаг ...
76 сая доллар үдээс өмнө бэлнээр өгвөл хуулийг чинь батлуулна гээд гүйж явсан МАН-ын нэг гишүүн хэн бэ?
хятад бэлэн мөнгө хэрэглэхээ больчихсон. хуурамч мөнгө ихтэй болхоор. хятад офшоор зоорийн мөнгө. энд тэндхийн хуурамч хог цаас их орж ирдэг болох нь ээ
Муу Эби л биз гээд баахан цуурч байгаад мартагнуулна
Уучлаарай, Монгол улсын баруун хэсэг ховдын хязгаарыг хэт их гадаадын хөрөнгө оруулж хөгжүүлэх гэж байгаа тун аюултай. Ховдыг 1912 онд Хатанбаатар Магсаржав чөлөөлөх байлдаан хийсэн. Хятад хэзээнээс ховдын хязгаарыг Монголоос таслаж авах гэсэн далд санаатай байсан. Одоо барьж байгаа дэд бүтэц нь шууд утгаараа цэргийн хүчээр эзэлж авах гэсэн байгууламж мэт харагдана. Хятадын мөнгө ямар нэг байдлаар Монгол улсад аюул тарих магадлал өндөр шүү.