Философич С.Молор-Эрдэнэтэй холбоотой асуудал өнөөдөр ид яригдаж, сошиал орчинд талцаж байгаатай холбогдуулан өөрийн байр сууриа илэрхийлье. Чингис хаан, монголчууд гэж хэн болох талаар өөрийн бодлоо илэрхийлэх нь С.Молор-Эрдэнэ гэдэг хувь хүний эрхийн асуудал мөн үү гэвэл мөн. Гэхдээ гурван зүйл анхаарал татаж байна.
Нэгд, С.Молор-Эрдэнэ бол жирийн хүн биш, барууны оронд эрдмийн зэрэг хамгаалсан хүн. Өөрөөр хэлбэл эрдэмтэн хүний нийгмийн хариуцлага, ёс зүйг, бас шинжлэх ухааны судалгааны арга зүйг мэдэхийн дээдээр мэдэх ёстой. Эрдэмтэн судлаач хүн аливаа асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ баталгаатай эх сурвалж, баримтад тулгуурлаж, бодитой, хариуцлагатай байх ёстойг хамгийн түрүүнд заалгасан байх ёстой. Мөн бусад судлаачдын эрдмийн ажил, бүтээлийг хүндэтгэн соёлтойгоор мэтгэлцэх бичигдээгүй хууль дэлхий нийтээр үйлчилдгийг мэдэж байгаа. Эдгээрийг мөрдлөг болгохын тулд зарим улс оронд эрдэмтний ёс зүйн зарчмыг албан ёсоор баталж мөрдөх нь ч бий.
Манайд ч гэсэн Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн дүрэм гэх Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны нэг тушаал бий. Түүнд бусдын үзэл баримтлалыг хүндэтгэх, өөрийн үзэл баримтлалаа бусдад ойлгуулахдаа гүтгэх доромжлох, баримт нотолгоогүй ярихгүй байх талаар тусгасан байсан санагдана.
Манай Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд эрдэм шинжилгээний ажилтан гэж хэн болох, судлаач гэж хэн болохыг тодорхойлохдоо зөвхөн эрдэм шинжилгээний байгууллага, их сургуульд ажиллаж байгаа мэргэшсэн судлаачдыг хамруулаад хараат бус судлаач (Independent researcher), хараат бус эрдэмтэн(Independent scientist)-ийг орхигдуулсан болохоор надад хамаагүй гэж бухаж болох ч Монголын шинжлэх ухааны салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа л бол хараат, хараат бусаас үл хамааран дээрх тушаалыг мөрдлөг болгох ёс зүй хэнд ч болов байх л ёстой. Тийм тушаал байхгүй байсан ч эрдэмтэн л юм бол тэр түвшинд өөрийгөө илэрхийлэх нь түүний хувьд энгийн норм байх ёстой санагдана.
Хоёрт, тэрбээр өөрийн байр сууриа ном бүтээл, лекц, мөн олон түмний мэдээллийн хэрэгсэл, хэвлэлээр дамжуулан тогтмол илэрхийлдэг нийгэмд танигдсан (Public figure) хүн учраас нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, олон түмэнд бодит, нотолгоонд суурилсан үнэн мэдээлэл түгээх ёс зүйтэй байх ёстой. Нийгэмд танигдсан хүн гэдэг хэвлэл мэдээллийн анхаарлыг ямагт татаж, нийгмийн амьдралд тодорхой нөлөө үзүүлж байдаг, өөрөө энэ замыг сайн дураараа сонгосон учраас үг яриа, үйлдлээ байнга хянаж, зөв хандлагаараа үлгэрлэхийг хичээх нь хаана ч байдаг бичигдээгүй хууль. Түүнийг нийгмийн хариуцлага гэдэг.
“Монгол хүйтэн газар учраас Чингис хаан энд төрсөн байх учиргүй” гэх ганцхан агуулга л гэхэд түүний ёс зүй, нийгмийн хариуцлага ямар түвшинд байгааг харуулж байна. Түүнийг өмөөрөгсөд “Молор-Эрдэнэ Чингисийн үеийн монголчууд ямар байсан, одоогийн монголчууд ямар болсныг л ойлгуулах гэсэн” хэмээн зөвтгөх гэж оролдож байна.
Тийм ээ, монголчуудын ёс суртахуун түүхэн урт удаан хугацаанд өөрчлөгдсөн нь үнэн. Гэхдээ Монголчууд гэж түүхэнд байгаагүй, энэ бол үндэстний нэршил биш, зүгээр л хоч юм, Чингис хаан энд төрөөгүй гэсэн баталгаа нотолгоогүй мэдээллийг нийтэд түгээх нь монголчуудын ёс суртахууны өөрчлөлттэй ямар ч хамаагүй болохоор худал мэдээллээр олон түмнийг төөрөгдүүлсэн үйлдэл гэхээс өөр аргагүй, илтэд зүйлийг илэрхий гуйвуулан зөвтгөж түүнийг өмөөрөгсдийн ёс зүйн асуудал ч анхаарал татаж байна.
Гуравт, философич С.Молор-Эрдэнэ бодвол Монгол Улсын иргэн байх. Биш байлаа гэхэд монгол нутагт төрсөн, монгол хүний хүүхэд гэдэг нь намтраас нь харагдана.
Монгол Улсын Үндсэн хууль “Монголын ард түмэн бид:
-улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
-хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
-төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
-хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
-эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна” гэж эхэлдэг. С.Молор-Эрдэнийн үзэл бодол, байр суурь яахын аргагүй үүний эсрэг үйлдэл учраас хатуухан хэлэхэд эх орноосоо урвасан хэрэг мөн.
Эрхээ мэддэг, эдэлдэг, харин үүрэг, хариуцлагаа мэддэггүй ийм хүмүүс олширч, Үндэстнийхээ үнэт зүйлсийг гутаан доромжлох үйлдэл газар авахаар хожмын үр дагавар нь ямар байхыг бүгдээрээ нэг төсөөлцгөөе дөө. Эцэст нь хэлэхэд монголчууд маань үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө хангалттай эдэлж байгаа атлаа түүний нөгөө талд хариуцлага гэдэг том асуудал байдгийг орхигдуулснаас Үндэсний аюулгүй байдалд халтайгаар нөлөөлж эхэлснийг хаа хаана бодолцмоор байна шүү. Уг нь улс оронд бүү хэл айл өрхөд хүртэл халуун бүлээрээ ярих, хатавчаар давуулалгүй хэлэлцэх, тэр ч байтугай шивнэж ярих, дохио зангаагаар ойлголцох асуудал гэж байдаг даа.
Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалаар доромжлол гүтгэлэг, цуу яриа, баримт нотолгоогүй мэдээлэл түгээгсэд эрхээ эдэлж байгаа нь сайхан ч Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хууль болон Үндэсний аюулгүй байдлыг үзэл баримтлал хэмээх бодлогын тулгуур баримт бичгийг уншиж судлаагүйгээс их л аюултай байдалд өөрийгөө аваачаад байгаа харагдах юм.
Үндэсний аюулгүй байдал гэж “Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан байдлыг хэлнэ” гэж тэнд тодорхойлсон байдаг. Сошиалд амны зоргоор бурагсад, түүнийг нь дэмжин турхирагсад Үндэсний аюулгүй байдлын 10 бүрэлдэхүүн хэсгийн Монгол Улс оршин тогтнохын аюулгүй байдал, Монгол соёл иргэншлийн аюулгүй байдал, Мэдээллийн аюулгүй байдал гэсэн 3 хэсгийн дагуу буруудах эрсдэлд хамгийн түрүүнд өөрсдийгөө өртүүлж байгаагаа анхаараасай гэж зөвлөмөөр байна.
Урианхан Б.ГАЛААРИД 2026.08.31.
Ням - 09 сарын 20,
2026
Сэтгэгдэл26
Энэ тэнэг буриад Монголыг самуун өдөөж буй бололтой. Буриадуудыг төрд оруулах үндэс худалч Бямбасүрэнгээс эхэлж, Намбарын Энхбаяр, С.Баяр, Бат-үүл, Монголхүү мэтээр үргэлжилж байна. Буриадуудын хуурамч занг мэдэж авч, Монголын төр ард түмнээр тоглуулж болохгүй.
103.57.92.115 дугаартай энэ нэг новшийг Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйл.Үндэсний эв нэгдлийг бусниулах"-д "Хүмүүсийг үндэс, угсаагаар ... дайсагнуулах, эвдрэлцүүлэх, ... ялгаварлан гадуурхсан, ... бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасны дагуу эрүүд татаж ял шийтгэх хэрэгтэй!!!
Халхын төрийг 1911 онд дахин байгуулахад буриадууд хаана байсан бэ. Оросын нутагт буриадын газар нутаг үлдсэн. Халхад буриадууд 1921 онд дүрвэж ирсэн. Үнэн түүхийг ойлгож, Халхын төрд халхуудаас өөр хүн ажиллаж болохгүй.
66.181.160.59 шээсээ, халхууд энэ Монгол улсын төлөө манж хятад, оросын эсрэг цусаа урсгаж тумцсэн юм. Чам шиг буриад ойлгохгүй.
Социализмын үед ийм эргүү тэнэг өвчтэй хүмүүсийг буудаад алах , ад үзэх цөлөх зэргээр тусгаарладаг байж.Опоо бол ийм юмнуудыг дунд амьдрах эрх чөлөөтэй байна
өөрийг нь тоохгүй болохоор этгээд содон юм ярьж олон нийтийн анхаарлыг татах гэж бгаад баларлаа даа, хөөрхий
яг тэгсэн үү?
Чингэс гэж байгаагүй тэр чинь зүгээр л үлгэр домгийн амьтан ! залаад бөйгаа тэр Чингэсийн зураг чинь бол Тайваны музёйд байдаг хятадын нэг жанжины зураг гэж Молорэрдэнэ хэлдэг юм ! бараг үнэн байх шүү ! Философийн Бётховён гээд өөрийгөө нэрлээд үсээ ургуулаад арзаалгаж явдаг юм ! Өөрийгөө дорны философийн нэг том төлөөлөгч !,цэвэр сувьяктив идёалист хүн гэж өөрийгөө үздэг юм ! Ийм том хүнд ёс суртахуун заах Галаарид чи өөрөө хэн бэ !
гал дээр шарж ид сэтгүүлчидийн нэгдсэн хорооны дарга асан л сангийн тэргүүн гм.
мгл цагалбар хамгийн эртнийх, ма казахууд, л сангийн тухай маш гоё хүчтэй нийтлэлүүд бичсэн. өөр бас ганц хоёр жижиг нийтлэлүүд бий.
бусдаар бол шаржид ах нэг видеогоор гтопаг гоё илчилсэн. тэр хачин амьтныг бөөн хар маасс дагаж уярч байгаагээ. бөөндөө хамт бөөгнөж зогсож зургаа авахуулах хэрэгтэй.
Энэ хүний ярьсан үгэн дээр сүржигнээд байлгүй МУ-ыг хятадын колони болгох даалгавартай МАН АН-ын хулгайч мафийнхантай тэмцэж Монголд байгаа хужаа нарыг нутаг буцаа.
Буриадууд Монголчуудыг хужаа гэж хэлмэгдүүлдэг нь асуудал.Хасаг дөрвөд гэж хараадаг нь харин ортой байдаг байх.Гэхдээ Буриадууд өөрсдийгөө ажилсаг зоригтой ухаантай,Монголчуудыг залхуу тэнэг аймхай гэдэг нь үнэн гэж үү? Нутаг буцахаа яривал Монголын хамгийн сайхан зам харилцаа,зах зээл,өвс устай нутгийг эзлэн суусан та нар өөрсдийгөө мартаж болохгүй байх шүү.
Буриадыг монголын хамгийн хүнд нөхцөлтэй цөлд цөллөх нь зөв. Муу гахайнууд олон болж ирээд халхын төрийг залгих гэж байна.
Оюуны ИЗНН сая Коп 17-р загас шиг чимээгүй байж болж байгаа юм байх даа. Хасаг гэж дэндүү муухай социализм шиг өдөөн хатгалаа.Одоо дээр нь энэ буриад Монгол хүнийг хужаа болгоод турхирах юм.Хуулиараа амьдарч сурцгаая.
ХХ зхээр К. хувьсгалаас дүрвэж , хөөгдөж , цагаачилж , Улаан - Цагааны аль аль талд нь далдганаж , түрэгдэж орж ирсэн Бурядууд зарим нь Орост , зарим нь Монголд хүйс тэмтрэгсэдийн үлдэгдлүүд \ голдуу самганууд \ ХХ1 зуун гартал Монголд үнэхээр үнэнчээр зүтгэж байсан юм шүү . Тэдний соц . бүтээхэд зүтгэсэн хөдөлмөрийг муу үнэлж болохгүй - манай ард түмэн ч , эх орон ч муу үнэлээгүй юм шүү . Тэд өнчирч - хэлмэгдэж үлдсэн үрсээ өсгөж өндийлгэх , боловсрол олгох гэж өөрсдийгээ ч хөсөр орхиж , үнэхээр үрсийнхээ төлөө тэмцэж байсныг мэдэх юм . Гагцхүү одоо бодох нээ , тэд тэд Монголд хонзогногсөд - барууны тавиулууд , манай эх орноос урвагчид , буруу санаатнуудыг бэлтгэж байсан юм байна . Ишиг эврээ ургахаар эхийгээ сийчинэ ээ гэдэг л энэ юм даа . Үүнд Вандаановын , Элбэгдорж ринчиногийн гээд Бэдэр , Дадалаар хөллөгсөд , Алтанбулагаас хамаарана . Бямбасүрэн , Бат үүл , Энхбаяр гээд
bin der da70 🌳🌲🌳🌳🌳🌳🌳🌲🌲🌲🌳🌳
Хятадад дагаар ор гэсэн хүн
энэ буриадууд монгол болох халх баяд дөрвөдөөс торгууд урианхайгаас өөр л болж таараад байна уу удахгүй квантын комьпютер хүн төрөлхтнийг зураад гаргаад ирэх бизээ унаж яваад морио ханилж яваад нөхрөө гэгчээр манжийн боолчлолоос салгасан орсоосоо салж холдоод хааш явах юм Одоо баялгийн хараал туслаа гэж мунхруулаад молигшодоод шаагаад ороо бусгаа орон гаран галзуу хүнийй өдрийн тэмдэглэл шиг олигарх баячуул оройд нь гарчихаад зүүд зэрэглээ шиг амьдруулаад байгааг зон олон тэвчээд хараад сууж л байна зуурдын сэтгэлгүй зуун жилийн өмнөх шиг дахиад амьдралаа эхэлхэд бэлэн л байна
Б Галааридийн нийтлэл зангарагтай юм. Сайн сэтгүүлч шүү. Молор-Эрдэнэ улс төрд орж сонгуульд нэр дэвшээд. сонгогдоогүй, элдэв юм бодсоор сэтгэцийн юмтай болсон юм болов уу, гадны захиалгаар эмзэг сэдвээр нийгмийг хагаралдуулах зам руу оров уу гэж таамаглах юм. Мэдэхгүй юм даа.
чингисийн этик гэж ном бичсэн. этик философи нь байх л ёстой гэсиймаа. хэнч дуугарахгүй болохоор аль аль нь 'байхгүйн' байна гэсийму. хатавчаас давуулахгүй, тэр ч байтугай шивнэж ярих, дохио зангаагаар ойлголцох асуудал гээд.
олон удаа тэгээс эхлэх 🚻 тухай яриад байгаа шдээ. цэнэг газардана
https://www.facebook.com/share/v/1J5pFYPWiS/
Уг нь ч Монголчууд бидний маанагдуу занг нүүрэн дээр нь ил цагаан тас хийтэл хэлдэг хүн дээ. Тэр нь гоё. "Монголчууд бол хүүхэд насан дээрээ яваа үндэстэн ч..." ч гэдэг бил үү? Үнэн шүү дээ. Үүнийх нь төлөө би бээр түүнийг дэмждэг байсан. Харин сүүлийн үед хэл нь хальтраад буруу тийшээ давхичих шиг болсон. Гэхдээ буруу зөрүү ярьлаа гэж гоочилж болохгүй. Ямар ч хууль зөрчөөгүй шүү дээ. Ёс зүйн л асуудал. Харин гадны тусгай байгууллагаас даалгавар аваад, тэрнийхээ цалин хөлсийг хүртээд, Монголчуудыг дотор нь хагалан бутаргах зорилго агуулж байгаа нь үнэн бол асуудал их өөр. Тэгээд шалгаж байна гэж ойлгосон. Харж л байя.
Одон медалийн мунхрал доор амьдарч бгаа монгол хэзээ шинэ хүн болноо! Амны зоргоорро биш ухаанбхаа зоргоор яриш дээ!!
Маш зөв,тодорхой,үндэслэлтэй бичжээ .Танд баярлалаа ,Молорэргүү мэтийн новшнуудад Монголд гишгэх газар бхгүй шоронд хатаа