Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг, Дуурлиг нарсны Хүннүгийн дурсгалт газарт хийж буй археологийн нарийвчилсан судалгааны явцтай танилцлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг, Дуурлиг нарсны Хүннүгийн дурсгалт газарт хийж буй археологийн нарийвчилсан судалгааны явцтай танилцлаа.
Энд 2006 оноос хойш Монгол-Солонгосын хамтарсан “Мон-Сол” төслийн хүрээнд ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын үндэсний музей, Солонгосын үндэсний музей хамтран археологийн нарийвчилсан судалгааг өнөөг хүртэл хийж байгаа юм.
160 дугаартай, нийт 80 м урт, гол байгууламж нь 40х40 м хэмжээтэй, Евразийн бүс нутгаас илэрсэн Хүннүгийн язгууртны хамгийн том булшны малтлага үргэлжилж байна.
Үүнтэй дүйцэхүйц хэмжээтэй Хүннүгийн язгууртны булш 14 газарт 6 ш илэрсэн бөгөөд Хүннү гүрний төрийг барьж байсан язгууртны дээд давхарга, тэр дундаа шаньюй нартай холбоотой хэмээн таамаглажээ.
6 дагуул булшийг малтсаны дараа үндсэн булшны судалгаа хийж, оршуулгын хэсэг буюу модон бунхны хэсэгт малтлага, судалгаа хийж байна.
Одоогоор булшны гүн 15 м хүрсэн нь 5 давхар барилгатай тэнцэх бөгөөд булшны нүхийг анхнаас нь дээрээс доош шатлан багасгаж ухсан нь “уруу харсан пирамид” хэлбэртэй байгууламж байсныг харуулдаг юм.
Модон бунхны дээрээс хар, улаан чий будагтай, алт шармал хүрэл чимэгтэй сүйх тэрэгний үлдэгдэл зэрэг содон олдворууд нэмж илэрч эхэлжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх судалгаа хийж байгаа хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүслээ. Мөн Монгол, Солонгосын хамтарсан “Мон-Сол” төсөл бол бол хоёр орон, ард түмний найрамдал, нөхөрлөлийн нэгэн тод илэрхийлэл гэдгийг хэллээ.
Дуурлиг нарсны Хүннүгийн дурсгалт газар нь ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүлсэн “Хүннүгийн язгууртны булш оршуулгын цогцолбор”-ын нэг юм.
Сумын төвийн өмнө тал дахь нарсан ойд Хүннүгийн үеийн 300 булш бүхий томоохон дурсгал байрладаг. Энэ дурсгалыг 1974 онд Хөдөөгийн Пэрлээ, академич Д.Цэвээндорж нар анх нээж илрүүлсэн бөгөөд 1990 онд Монгол-Японы хамтарсан “Гурван гол” төслийн хүрээнд бүртгэн баримтжуулжээ.
2006-2012 онд Хүннүгийн язгууртны 3 булш, дөрвөлжин хэлбэрийн чулуун байгууламжтай дундаж хэмжээний 2 булш, язгууртны булшны дагуул болох 13 жижиг булшийг малтан судалсан.
Эндээс хар чий будагтай сүйх тэрэг, авсны алтан чимэглэл, хүрэл сав суулга, дэнгийн цөгц, адуу, малын тоног хэрэглэл, алт, үнэт чулуугаар хийсэн зүүлт, гоёл чимэглэлийн зүйлс, хаш эдлэл, чий будагтай аяга, сав суулга, шанага, шүүлтүүр зэрэг хоол ундны хэрэглэл, шавар ваар, хүрэл толь, модон сам зэрэг мнга мянгаар тоологдох эд өлгийн зүйлс олоод байна.
Мөн адууны хялгасаар сүлжиж хийсэн бүтэн хазаар, авсны алтан шармал хүрэл бариул зэрэг өмнө нь илэрч байгаагүй ховор олдворууд ч гарч байгаа нь Хүннүгийн түүх, соёлын судалгаанд чухал хувь нэмэр оруулна гэж судлаачид үзжээ.
Дээрх олдворуудыг “Чингис хаан” үндэсний музей, Монголын Үндэсний музей, Хэнтий аймгий музей олны хүртээл болгож байна.
Цаашид Дуурлиг нарсны дурсгалт газарт “Судалгаа, мэдээллийн төв”, ил музей байгуулахаар төлөвлөж байна.
Баасан - 09 сарын 11,
2026
Сэтгэгдэл11
Монгол хүн байж, манж үг хэрэглэх нь буруу. Монгол улс, Хүннү улс гэж ярьж бичих хэрэгтэй. Хүннү гүрэн гэдэг хэллэг маш буруу юм.
Европт хүрсэн Аттила-ийн Гүннүүд Монголоос гаралтай болохыг Макс Планкийн институт ДНХ шинжилгээгээр тогтоожээ!!! https://www.youtube.com/watch?v=WCad2zZPVro
Энэ мэт шинжилгээнд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй шдээ!!! Зүгээр сонирхоод амжилт хүсээд явах өгөх биш!!!!
ЭНЭ ТЭНЭГ УХНА ХҮРЭНСҮҮК ӨНГӨ ӨНГИЙН ДЭЭЛ МАЛГАЙ СОЛЬЖ ЭНД ТЭНД ТЭНЭГТЭХЭЭС ӨӨР ЧАДАХ ЮМГҮЙ МАЛ ЮМ ДАА.
yasan ch bayan tansag yamar ikh tuuxtei ex orontoi yum ve ! tegexed nogoo gaixuuldag
nogoo gaixaad l baidag USA chuny dongoj 250 jil bidnii obog deedes yax argagyi Tengert tetgegdsen xun baij bid ogt myy yavj bolokhgyi ny
nogoo gaixaad l baidag USA chuny dongoj 250 jil bidnii obog deedes yax argagyi Tengert tetgegdsen xun baij bid ogt myy yavj bolokhgyi ny
nogoo gaixaad l baidag USA chuny dongoj 250 jil bidnii obog deedes yax argagyi Tengert tetgegdsen xun baij bid ogt myy yavj bolokhgyi ny
Өөрсдөө малтлага хийж чадахгүй гэж үү. Заавал гадны хүн оролцуулах юм.
Мөнгөгүй юм чинь???
er ni ebropiin daichin gyrnyyd ikhenhed ni Mongoloos garaltai dain dajnii yed tednii orolzoogyi yum hobor yum bilee!neg heseg kapitalizm,sozializmaaraa yalgaraad bye byee bydergyylsen tal baidag yum bilee!!!!!!!!!!odoo ene (iran-yyd) chini tyrk iran chini ertnii Mongol cheregyydiin yyrend yabsan nomhon doroi ardyyd suu!!!eneeder l neg ikhe sereg tom hychin sig dybchigneed baigaa bolohoos???????????????????