АН-ын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбооны үндэсний чуулган 8-р сарын 15-нд болж, Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Тус холбооны Ерөнхийлөгчид Энхтөрийн Галбадрал, Дарьсүхбаатарын Билгүүдэй, Саруулсайханы Цэнгүүн нар нэр дэвшигчээр бүртгүүлж, үнэмлэхээ гардан аваад буй. Эдгээрээс Энхтөрийн Галбадралийн нэр дэвшсэн явдал ихээхэн сонирхол татаж буй юм. Өдгөө 38 настай Э.Галбадралд залуучуудын холбоонд зарцуулах цаг угаасаа байхгүй, хоёрхон жилийн дараа дөч хүрнэ.
Иймээс ч бүтээмж, өөрчлөлт хийж чадах нь ихээхэн эргэлзээтэй. Харин АЗХ-ы Ерөнхийлөгчийн хувиар УИХ-ын 2028 оны сонгуулийн жагсаалтанд багтах боломж бол бий. Э.Галбадрал үүнийг л хүссэн юм биш биз дээ.
Тэгвэл тоогүй хэрэг болно. Харин цэл залуу Дарьсүхбаатарын Билгүүдэй, Саруулсайханы Цэнгүүн нарын нэг нь Ерөнхийлөгч болвол яг л үеийнхэнтэйгээ нийлээд олон жил ажиллах боломж байгаа. Нөгөөтэйгүүр Э.Галбадралыг улс төрийн хүрээнд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой ойр, түүний хүрээллийн хүн хэмээн тодорхойлох нь бий. Өөрөөр хэлбэл, түүний нэрийн ард “Ц.Элбэгдоржийн хүн” гэх улс төрийн имиж дагаж явдаг.Тэгвэл өнөөдрийн АН-д яг ийм имижтэй хүн залуучуудын байгууллагыг удирдах нь зөв үү? Мэдээж буруу. Өөрөөр хэлбэл Э.Галбадрал АЗХ-д ч, АН-д ч хасах оноо л авчрах нь тодорхой. Харин АЗХ-ы Ерөнхийлөгчийн албан тушаал намын жагсаалтанд багтах боломжийг л Э.Галбадрал авчрах магадлалтай юм. Иймээс Э.Галбадралын карьерыг бодох уу? холбоо, намынхаа ирээдүйг бодох уу? гэдгээ Ардчилсан залуучууд өөрсдөө шийдэх биз ээ.
Э.Солонго
Пүрэв - 09 сарын 03,
2026
Сэтгэгдэл6
Элбэгдоржтой нийлж гомоддог байсан гэл үү
Яшка сонгосноос энэ залуу нь дээр бизээ
ene nam yu l boldog boldoo?...hamgiin hogiin nam suu!!!!ehleed saihan yglen dyylaj garaad Mongoliin ard tymeniig hyyran mehelsen adgiin saarnyyd bol ene namiin altan haraachainuud hemeeh engersen horboonyyd bilee?...ardyyd mini dahin ene namd tolgoigoo ergetel hyyrtagdaad yu geheb?...sain muuch MAN-sanalaa egeh ni bidnii hyleegdsen nyydeliin negen saltgaan bileeeeeeeeeeeeeeeeeee
Хар хошного гомо шт..
Хүн шоолсны хариуд тусгай албанд элсүүлнэ Суга өөд нь татна гэж худлаа хэлээд 10 шахам жил өнгөрлөө хөөрхий
Ард түмэнд өвдөлт мэдрүүлье хүүхдийн мөнгийг хасая гэдэг царай муутай өмхий янханг сонгож байснаас энэ нь дээр.