Энэ зуны туршид монголчууд эдийн засгийн хямралыг утгаар нь эдэлсээр намартай золгох бололтой. Эхлээд махны үнэд балбуулсан. Залгуулаад шатахууны үнийн нэмэгдэлд халаасаа тэмтрүүллээ. Болоогүй ээ, хомсдолд нь унтах цагаа хумслуулан дугаарлан байж жаахан шатахуун олж авч байна.
Эдийн засгийн энэхүү таагүй уур амьсгал иргэд, олон нийтийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж уур бухимдал ихтэй байгаа юм. Гэвч үүний шууд нөлөөг нуруундаа үүрдэг Засгийн газар сандарч мэгдэж буйгаас биш улс төр бол хөшигний ард жамаараа л явж байгаа аж.
Угаасаа л зун болгон улс төрийн бүлэг фракцууд агаар салхинд гарч, улс төрийн цаашдын үйлдлүүдээ төлөвлөдөг. Тэр ёсоор энд тэнд цуглаж уулзацгаасан байна. Сүүлийн үед хэвлэл, олон нийтийн сүлжээ, улс төрийн хүрээнд яригдаж буйгаар МАН-ын 50 настнууд Хөвсгөл далайн тахилгыг далимдуулан тэнд цуглаж уулзацгаажээ. Түүнээс хэд хоногийн дараа 40 настнууд нь Хэнтийн Дадалд цуглаж “хуралдсан” байна. 50 настнууд гэдэг нь улс төрийн хүрээнийхэн болоод олон нийтийн дунд УИХ дахь МАН-ын бүлгийн “38-ын тал”, мөн 70-аад оныхон гэгддэг УИХ-ын гишүүдээс голдуу бүрддэг улстөрчдийг хэлдэг. Тэдний гол төлөөлөгчид нь УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд асан Г.Занданшатар, Сангийн сайд асан Б.Жавхлан, Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр, МАН-ын генсек Я.Содбаатар нар байдаг.
Харин 40 настнууд нь УИХ дахь бүлгийнх нь “30-ын талынхан” буюу Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нарын тэргүүлдэг хэсэг улстөрч юм. Хөвсгөл, Хэнтийн уулзалтуудад дээр нэр дурдсан улстөрчид очжээ.
Ер нь бол улстөрчид нэг сонгуулиас нөгөө сонгуулийг харж улс төрөө хийдэг. Тэр л жишгээр энэ зуны улс төрийн онцлох сэдэв нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль бөгөөд үүнтэй холбоотойгоор намрын улс төр хэрхэн, хаашаа өрнөх вэ гэдэг анхаарал татаж байна. Учир нь, Хөвсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль гол сэдэв нь байжээ. Гэхдээ тэнд уг сонгуулиар хэн нэр дэвших вэ гэдэг талаар ямар нэг шийд гараагүй байна. Харин 50 настнуудын дийлэнх нь нэр дэвшчих хүсэлтэй байгаагаа үг, үйлдлээрээ нуулгүй илэрхийлж байжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд МАН хэрхэн оролцож ялах хийгээд түүний өмнөх улс төрийг ямар байлгах талаар ярьцгаасан байна. Уг нь олон нийтийн дунд “МАН-аас Г.Занданшатар л өрсөлдөгчгүйгээр нэр дэвших нь” гэсэн ойлголт байсан. Гэтэл саяхнаас судалгааны байгууллагууд, тухайлбал MDA боловсролын судалгааны байгууллагаас УИХ-ын дарга С.Бямбацогтыг бас “Ерөнхийлөгчид дэвших боломжийн улстөрч” гээд гаргаад ирсэн.
Тус байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуультай холбоотой анализдаа “2026 оны наймдугаар сарын 2-ны байдлаар загвар МАН-аас нэр дэвших боломжит С.Бямбацогт, Г.Занданшатар болон АН-аас нэр дэвших боломжит Н.Алтанхуяг нарыг хамруулсан нөхцөлт хувилбарыг тооцлоо.
Жич: Эдгээр нь албан ёсоор тодорсон нэр дэвшигчид биш юм. Загварын тооцсон нийт саналын дунджаар МАН-ын С.Бямбацогт 44.2 хувь, нэгдүгээрт орох магадлал 49.6 хувь, АН-ын Н.Алтанхуяг -28.9 хувь, нэгдүгээрт орох магадлал 26.8 хувь, МАН-ын Г.Занданшатар -24.0 хувь, нэгдүгээрт орох магадлал 0 хувь байна. Энэ дүнгээр С.Бямбацогт дундаж саналын хувиар тэргүүлж байгаа боловч 44.2 хувь нь ялалт гэсэн үг биш. Түүний нэгдүгээрт орох магадлал 49.6 хувь байгаа нь тэргүүлэгчийн байр суурь баталгаатай бусыг харуулна. Загварын энэ хувилбарт хэн ч нийт саналын 50 хувийг давахгүй байх магадлал 100 хувь гарсан. Тиймээс Н.Алтанхуяг, С.Бямбацогт хоёр дахин санал хураалтад үлдэх нөхцөл үүснэ. Гэхдээ энэ нь 2027 онд заавал ийм үр дүн гарна гэсэн үг биш. Зөвхөн оруулсан гурван нэр, намын дэмжлэгт тавьсан хязгаар болон өнөөгийн өгөгдөлд тулгуурласан нөхцөлт тооцоо” гэжээ.
Хөвсгөл дэх уулзалтын мэдээлэл, зарим эх сурвалжуудын мэдээллээс харахад МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших горьдлоготой улстөрч зөвхөн Г.Занданшатар, С.Бямбацогт хоёроор тогтохгүй, Б.Жавхлан, Ж.Энхбаяр, Я.Содбаатар нарын нэр ч багтах юм байна.
Хэнтийд бол Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар намрын улс төрийг хэрхэн өрнүүлэх талаар ярьцгаажээ. Мэдээж тэдний тухайд ах нарыгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд онцгой анхаарал тавьж байгааг маш сайн мэднэ. Тиймээс, үүнийг дагаж өөрсөд рүү нь чиглэх улс төрийн эрсдэл хийгээд ашигт хувилбарыг тооцож үзсэн байх магадлалтай гэнэ. Товчхондоо, Хөвсгөлд, Хэнтийд уулзаж, “хуралдсан” МАН-ынхан ярьсан тохирсноо COP17 өнгөрөөгөөд, есдүгээр сарын дундуур УИХ-ын намрын чуулганы нээлтээр хэрэгжүүлж эхлэх бололтой.
Б.Гарьд
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Лхагва - 08 сарын 26,
2026
Сэтгэгдэл15
Дэлхийн дайн гарна. Оросыг дэмжиж, украйны эсрэг Монгол улс дайн зарлах үлдэж байгаа шүү. Монголд байгаа украйны талыг барьдаг бүх гадаад дотоод дайснуудыг устгаж үгүй хийхгүй бол монголд орчин цагийн энергийн сүлжээ устана. Өнөөдөр бинзен маргааш хоол хүнсээ үйлдвэрлэх, тээвэрлэх чадалгүй боллоо.
Эмээ уу,,,,,солиорсон ОРКоо,,,,
МАН төрийн мөнгөөр туйлж бна 7сарын 8-13 нд хүй 7 худагт,бүх сумдаар уулзалт дэндэж бгаа юм бишүү АН хаана бнаа хараа хяналт бна уу шалгуулаач ээ
Шашны солиотнуудад эзлэгдсэн Иран Афганистан улс гэж байдаг шиг МАН ын дээрэмчидэд эзлэгдсэн Монгол улс гэж нэг улс Төв Азид байдаг юм ! Ёстой наалдан пад гэдэг чинь эд нар бөгөөд мөддөө салахгүй ! Нэг дээрэмчин Нямбаатар нь 32 их наядын төслөөс 2 их наяд 300 тэрбумыг дээрэмдээд гадаад ру зугтчихсан ! Дээрэмчидын ахлагч гамингийн бага дарга цагтаа хунхууз байсан хар мантуу Хүүк нь өөрийн гар хөлүүдээ төр засгийн бүх мeстeнд тавьсан бөгөөд өөр дээрмийн бүлгийг оролцуулахгүй байхыг хичээч байгаа юм ! Дээрэмчид үe үe үe үeээрээ зуны цагт цугладаг бөгөөд тэгэхэд нь бөмбөг тавьчих аавын хүү одоохондоо гараагүй байна !
Мэдээж гамин цэргийн бага дарга Хү Сю Жаны талын хүнийг олж тавихгүй бол Хүи Сю Жан өөрөө суудлаасаа буусан даруйд нь хоёр том урт хар чихнээсээ атгуулж гяндан руу чирэгдэж ачигдах нь тодорхой. Ядахдаа шуналаа барьж дийлэхгүй Анандбазартай нийлж байгаад нефтийн үйлдвэрийн мөнгийг хулгайлж Бага Тэнгэрийн аман дах онгоцны буудалтай хаусандаа зарцуулчихсан байдаг.
Ха ха
Нэг талд День Хуар тэргүүтэй данхан толгойлсон бүдүүн данжаадууд нөгөө талд Занг Дао Шао тэргүүтэй гахай хоншоорт муруй амт данжаадууд цугласан юм биз дээ. Эднийг ингээд бөөнөөрөө байж байхад нь халуун төмс үмхүүлж тонилгох юмсан
төрд итгэх иргэдийн итгэл алдагдав, авлига хэт газар авсан, Э/З- н том гэмт хэргүүд шийдэгдэхгүй бна, цөөнгүй урвагчид харийнхны гар хөл болж эх орноо хорлон сүйтгэж бна, дээр бга нөхдүүд их наядаар нь хууль бусаар идэж ууж бна, эдийн засаг доройтсоор, юмны үнэ байнга нэмэгдсээр, иргэд улам ядуурсаар, төр иргэдийн үгийг сонсохгүй, хэрэгжүүлэхгүй бна, дээдчүүл илүү эрх мэдэл эдэлж, иргэдийн эрх зөрчигдөж бна, сонгуулиар худал амлаж бга зэрэг олон асуудал шийдэгдэхгүй хэт удаж, ард түмний уур хилэн, дургүйцлийг төрүүлсээр байгааг хэн, хэзээ, яаж, шийдвэрлэх юм бэ ?
Дээд шүүхийн хэдэн шүүгчийг халж огцоруулах хэрэгтэй. Элбэгдоржийн гар хөл болсон гэмт хэрэгтэнгүүд шүүгч хийж байна. Мөн монгол улсыг сонгогдоогүй албан хаагч болох санхүүгийн улсын байцаагч нар удирдаж байна. Мөнгө төсөв хэнд хэдэн төгрөг өгөхийг санхүүгийн улсын байцаагч нэртэй хуурамч америкийн нягтлан бодох бүртгэлийн гэрчилгээ үзүүлээд томилогдсон хулгайч нараар дүүрлээ. Ийм Монгол улсын санхүүгийн тогтолцоонд байдаг цоорхойг устгахгүй бол дампуурлаа.
Хэн нь ч биш байна.
Хэн нь ч биш байна.
Нас насаараа салж группен секс хийгээд яваа гэл уу
Б.Батцэцэг сайдыг дэвшүүлвэл зүгээр дээ. Эсхүл У.Хүрэлсүхээ нахичих юм бол зүгээр ч юм шиг. Тэр, ГХО-ыг эсэргүүцэгч Алтанхуяг дэмий2. Зандка г бас тэгж яригдаад л байгаа.
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин,тэр байтугай алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!
бя овогт яасан гэнэв