ИЗНН мэдэгдэл, шаардлага гаргажээ. Үүнд нь: "Эрхэм хүндэт иргэд, сэтгүүлчид ээ,
Санжаасүрэнгийн Зориг бол Монгол Улсыг социализмаас ардчилсан тогтолцоонд шилжүүлсэн 1990 оны Ардчилсан хувьсгалын удирдагч, Монголын Ардчилсан Холбооны анхны Ерөнхий зохицуулагч байсан хүн. Өнөөдөр бидний эдэлж буй эрх чөлөө, олон намын тогтолцоо, чөлөөт сонгуулийн үндэсийг тавьсан манлайлагч юм. С.Зоригийн хөшөөг ярьж байна гэдэг нь тэр хүний түүхийг ярьж байна гэсэн үг.
Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг 1998 онд хэрцгийгээр хөнөөгдсөний дараа Иргэний Зориг Ногоон намыг түүний хамтран зүтгэгчид байгуулсан бөгөөд манай нам өдийг хүртэл түүний үзэл бодол, үзэл санаа, үнэт зүйлсийг тээж яваа.
Тиймээс Иргэний Зориг Ногоон нам энэ асуудалтай холбоотой нийтэд ил болсон баримт, холбогдох байгууллагуудын мэдээлэл, талуудын байр суурийг нягтлан үзсэний үндсэн дээр өнөөдөр байр сууриа илэрхийлж байна. Манай намын байр суурь нь сэтгэл хөдлөл, улс төрийн маргаанд бус, баримт, хууль дээдлэх зарчим, ардчиллын үнэт зүйлд тулгуурлаж байна. Сүүлийн гурван хоног олон нам, олон улс төрч энэ талаар ярилаа. Иргэний Зориг Ногоон нам тэдэнтэй уралдан өрсөлдөж шуугиан дэгдээхийг хүссэнгүй.
Харин нэг энгийн асуулт тавьж байна:
Хүрэл, чулуугаар цутгасан хөшөөг машинд ачиж, үүрээр өөр газар зөөж болно. Гэтэл тэр хөшөөний ард байгаа мөн чанар, үнэт зүйл ард түмнийх байх ёстой гэсэн итгэл, үнэнийг нүүр тулан хэлэх зориг, шударга ёсны төлөө эвлэршгүй зогсох үзлийг хулгайгаар зөөж чадах уу? Чадахгүй. Учир нь тэр нь чулуунд биш, ард түмний зүрхэнд байдаг. Энд нэг зарчмыг тодотгох шаардлагатай. С.Зоригийн хөшөө бол хэн нэгний эд хөрөнгө биш.
Энэ бол ард түмний итгэл найдвар, Монголын ардчиллын бэлгэдэл болсон нийтийн дурсгал юм. Тиймээс түүнийг хоёр байгууллага хоорондоо албан бичиг солилцоод, ачиж зөөж болох эд юмс шиг үзэх нь үндсээрээ буруу. Дурсгалын үнэ цэн нь өмчлөлийн бичигт биш, олон түмний ой санамж, түүхэн ач холбогдолд оршдог.
Хөшөө байрлаж буй газрыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 70 дугаар тогтоолоор нийтийн эдэлбэрийн газрын зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар хөшөөг Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан байдаг. Хүсэлт гаргасан тал барилгын шаардлагаа өөр байгууллагад албан бичгээр хүргүүлжээ.
Гэтэл С.Зориг агсны гэр бүл, "Зориг сан" энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүйгээ олон нийтэд ил мэдэгдээд байна. Хамгийн ойрын тал нь ч мэдээгүй байхад, иргэдээс асуугаагүй нь ойлгомжтой. Тэгвэл нэг энгийн асуулт үлдэж байна. Хэн хэний өмнөөс зөвшөөрөл өгсөн бэ?
Дурсгалыг хөндөх эрх нь албан бичгийн дугаараас биш, түүнийг хамгаалах хууль ёсны шийдвэрээс эхэлдэг. ИЗНН-ын санааг зовоож байгаа зүйл бол бэлгэдэлд нь ийнхүү хайхрамжгүй, нууцаар хандаж байгаа явдал юм. Хэрэв бид ардчиллын бэлгэдэлдээ ингэж хандаж байгаа бол түүний илэрхийлдэг үнэт зүйлд хэрхэн хандаж байна вэ? гэсэн асуулт өөрийн эрхгүй урган гарч байна. Хөшөөг нэг өдрийн дотор буцаан байрлуулж болно. Харин ард түмний итгэлийг сэргээхэд илүү их үнэн, илүү их хариуцлага хэрэгтэй.
Иймд Иргэний Зориг Ногоон нам өнөөдөр хэн нэгнийг нэрлэн буруутгахаар ирээгүй. Үнэнийг шаардахаар ирсэн. Хэн шийдвэрлэсэн, хэн зөвшөөрсөн, хэний ашгийн төлөө байсныг ил болгон зарлаж, хариуцлага тооц. Энэ бол зөвхөн Зоригийн төлөө биш, түүний төлөө амиа зориулж тэмцсэн зарчим, ил тод байдал, шударга ёсны төлөө юм.
Эцэст нь шүүмжилж, шаардаад орхивол энэ явдал дахин давтагдана. Тиймээс Иргэний Зориг Ногоон нам энэ намрын ээлжит чуулганаар түүх, соёл, ардчиллын дурсгалт зүйлийг дур мэдэн хөндөх, нүүлгэн шилжүүлэхээс хамгаалах эрх зүйн зохицуулалтын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барихаа албан ёсоор мэдэгдэж байна. Уг төсөлд ажлын хэсэгт оролцох хүсэлтэй бүх нам, төрийн бус байгууллага, мэргэжлийн судлаачдыг нээлттэй урьж байна. Хөшөөг буцаан босгосон нь эхний алхам. Хоёр дахь алхам бол хариуцлага. Гурав дахь алхам бол дахин давтагдахгүй байх хуулийн баталгаа. Иргэний Зориг Ногоон нам энэ байр суурин дээрээ эцсийг хүртэл ажиллана.
ХОЁР. ШААРДЛАГА
Нэгдүгээрт. 2026 оны 7 дугаар сарын 31-ний шийдвэрийг гаргасан, зөвшөөрсөн албан тушаалтан, байгууллагыг нэр заан ил болгох.
Хоёрдугаарт. Түүх, соёлын дурсгалыг хууль зөрчин зайлуулсан үйлдэлд эрх бүхий байгууллага эрүүгийн болон захиргааны хариуцлага тооцох.
Гуравдугаарт. Хөшөөг анхны байранд нь бүрэн, эвдрэл гэмтэлгүй сэргэсэн, мэргэжлийн дүгнэлтийг олон нийтэд танилцуулах.
Дөрөвдүгээрт. С.Зоригийн хөшөөг соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, захиргааны түр шийдвэрээр бус хуулиар байнгын хамгаалалтад авах.
Тавдугаарт. Түүх, соёл, ардчиллын дурсгалыг дур мэдэн хөндөхөөс хамгаалах эрх зүйн зохицуулалтыг энэ намрын ээлжит чуулганаар өргөн барих.
Зургаадугаарт. Мөрдөн шалгах явц, үр дүнг олон нийтэд тогтмол, ил тод мэдээлэх." гэсэн байна.
Даваа - 08 сарын 24,
2026
Сэтгэгдэл15
Нэг хэсэг Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөөд байсан билүү Тэр үедд ч гэсэн иргэдийн саналыг огт аваагүй
Энэ хөшөө монголд байгаа бол хаана ч тавьсан ялгаагүй. Монголд харийн дайсан орж ирвэл хөшөө болгоны толгойг авна. Монголд байдаг түрэгийн хүн чулууны толгойг тасдаад устгасан байдаг шиг ёс мэт заншил үлджээ. Зоригийн хөшөө 1000 жилийн нас буй эсэхийг ч мэдэхгүй. Тийм болохоор хөшөөг бүтэн авч үлдэхийн тулд зөөж байх нь зөв.
шоронжуулах л юм ярих юм даа!
Шоронжуулах биш хариуцлагын тухай ярьж байна.
АН болон ИЗ намынхан өөрсдөө санал тавьж зөөлгөчихөөд юун шорон моронгоо яриад ухав аа? Хөгийн амьтад шүү.
Шоронжуулах биш хариуцлагын тухай асуудал юм. Ард түмний хандиваар боссон хөшөөг зөөсөн хүн юу ч болоогүй юм шиг зүгээр өнгөрөх ёстой юм уу?
Орос угшилтай нам Буриадуудыг өөд татаж,баруун аймгийнханд дайсагнадаг Хүрэлсүхийн хатгаасаар социализм шиг хасаг гэж турхирахаа больчих.Хөшөөгөө яахаа Оюун өөрөө мэднэ биз.
Хүрэлсүх тэгдэг юм уу?
Энэ хөшөө монголд байгаа бол хаана ч тавьсан ялгаагүй. Монголд харийн дайсан орж ирвэл хөшөө болгоны толгойг авна. Монголд байдаг түрэгийн хүн чулууны толгойг тасдаад устгасан байдаг шиг ёс мэт заншил үлджээ. Зоригийн хөшөө 1000 жилийн нас буй эсэхийг ч мэдэхгүй. Тийм болохоор хөшөөг бүтэн авч үлдэхийн тулд зөөж байх нь зөв.
Хөшөө яахав ээ?Зоригийнг хэрэг юу болсон би гадаа хүн хараад зогсож байсан гэж яриад байсан нөхөр яасан вэ? Гэм буруугүй бол нөхөн төлбөр өгөө ч яагаад таг болчихов
Өнөөдөр 1990 оноос доор нөхцөл монголд үүсэж байна. Зориг баатар биш байжээ. Ардчилал энэ тэр бол америкийнүлгэр байжээ. Одоо америк дураараа дайрч, эдийн засгийн хоригт хийж, маш их гай болж байна. Америкийг дуурайж ардчилал гэж явсан Зориг гэгч зүгээр сармагчингаас доор хүн байжээ. Наад хөшөөгөө зүгээр ах дүү нарт нь өг. Элбэгдоржийг барьж ял эдлүүлэхгүй бол маргааш дайны гал Монголд дүрэлцэж мэднэ.
Ер нь яагаад зөөж болохгүй гэж? ямар эвдээд устгаад хаячихсан биш. Хөшөөндөө учир нь биш газрын наймаа л яваад байгаан бишүү. Тэр газарт өндөр шилэн байшин барих тэмцэл шдээ.
Төр эргэх эсвэл Монгол улс мөхөхөд бүх хөшөөг эвдэж нураах биз. Монголын түүхийг хар. Хүннүгийн булшийг сүмбүүд эвдэлсэн, Түргийн хүн чулуун хөшөөний толгойг уйгар, киргиз, Монголчууд тасдаж хаясан. Хар хорин хотыг хятадууд 1380 онд газартай тэгшилж устгасан. Нэг хөшөөг бүрэн авч үлдэх гэж байгаа бол зөөж нууж авч үлдэхээс өөр замгүй.
Ардын намын бүдүүн данжаадууд ам хэлээ нь ац хошногоныхоо нүхтэй андуурдаг болсоор олон жил болж байна.
eryygiin hariuzlaga toochoh ni zeb suu!!!hyyli dyrem yl oisooson nehedyydiig bitgii emeerch soronjuulah gej yari!!!manaihaas eer ornyydad hyyliig hatyy barimtlaj hyylias gajih tohioldol barag gardaggyi ee!!!harin hyyliig gajuuduulaj baigaa ene nehcheld hatyy arga hemjee abah ni zeb!!!!!!!!!!!!!!!!!!!!!!dahiad hyyli zerchih asyydald baga garah bolob yy?hemeen oilgoh tedui!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!