Монгол Улс газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд томоохонд тооцогддог атлаа хүн амын тоогоор хамгийн цөөн орны нэг. 1.56 сая хавтгай дөрвөлжин километр нутагт дөнгөж 3.6 сая орчим хүн амьдарч байна. Энэ нь нэг хавтгай дөрвөлжин километрт дунджаар хоёр хүрэхгүй хүн ногддог гэсэн үг.Ийм нөхцөлд улс орноо жигд хөгжүүлэх нь ямар ч Засгийн газрын өмнө тулгардаг хамгийн хүнд сорилтын нэг. Гэвч Монгол Улс өнөөдрийг хүртэл Зөвлөлтийн үеэс үндсэндээ өвлөгдөн ирсэн 21 аймаг, 330 сумын тогтолцоог бараг өөрчлөлтгүй хадгалсаар байна.
Энэ бүтэц үнэхээр өнөөдрийн Монголын хүн ам, эдийн засгийн бодит нөхцөлтэй нийцэж байна уу гэдэг асуултыг тавих цаг хэдийнэ болжээ.
Олон сумын хүн ам 2,000 хүрэхгүй, зарим нь 1,000 хүрэхгүй болсон. Гэтэл тэдгээр сум бүр өөрийн Засаг даргын Тамгын газар, ИТХ, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, цагдаа, онцгой байдал зэрэг төрийн байгууллагыг бүрэн бүтнээр нь ажиллуулах шаардлагатай байдаг. Хүн ам цөөрсөн ч байгууллагын бүтэц, урсгал зардал бараг хэвээрээ үлддэг.Өөрөөр хэлбэл, Монгол Улс хөгжлийн хөрөнгө оруулалтаасаа өмнө өнөөгийн засаг захиргааны тогтолцоогоо авч явахын тулд асар их төсөв зарцуулж байна.Иргэдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд сум бүрийг төвлөрсөн цэвэр, бохир усны системтэй, найдвартай цахилгаан, дулаантай, өндөр хурдны интернэттэй, орчин үеийн сургууль, эмнэлэг, спортын заалтай болгох шаардлагатай. Гэвч ийм хэмжээний дэд бүтцийг 330 суманд зэрэг байгуулах нь өнөөгийн эдийн засгийн чадамжаар бараг боломжгүй зорилт юм.Харин хүн ам, үйлчилгээний төвлөрлийг нэмэгдүүлж чадвал нэг иргэнд ногдох хөрөнгө оруулалтын үр ашиг эрс өснө. Илүү чанартай эмнэлэг байгуулж, чадварлаг эмчийг тогтоон барих боломжтой болно.
Сургуулийн багш нарын хүрэлцээ, сургалтын чанар сайжирна. Дулаан, ус, бохирын инженерийн шугамыг татах өртөг ч буурна. Хувийн хэвшил ч хэрэглэгч олонтой газар хөрөнгө оруулах сонирхолтой байдаг
.Дэлхийн олон орон хүн амын өөрчлөлтөд нийцүүлэн засаг захиргааны шинэчлэл хийж ирсэн. Япон, Дани, Финланд зэрэг улсууд хүн ам цөөрсөн бүсүүдийн захиргааны нэгжийг нэгтгэж, төрийн үйлчилгээг төвлөрүүлэн, цахим хэлбэрээр хүргэх бодлого хэрэгжүүлсэн байдаг. Шинэчлэл бүр амар байгаагүй ч төрийн зардлыг оновчтой болгож, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэжээ.
Монгол Улсад ч энэ асуудлыг ярих цаг болжээ. Энэ нь мал аж ахуйгаа устгах, хөдөөг эзгүйрүүлэх тухай асуудал биш.
Харин хүн амын бодит тархалт, эдийн засгийн боломж, төрийн үйлчилгээний үр ашгийг харгалзан засаг захиргааны бүтцээ эргэн харах тухай асуудал юм.Мэдээж ийм шинэчлэл улс төрийн хувьд хамгийн хэцүү сэдвүүдийн нэг. Сум татан буугдвал төрийн албан хаагчдын орон тоо цөөрнө, орон нутгийн эрх ашиг хөндөгдөнө, сонгуулийн тойргийн зохион байгуулалт хүртэл өөрчлөгдөх боломжтой. Тиймээс энэ асуудлыг хөндөхөөс олон улс төрч зайлсхийдэг.Гэвч хүн ам нь байнга цөөрч байгаа сумдад өмнөх бүтэц, зардлыг ямар ч өөрчлөлтгүй хадгалсаар байх нь өөрөө хөгжлийн бодлого мөн үү гэдэг асуултад хариулах шаардлагатай.
Монгол Улс хөдөө орон нутгаа хөгжүүлэх ёстой. Гэхдээ хөгжүүлнэ гэдэг нь сум бүрт ижил хэмжээний төсөв тараахыг бус, иргэдэд чанартай боловсрол, эрүүл мэнд, инженерийн дэд бүтэц, ажлын байр, төрийн үйлчилгээг илүү үр ашигтай хүргэхийг хэлнэ.
Энэ зорилгод хүрэхийн тулд сумдыг нэгтгэх, зарим сумын захиргааны бүтцийг өөрчлөх, бүсчилсэн хөгжлийн бодлогыг бодитоор хэрэгжүүлэх зэрэг хувилбаруудыг судалж, олон нийтийн оролцоотойгоор нээлттэй хэлэлцэхээс өөр аргагүй.Хөгжил гэдэг зөвхөн шинэ зам, шинэ барилга барихыг хэлдэггүй. Заримдаа хэдэн арван жилийн турш өөрчлөгдөөгүй тогтолцоог зоригтой шинэчилж чаддаг байх нь хөгжлийн хамгийн чухал алхам болдог.
Х.Цэцэнноров
Даваа - 08 сарын 24,
2026
Сэтгэгдэл61
Үнэн , хамгийн урьдаар хийх өөрчлөлт мөн . Сумдыг бүр 50 хүртэл хувь цөөлөх, аймгуудын зарим нэгийг ч татан буулгах хэрэгтэй .Энд хүн амын суурьшилыг үгүй болгох суурин газруудыг эзэнгүйрүүлэх тухай яриагүйг ойлгох биз ээ
Монголын хөдөөг эзгүйрүүл гэж байгаа юм уу?? Авилгалаа бууруулаад, далд эдийн засгийг гаргаж ирэхэд 660 сумыг тэжээх мөнгө бий. Үндэсний аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалд хамаатай ийм хорлонтой нийтлэлийг тодруулан нийтэлдэг танай сайт хогийн. Угийн дандаа монголд хорлонтой мэдээ цацна. Устаж дампуураасай 🤬
Бүү донгос. Монгол улсын өргөн уудам газар нутагт эзэн хэрэгтэй. Сум гэдэг өөрөө цэргийн нэгж бөгөөд дайн гарвал цэрэглэн мордох үүрэг бүхий Монгол улсын салашгүй цэрэг улстөрийн зохион байгуулалт болно.
яагаад өөрчлөхгүй байнаа гэвэл: 1-рт: Сонгуульд ялагдах гээд байдаг 4 жилд амжихгүй, за тэгээд нөгөө сумын дарга нь гарын доорхи хэдэн хүнээ тухираад босгоод хашгирчина. 2-рт: Намын эрх ашиг эхэндээ байгаад байна. Энэ бүтэц нь намд ашигтай байгаа
малчдад ойртуулж байгаам л дхх наад сумууд чинь
энэ бол хөндөх ёсгүй сэдэв зүгээр л бай хийх юмаа олж ядрахаар гарч ажил хийцгээ 300 сум бол олон жилийн турш шалгарч тогтсон тогтолцоо шүү хэн нэгэн мулгуу хүн хушуу дүрэх асуудал биш шүү
тэгэх хэрэгтэй ингэх хэрэгтэй гэдэг хэн бэ чи энэ бол маш том асуудал зүгээр нэг хуцдаг нь таалагдахгүй бол өөрчлөх зүйл биш амаа тат
сонин .мн хаанаас санхүүждэг бэ дандаа нэг монгол улсын эрх ашигт эсрэг хуцаад байх вмаа
МАНын хужаа оруулж тэжээх төлөвлөгөө
Хятадтай байлдахаасаа өмнө МАН-ын доторх хужаагийн хунхууз гамингуудыг Хүрэлсүхээс эхлэн гэр бүлээр нь хор өгч цэвэрлэх хэрэгтэй,Тэгэхгүй бол дайны хажуугаар дажин гэгчээр хажуу бөөрөнд хутга шаах болно шүү,Үүний тулд Монголын бүх амыг днх шинжилгээнд албадан оруулж монгол хятадыг нь тодорхойлох естой
Нийгмийн үйлчилгээг хөдөөгийн иргэдээс холдуулж болохгүй, Хөдөө нутгийг хоосруулах хорон бодлогыг дэмжиж болохгүй, Хөдөө аж ахуй бол монголчуудын хувьд амин чухал салбар, Энэ салбарыг нураах ямарч оролдлогыг няцааж байх ёстой
Хүн амийг нь нэмэх , хөгжүүлэх бодлогоо илүү хийх хэрэгтэй!!!
THE ONLY LEGITIMATE BITCOIN RECOVERY EXPERT // HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I had the most terrible moments of my life, a few weeks back when I lost all my savings to a self acclaimed bitcoin investment platform which promised me a massive return on my investment. I was so confused about these scammers, I had to do what everyone in my situation would do, I did some research and came across a lot of Testimonials about WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I got to reach out to the expert. It took them 48 hours to help me recover my funds. Bitcoin recovery is very much real. I am a living testimony. Hope this helps as many people who have lost their hard earned money to scammers out of trust, you can reach them through the contact below for help to recover your scammed funds. Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp +1 ( 318 ) 203-3657 Telegram: @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
Хулгайчдыг буудан хороож цөөлвөл монгол хөгжинө
Үнэн.
Сумдыг татан буулгах биш харин улам олшруулж аль болох жижиг сумдад сургууль цэцэрлэг нь байх ёстой. Ингэснээр малчид сумын төвд байгаа сургууль цэцэрлэгт явдаг эхнэр хүүхэд дээрээ тавь жар заримдаа зуун км ээс сардаа ганц удаа очдог биш харин хорь гучин км ээс өдөр бүр эргэж тойрдог болох ёстой юм. Сумдын тоог хэт олон болгосноор малчидын гэр бүл бэхжин малаа ч маллаад эхнэр хүүхэдтэйгээ ч ойр холбоотой амьдрах нь маш чухал байна. Харин засаг захиргааны олон орон тоог нь цөөлж цэцэрлэг сургуулийг эс тооцвол ганцхан засаг даргын орон тоо байхад л болно. Сумдыг цөөлвөл монгол сүйрнэ
muХөдөө нутгийг эзгүйдүүлж газрыг нь хувааж авах санаа яваад байнаадаа. Хүн амын тогтвор суурьшлыг тогтворжуулжиргэдийг нутагтаа амьдрах сонирхлыг бий болгох ёстой.. Монголд төр ажиллахгүй олигоруудаар дүүрчихээд зөвхөн баялаг, газар нутгаа тонох ажил хийж байна.
Сумыг татан буулгаж болоагүй яагаад гэвэл нутаг орон эзэнгүйдэж маш том хохирол үүснэ.
Бүү донгос. Монгол улсын өргөн уудам газар нутагт эзэн хэрэгтэй. Сум гэдэг өөрөө цэргийн нэгж бөгөөд дайн гарвал цэрэглэн мордох үүрэг бүхий Монгол улсын салашгүй цэрэг улстөрийн зохион байгуулалт болно.
Үнэн. Монголыг газар нутгийг эзгүйдүүлж тэмбүү хужаа эсвэл арабад зарах гэж байгаа.
Аймгуудыг 3-4-өөр нь нийлүүлж 6 аймагтай болгох, Сумдыг 3-4-өөр нь нийлүүлж 70-80 сумтай болгох хэрэгтэй. Ганц өөрчилж болохгүй бутэц бол багууд. 1500 багуудыг хэвээр үлдээж бага эсвэл дунд шатны сургууль, өрхийн эмнэлэг тэнд нь ажилуулж байх хэрэгтэй.
Сум байх ёстой нэгж. Суман цэрэг гаргах үүрэгтэй цэргийн анхан шатны нэгж юм. Монголд халдан довтлох гээд хятад цэргийнхээ хүчийг зузаатгаж байна. Гэнэтийн дайралт хятад хийх байх.
Энэ зочингууд ер нь л яг соц-оороо чааж яваа гарууд байхын, тээ...... яанаа... ?!
юун аймаар Цэцэнноров гэдэг нэртэй орк вэ? юу ч мэдэхгүй алиа бацаан
Орон нутаг эзгүйрч байна Энэ хүн Монголын бодит нөхцөл байдал ирээдүйн зорилгыг мэдэхгүй байна Аймаг сумдыг бэхжүүлж бие даасан хөгжлийн замд гь оруулах хэрэгтэй
Механикаар шууд 50% цөөлнө гэж болохгүй . Гэхдээ учиртай начиртайхан томсгох нь зөв байх. Улсын хилийн дагуух сумдыг татан буулгаж болохгүй.21 аймгийг 18 болгох нь зөв. Аймгуудын төвийг хот болгочихбол УБ руу шавах нь багасах байх.
Бүү донгос. Хятад өнөөдөр ч Монголд халдан довтолж, манай улсын тусгаар тогтнолыг устгах аюултай. Монгол улсын бүх сум гадаадын цэргийн аюулсаас улсаа хамгаалах үүрэгтэй. Чиний дураар цэргийн зохион байгуулалтыг устгахгүй.
ккк яаж бодохооороо сум татан буулгажээж хөгжинө гэж боддын болоо,
Сум бол Чингис хааны зохион байгуулж өгсөн анхан шатны цэргийн нэгж мөн. Сум бол улстөрийн тоглоомын нэгж биш. Сум бол цэргийн нэгж тул тэнд дарга байх ёстой.
Овоо доо. Энэ сэдвийг хөнддөг. Уг нь нийгэм эдийн засгийн байдал сайн байсан бол хамаа алга. Тархан суурьшаад цөөн ч гэсэн хүн амтай сумд байж л байг. Гэвч одоо байдал ямар байгаа билээ. Сумд энэ олон жилд ер хөгжсөнгүй. Тэхээр дахин эмхлэн зохион байгуулах нь зөв байх.
Одоо дайн болох гэж байна. Дэлхийн эдийн засаг муудаж бүгд дайны бэлтгэл хийж байна. Цэргийнхээ зардлыг гаргаж чадахгүй улс мөхдөг юм. Сум бол цэргийн нэгж тул гарах ёстой зардал мөнөөсөө мөн.
Монгол улс тусгаар оршихын тулд өөрийн газар шороондоо эзэн суух сум хэмээх нэгж зайлашгүй бөгөөд гарцаагүй шаардлагатай болно.
япон Финлянд Дани газар нутаг хир том билээ дэд бүтэц хир билээ хүн амын амьжиргааны түвшин хир билээ билчээрийн мал аж ахуй бий юу манай улсаас тэнгэр газар шиг ялгаатай улсыг шууд дуурайх боломжгүй шүү.үё үеийн засаг захиргааны шалгарч үлдсэн тогтолцоо бол одоогийн сум баг сумуудыг улам хүнгүй дүүлж аймаг хот руу төвлөрүүлэх муухай санаа байна.Мөнгө яадгийн улс орон хил хязгаар эзэнтэй байх ёстой
Сумдын төвд бас ч гэж тодорхой хэмжээний барилга байшин орон сууц байгаа татан буулгаж бна гээд тус сумынхан хөрөнгөө хаяад Цэцэнноровынхруу нүүх нь юу л бол, санаанд орсноо улс орноо хорлох бодлого болгодог өлөнгийн цехийнхэнээ яая гэж байхад энэ ч бас юучив дээ тиймээ?
Монголын хөдөөг эзгүйрүүл гэж байгаа юм уу?? Авилгалаа бууруулаад, далд эдийн засгийг гаргаж ирэхэд 660 сумыг тэжээх мөнгө бий. Үндэсний аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалд хамаатай ийм хорлонтой нийтлэлийг тодруулан нийтэлдэг танай сайт хогийн. Угийн дандаа монголд хорлонтой мэдээ цацна. Устаж дампуураасай
Бэхлэлт сайтай газар хот барих ёстой. Өнөөдөр Улаанбаатар хятадын цэргийн нэг хороо орж ирэхэд сүйрэх хэмжээний бэхлэлт муутай газар байгаа шүү. Сум бол монгол цэргийн хамгийн зөв зохион байгуулалт тул түүнийг оролдох шаардлага байхгүй. Улаанбаатарыг өөрчлөх хэрэгтэй.
Монголын хөдөөг эзгүйрүүл гэж байгаа юм уу?? Авилгалаа бууруулаад, далд эдийн засгийг гаргаж ирэхэд 660 сумыг тэжээх мөнгө бий. Үндэсний аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалд хамаатай ийм хорлонтой нийтлэлийг тодруулан нийтэлдэг танай сайт хогийн. Угийн дандаа монголд хорлонтой мэдээ цацна. Устаж дампуураасай
bege sig tenegteeree....ehleed sydalgaa byrtgel nariin teleblesen yndesen deer sain sydalgaa heregtei amnii bangaar dabdag zyil bis ee!!!maliin belcheer aj ahyin negdel neygtrel bygdiig saitar toochoj baij olon dahin hyraldaj niit ard tymenii setgelgee abch yalanguya hedeenii ard irgediin ygiig sain sonsoj baij sydalgaan deer yndeslen eerchileh yy gehees odoo yarij baigaa sigee ajillahgyi syy.............................
3-5 сумдын дунд 12 жилийн ахлах сургуль Эрүүл мэндийн нэгдсэн оношлогоо эмчилгээний төв,соёлын үйлчилгээний нэгдсэн том төв Нийтийн ахуйн үйлчилгээ Мэргэжил сургалтын төв техникийн,гар утас компютерийн засварчны,залуу малчны мал тариалангийн дунд мэргэжилтэнг бэлгэх ингэвэл аяндаа төвлөрнө одоо зам харилца машин техник холбоо харилцаа сайжирсан ямарч асуудалгүй одооны жижиг сум болгонд дунд сургууль эмнэлэг захиргаа байх шаардлагагүй иргэдэд үйлчлэх төвүүдийг хэдэн сумын дунд нэгтгээд томруулвал аяндаа төвлөрнө
Зам бас аюултай. Дайсны цэргүүд замаар явбал сум аюулд өртөх болно. Дайны үед дайсны цэргийн хангамжийг таслаж чадах зам байх учиртай.
Хятад цэрэг орж ирнэ гээд зам тавихаа бо лих уу, нөгөө танкны үлгэрээр төмөр замаа хойшлуулж, зориуд зөрүүлж тэнэгтсэн шиг ээ.....кх кх кх
Улаанбаатарын хужаанууд ингээд хуцаад байдаг юм
Маш зүйтэй сэдэв хөнджээ. Олон жил ярьж байна доо
Сумдыг цөөрүүлэх асуудалд нэн нухацтай хандах хэрэгтэй Сумдын байрлал нь бэлчээрийн даац.батлан хамгаалах улс орны аюулгүй байдал. Хүн амын жигд байшил зэрэг олон эмзэг асуудалтай холбоотой шүү Өмнөх жилүүдэд зарим сумдыг нэгтгэснээр сумын төв рүү ойртох зэрэг шалтгаанаар нутаг эзгүйрэх улмаар хяналт хамгаалалт сулрах өвөл хаврын улиралд гэр бүл хоер газарт байрлах зэргээс гэр бүл салах үзэгдэл даамжирч байна сайтар тунгаах буйзаа
Юу ярьж байгаагаа ойлгож байна уу
4--6 аймагт хувааж, 330 сумыг 3,3-аар нэг сум болгох юм уу эсвэл 6--7 сумыг нэг хошуу болгож, хошууг дотроо 10--12 багт хувааж зохион байгуулах хэрэгтэй.
Сонгуулийг 1 тойрог болгож Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй
яг зөв
Ажил үүргийн зааг ялгаагүй, 2-улаа зэрэг зэрэг тайлан нэхдэг яам агентлаг 2- ын аль нэгийг нь татан буулгаж төсвийн мөнгө хэмнэе
Маш зөв санаа, аймагт ойр лав л 30 гаруй сум бий эхгий ээлжинд тэдгээрийг татан буулгах. Дараагийн ээлжинд ойролцоо оршдог 100 орчим сум бий тэдгээрийг татан буулгах. Мөн ДархаУул, Орхон, Говьсүмбэр мэтийн ямар ч хэрэгцээгүй өчүүхэн аймгуудийг буулга.Ер нь монголын удирдагчид аймхайгаасаа болж л хөгжихгүй байгаан. Аргентины Хавер шиг зоригтой шийдвэр гаргаж түүнийгээ хэрэгжүүлж байж л улс хөгждөг юм байна.
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ДАРХЛАГДСАН ГАЗАР НУТАГ БОЛГОНО
Хятад хүний потор санаа..Яванвсаар монголын хөпөөг эзгүй болгох нь Пизда
нөгөө бүх мэдэгч Чулуунжавтай адил юм гараад ирсэн үү
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин, тэр байтугай алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
ygaasaa hatyy siryyn amidraliig tyylaad irsen symdiin cheeleh hereggyi ee!!!chechennorob chi hen be?...mal aayunii chini symdiig cheeleh chi sudalgaa hiisen yum uu?...Mongoliin ergen yydam nytagt tarhan syyrissan symdiin heregzee hedelgeen baingiin heregtei,tedeniig cheellee geed eerchilaelt garahgyi ,harin yag odooniihoo zasag zahirgaanii hem hemneleer yabj baij Mongol ylas hegjiliig abchirna.hegjihed symdyyd saad bolood baigaa yum er baihgyi ee!!baidagaaraa l baij baih ni chyhal...hegjild manai zasag teriin deed bodlogo l heregtei.gehdee tyyneee niit mngolchyydaaraa helelchdeg baibal zohino....................
Багахан галзуураарай муу хөгшин төгцгөө...чи муу лалар тэр шинжаан руугаа өөрөө зайлаарай....
Багахан галзуураарай муу хөгшин төгцгөө...чи муу лалар тэр шинжаан руугаа өөрөө зайлаарай....
Багахан галзуураарай муу хөгшин төгцгөө...чи муу лалар тэр шинжаан руугаа өөрөө зайлаарай....
Сумдыг цөөрүүлж бодит байдал дээр чадахгүй, болохгүй. Харин бүсийн төв гэж байгуулсан байгаа. Тэр бүсийн төвүүдээ хэрхэн томсгож хөгжүүлэх дээр төсөв тавьж мастер төлөвлөгөө гаргаж үе шаттай хөгжүүлэх хэрэгтэй. Ямар ашигт малтмалтай бүс байна түүнийг нь боловсруулах үйлдвэрүүдийг бүсийн төвүүд дээр байгуулах хэрэгтэй. Ждү-ийн зориулалттай газрыг бүсийн төвүүд дээр гаргаж өгч дэд бүтцийг нь оруулж өгөх хэрэгтэй. Бүсийн төвд үйлдвэр байгуулаад 10 жил татвар авахгүй Татварын хөнгөлөлттэй байх хэрэгтэй. Иймэрхүү бодит хэрэгжиж болмоор юм ярихгүй үүлэн дээр байгаа огт боломжгүй хийсвэр сумдыг татан буулгах гэх мэтийн тэнэг юм яриад байж болохгүй.
Цөөлөх нь зөв ойролцоо 2-3 сумдыг хооронд нь нийлүүлэхэд болох байх. Хэт холдуулчихвал малчид сум орох эмнэлэг бусад үйлчилгээ авахад хэцүү.
Хил дагуу сумдаа нэгтгэх хэрэггүй. Харин дотогшоо сумдын 50%-ыг татан буулгаж нэгтгэсэн нь дээр.