Хятадын Төрийн зөвлөлийн Гаалийн татварын комисс "2026 оны гаалийн татварын зохицуулалтын төлөвлөгөө”-г нийтэлсэн бөгөөд энэ нь 2026 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.
Улсын дотоодын болон олон улсын хоёр зах зээл, хоёр зүйлийн нөөцийн уялдаа холбоог сайжруулах, өндөр чанартай барааны нийлүүлэлтийг өргөжүүлэх зорилгоор 2026 онд 935 төрөл зүйлийн бараанд нэн таатай нөхцөлтэй орнуудын татварын хэмжээнээс доогуур импортын түр татварыг хэрэгжүүлэх болно.
Шинжлэх ухаан технологийн хөгжил дэвшилд үйлчлэх, орчил эдийн засаг болон ойн доорх эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор 2026 онд ухаалаг биомиметик робот, агаарын тээврийн био керосин, ойн доорх хүн орхоодой зэрэг дотоодын хэд хэдэн дэд зүйлийг нэмж оруулах бөгөөд зохицуулалт хийсний дараа нийт гаалийн татварын төрөл зүйлийн тоо 8972 болох юм.
Эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, бүс нутгийн интеграцчиллыг ахиулахын тулд 2026 онд Хятад улс болон худалдааны 34 түншийн хооронд байгуулсан чөлөөт худалдааны 24 хэлэлцээр, хөнгөлөлттэй худалдааны зохицуулалтын дагуу эдгээр худалдааны түншүүдээс гаралтай импортын зарим бараанд хөнгөлөлттэй гаалийн татварын хувь хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.
Буурай хөгжилтэй орнуудтай эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа ахиулж, буурай хөгжилтай орнуудын хөгжилд тус дөхөм үзүүлэхийн тулд 2026 онд Хятад улстай дипломат харилцаа тогтоосон буурай хөгжилтэй 43 орны татварын 100 хувийн бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахгүй байх болно.
Ази Номхон далайн бүс нутгийн худалдааны хэлэлцээр, Хятад улс болон АСЕАН-ны холбогдох гишүүн орнуудын засгийн газар хоорондын бичгээр солилцсон гэрээний дагуу Хятад улс нь Бангладеш, Лаос, Камбож, Мьянмараас импортолж буй зарим бараанд хөнгөлөлттэй гаалийн татварын хувь хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.
Баасан - 01 сарын 02,
2026

Сэтгэгдэл0