Хятадын Буддын шашны нийгэмлэгийн Бүх Хятадын төлөөлөгчдийн 11-р хурал 12-р сарын 28-29-ний өдрүүдэд Бээжинд болов. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, УТЗЗ-ийн БХХ-ны дарга Ван Хүнин Хятадын Буддын шашны нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзаж, төлөөлөгчидтэй хамт зургаа авахууллаа.
Тэрээр хэлэхдээ: Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаа болон ХКН-ын 20 дахь сонгуулийн Төв хорооны 4-р бүгд хурлын зориг санааг гүнзгий сайтар суралцан хэрэгжүүлж, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний шашны ажлын тухай чухал илтгэлийг гүнзгий нэвтэрхий суралцан ойлгож, шашны ажлын тухай намын үндсэн зарчмыг бүх талаар хэрэгжүүлж, буддын шашны салбарын зүтгэлтнүүд болон шашны сүсэгтэн олон намаа тууштай дагаж, “15-р таван жил”-ийн хугацааны үүрэг зорилт болон Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн бүтээн байгуулалтыг урагш ахиулахад хүчин чадлаа нэмэрлэх хэрэгтэй гэв.
Хятадын Буддын шашны нийгэмлэгийн Бүх Хятадын төлөөлөгчдийн 11-р хурлаар Хятадын Буддын шашны нийгэмлэгийн 10-р удаагийн зөвлөлийн ажлын тайлан, Хятадын Буддын шашны нийгэмлэгийн шинэчлэн найруулсан дүрэм болон багц дүрэм журам зэргийг хянан хэлэлцэж, Хятадын Буддын шашны нийгэмлэгийн шинэ удирдах багийг сонгов.
Баасан - 01 сарын 02,
2026

Сэтгэгдэл0