sonin.mn

ХКН-ын 20 дахь сонгуулийн Төв Хорооны дөрөвдүгээр бүгд хурлаар “Үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийн 15-р таван жилийн төлөвлөгөөг боловсруулах тухай ХКН-ын Төв Хорооны санал”-ыг хэлэлцэн баталж, ирэх таван жилийн хөгжлийн томоохон төлөвлөгөөг тодорхойлов.




Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх хурал болсон бөгөөд Ши Жиньпин чухал үг хэлж, цэргийн парадыг шалгав.




Намын гишүүдийн дунд ХКН-ын Төв Хорооны найман зүйлт дүрэм тогтоолын үзэл санааг сайтар суралцан хэрэгжүүлэх ажил өрнөж, намын ажлын хэв суртлыг үргэлжлүүлэн сайжруулахыг онцлов.




2025 оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол зорилт үүргийг амжилттай биелүүлснээр “14-р таван жилийн төлөвлөгөө” бүрэн дүүрэн өндөрлөв.




Тяньжиний ШХАБ-ын дээд хэмжээний чуулга уулзалт, Бээжингийн Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалт зэрэг Хятад улсын зохион байгуулсан өндөр зэрэглэлийн дипломат арга хэмжээнүүд амжилттай болж, Ши Жиньпин даян дэлхийн засаглалын санаачилгыг дэвшүүлж, олон улсын хэмжээнд Хятад улсын нөлөөг тогтвортой нэмэгдүүлэн, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын тухай үзэл ойлголт нь улам бүр хүмүүсийн талархлыг хүлээж байна.




Төвөдийн өөртөө засах орон байгуулагдсаны 60 жилийн ой, Шиньжян Уйгурын өөртөө засах орон байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх томоохон арга хэмжээг ёслол төгөлдөр зохион байгуулж, Ши Жиньпин төлөөлөгчдийг ахлан оролцов.




БХАТИХ-ын Байнгын хороо аравдугаар сарын 25-ны өдрийг Тайванийг чөлөөлсний дурсгалт өдөр болгон тэмдэглэх шийдвэр батлав.




Хайнаний чөлөөт худалдааны боомт нь арлын хэмжээнд гаалийн онцгой бодлого хэрэгжүүлэн, өндөр түвшинд гадаадад нээлттэй байдлаа өргөжүүлэх Хятад улсын тууштай шийдвэр зоригийг харуулав.




Тяньвэнь-2 аппарат гүн сансарт хайгуулаа эхлүүлсэн, Шэньжөү-22 сансрын хөлгийг яаралтай хөөргөсөн, Фүжянь нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг албан ёсоор ашиглалтад оруулсан зэрэг амжилтууд нь Хятад улсын бие дааж судлан бүтээсэн гол гол дэвшилтэт технологийн хөгжил чадварыг харуулав.




15 дахь удаагийн Үндэсний спортын наадмыг Гуандүн, Хонконг, Макао зэрэг нутгийнхан анх удаа хамтран зохион байгуулснаараа онцлог бөгөөд Гуандүн-Хонконг-Макаогийн Их булангийн бүсийн хөгжлийн чухал үйл явдал болов.