2025 оны шинэ жилээ угтах кинонд БНХАУ нийт 50 тэрбум юанийн (ойролцоогоор 7 тэрбум доллар) орлоготой болж, сүүлийн 8 жилийн дээд амжилтыг тогтоолоо.
Энэ жилийн онцлох кинонууд нь төрөл жанраар баялаг, дотоодын уран бүтээл давамгайлсан явдал юм. 70 гаруй дотоод, гадаад кино зэрэг гарав. Үүнд дотоодын кинонууд нийт орлогын 80 хувиас давж, голлох байр суурь эзэлж байна. Кино зах зээлд хятадын бүтээлүүдийн чанар, сэдэвчилэл ялгарч, трэнд болжээ. Мөн олон улсын шилдэг кинонууд, жишээ нь “Zootopia 2”, “Avatar 3” зэрэг дэлхийн хэмжээний бүтээлүүд амжилттай гарсан нь Хятад өнгөрсөн жилд дэлхийн кино зах зээлд илүү чухал үүрэгтэй болж буйг харуулж байна. Шинэ технологи, кино+ хэрэглээний сүлжээ улам боловсорч, кино үзэх нь зүгээр нэг соёл бус, стресс тайлах, өөрийгөө баясгах шинэ хэлбэр болон төлөвшжээ.
Мягмар - 12 сарын 30,
2025

Сэтгэгдэл0