sonin.mn

Хятадын Гадаад харилцааны яам хэвлэлийн бага хурал хийв. Энэ үеэр БНХАУ-ын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч "АНУ Тайваньд зэвсэг худалдахтай холбоотой хариу арга хэмжээний талаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа: "АНУ Тайваньд зэвсэг худалдахад чиглүүлэн, Хятад улс хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Тайванийн асуудал бол Хятадын язгуур ашиг сонирхлын цөм бөгөөд Хятад АНУ-ын харилцааны анхны халдашгүй улаан шугам гэдгийг дахин нотолж байна.


Тайванийн асуудлаар энэ шугамыг давсан аливаа өдөөн хатгасан үйлдэлд Хятад улс хатуу хариу арга хэмжээ авах бөгөөд Тайваньд зэвсэг худалдахад оролцсон аливаа компани, хувь хүн алдааныхаа төлөөсийг төлөх болно. АНУ нь Тайванийг зэвсэглэх аюултай үйлдлээ зогсоож, Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулахаа зогсоож, "Тайванийн тусгаар тогтнол"-ын салан тусгаарлагч хүчинд буруу дохио өгөхөө зогсоохыг Хятад улс дахин уриалж байна. Хятад улс үндэсний бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа баттай хамгаалахын тулд шийдэмгий, хүчтэй арга хэмжээ авсаар байх болно " гэжээ.


Г.Бямба