Итали бол ер бусын баялаг түүхтэй орон бөгөөд дэлхийн хамгийн эртний гурван улсын нэг юм. Зөвхөн нийслэл Ром хот гэхэд 2500 гаруй жилийн түүхтэй. Итали орныг Европын соёл иргэншлийн өлгий гэж үздэг бөгөөд энэ газар нутагт оршин тогтнож байсан аугаа их Ромын эзэнт гүрэн нь Европын хуульэрхзүй, уран барилга, хэл соёл, урлаг, шашин шүтлэгт асар их нөлөө үзүүлж, үлэмж их өвийг үлдээсэн билээ.
Манай эриний өмнөх V зууны үед хүчирхэг Ромын эзэнт гүрний суурь тавигдаж, ромчууд ердөө 200 жилийн дотор Балканы хойг, Бага Ази, Сири, Галлиг эзлэн авчээ.
Удалгүй Египетийг харьяандаа оруулснаар Ромын эзэнт гүрэн бүрэлдэн тогтсон байна. Дараа нь Палестин, Иудей, Британи, өнөө цагийн Румын орныг эрхэндээ оруулснаар 5,2 сая хавтгай дөрвөлжин км уудам газар нутгийг эзэгнэн захирах болжээ.

МЭ II зуун бол Ромын эзэнт гүрний ид цэцэглэлтийн үе бөгөөд үүнээс хойш өргөн уудам нутгийг хяналтдаа байлгах боломжгүй болж, газар нутгаа тэлэх бодлого нь мухарджээ. Удалгүй хөрш зэргэлдээх омгууд, улс орнууд Ром руу халдан довтлох болсноор Ромын эзэнт гүрний хүч суларч, баруун ба зүүн Ром гэсэн хоёр хэсэгт хуваагдан салав. Энэ үед Византын эзэнт гүрэн буюу Константинополь хотод нийслэлтэй Зүүн Ромын эзэнт гүрэн байгуулагдаж, 395 оноос 1453 хүртэл оршин тогтносон байна.
МЭ V-VII зууны үед Ромын эзэнт гүрэн нуран унах үйл явц эхлэв. Варварууд буюу харийн зэрлэгүүд Ром хотыг эзлэн авснаар урлагийн асар олон бүтээлийг устгажээ.
476 онд Ромын эзэнт гүрний сүүлчийн эзэн хаан суудлаасаа бууснаар варваруудын хаант улс байгуулагдав. Итали орон бүрэн уналтад орж, худалдааны төв болж байсан том хотууд эвдрэн сүйдэж, балгас болжээ. Энэ үед Византын эзэнт гүрэн байр сууриа бататгах оролдлого хийлээ.

VIII зууны үед феодалын нийгмийн үндэс суурь тавигдаж эхлэв. Удалгүй Ариун Ромын эзэнт гүрэн байгуулагдсан нь 1806 он хүртэл оршин тогтножээ. Энэ гүрэн бий болсноос хойш 600 гаруй жилийн хугацаанд олон улс орон түүнийг эзлэн авахыг санаархаж, зарим газар нутгийг нь түрэмгийлэн булааж байсан боловч Ариун эзэнт гүрнийг бүхэлд нь эрхэнд оруулж чадаагүй юм.
1492-1559 оны хооронд эзэнт гүрэнд хяналтаа тогтоохын төлөө Франц, Испани хоёр ширүүн тэмцэлдэж байлаа. Эцсийн дүндээ испаничууд Сицили арал, доод Итали, өнөөгийн Ломбард мужийг эзэмшилдээ авсан байна.
Харин XVIII зууны туршид Австри гүрэн Италид ноёрхож байлаа. 1756-аас 1870 он хүртэлх хугацаанд улс орон даяар хувьсгалт хөдөлгөөнүүд, дайн дажин тасралтгүй дэгдэж, Итали орон харийн улсуудын ноёрхлоос ангижирчээ.
1861 онд Сардинии Пьемонт Виктор-Эммануил II хаан нэгдсэн Итали улс байгуулагдсаныг зарлан тунхаглав. 1871 он гэхэд Итали орон өнөөгийн хил хязгаарынхаа хүрээнд бүрэлдэн тогтож, долоодугаар сард Ром хот нэгдсэн Итали улсын нийслэл боллоо.
1924 онд Бенито Муссолини тэргүүтэй нацистууд засгийн эрхийг булаан авч, 1943 он хүртэл Италийг захирсан байна. 1943 онд партизанууд дарангуйлагч Муссолиниг баривчлан цаазаар авсны дараа холбоотнуудын арми Италийн эрэгт десант буулгав.

1946 онд Италийн хаан ширээнд Умберто II-г залжээ. Гэвч олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар италичуудын ихэнх нь бүгд найрамдах засаглалыг дэмжсэн тул шинэхэн хаан Итали орныг орхин гарчээ. Төрийн бүтцийг Үндсэн хуульд нийцүүлэн бий болгож, энхийн гэрээний дагуу Итали улс Балканы хойг дахь бүх колони ба газар нутгаасаа татгалзсан байна.
Дайны дараа Италийн засгийн газрууд ээлж дараалан солигдож байсны зэрэгцээ эдийн засаг нь эрчимтэй өсөж, Европын интеграцид нэгдэж, үндэстэн дамнасан корпорацууд улс орны амьдралд чухал үүрэг гүйцэтгэх болов. Засаглалын бүх салаа мөчирт авлига хээл хахууль нүүрлэсэн тул сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхөд хүрч байсан зэргээр хөгжил дэвшил, хүндрэл бэрхшээлийн даваа нугачаануудыг туулсаар иржээ.
Орчин үеийн Итали бол парламентын засаглалтай улс бөгөөд ерөнхийлөгч нь төрийн тэргүүний, ерөнхий сайд нь гүйцэтгэх засаглалын тэргүүний үүргийг гүйцэтгэдэг. Засаг захиргааны хувьд тус улс тодорхой хэмжээний автономит эрх бүхий 20 бүс нутгаас бүрддэг.
Өдгөө 59 сая хүн амтай, НАТО болон Европын Холбоо, “G7”-гийн бүлгийн гишүүн, улс төр, эдийн засгийн нөлөө бүхий Итали улс аж үйлдвэр өндөр хөгжсөн орнуудын эгнээнд орсон бөгөөд ДНБ-ий хэмжээгээр дэлхийд 8 дугаарт, еврогийн бүсэд 3 дугаарт бичигдэж байна. Италид автомашины үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөн бөгөөд Феррари, Фиат автомашинуудыг нь дэлхий даяараа мэднэ.

Итали бол Франц, Испанийн адилаар дэлхийн аялал жуулчлалын төв гэж тооцогддог. Гайхамшигт хотууд, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн 155 дурсгалт газар, байгалийн өвөрмөц тогтцуудыг нь үзэх, рашаан сувиллын газруудад нь амрахаар жил бүр хүн амын тоотой нь тэнцүү буюу 60 сая гаруй гадаадын жуулчид Италийг зорин ирдэг.
Тус улсын ДНБ-ий 5 хувийг /шууд бусаар 13 хувь/ аялал жуулчлалын салбар бүрдүүлж, хөдөлмөр эрхлэгчдийн 6 гаруй хувь нь уг салбарт ажиллаж байна. ЮНЕСКО-д бүртгэгдсэн Европын нийт соёлын өвийн гуравны хоёр нь Апенниний хойгт буюу Итали оронд бий.
Эрт дээр үеэс орон орны аялагчид мартагдашгүй сэтгэгдэл, хурц тод мэдрэмжийг олж авахын тулд домогт Да Винчи, Микеланжело, Рафаэл нарын эх нутагт хөл тавихыг мөрөөдсөөр иржээ. Урлаг соёлын агуу гайхамшигт бүтээлүүдийг нүдээр үзэж, байгалийн гоо үзэсгэлэнгээс таашаал хүртэж, италичуудын амьдралын давтагдашгүй хэв шинжийг мэдрэх гэсэн олон сая жуулчдыг нарлаг Итали орны найрсаг зочломтгой иргэд жил бүр хүлээн авсаар байна.

МОНГОЛ-ИТАЛИЙН ХАРИЛЦААНЫ ХӨГЖИЛ
Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар энэ өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна.
Өмнө нь Итали улсад Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 2000 онд албан айлчлал, 2001 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн айлчлал хийж байв.
Монгол Улс, Итали Улсын хооронд 1970 оны 6 дугаар сарын 29-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2011 оны 10 дугаар сард Ром хотноо Монгол Улсын Элчин сайдын яам нээгдсэн бол Итали Улс 2016 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээжээ.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Элчин сайд Ц.Нарантунгалаг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сержо Маттареллад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Элчин сайдын яамд нээгдсэнээс хойш хоёр улсын улс төр, худалдаа, эдийн засаг, соёл боловсролын хамтын ажиллагаа идэвхжиж буйг илэрхийлэх баримт бол хоёр талын худалдааны эргэлт 2016 оноос хойш жил бүр 30 хувиар тогтмол өссөөр өдгөө 180 сая долларт хүрсэн нь чамлахааргүй үзүүлэлт мөн. Монгол Улсад өрнөсөн ардчилал, шинэчлэлийн үйл явцыг Итали Улс анхнаас нь тууштай дэмжиж ирсэн бөгөөд 1992-1998 онд 5.5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлжээ. Мөн зүүн аймгуудад 2008 онд тохиолдсон зудын гамшгийг даван туулахад зориулан хүнсний тусламж олгосон бөгөөд Италийн Засгийн газраас нийт 12.7 сая ам.доллартай тэнцэх хэмжээний тусламж үзүүлээд байна.
2024 оны байдлаар Италиас Монголд оруулсан шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 80.33 сая долларт хүрч, Италийн хөрөнгө оруулалттай 39 ААН манай улсад үйл ажиллагаа явуулж байна. Хамгийн сүүлд гэхэд, “Фалкониери” компани Монголд ноолуур угаах үйлдвэр барихаар хөрөнгө оруулаад эхэлжээ.
Дэлхийн ноолуурын 40 хувийг дангаараа гаргадаг манай улсын ноолуурын гол худалдан авагч нь Итали юм. 2024 оны мэдээллээр Монгол Улсаас 1000 кг угаасан ноолуур, 533.2 кг самнасан ноолуур Италид экспортолжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөтөлбөр хэрэгжсэнээр самнасан ноолуурт нэмүү өртөг шингээж экспортлох боломж нэмэгдэж байна.Соёл урлагийн салбарт хоёр талын хамтын ажиллагаагаа өргөжиж буйг илтгэх жишээнүүдийг дурдвал, 2024 онд Сэргэн мандалтын үеийн Италийн алдарт зураач Караважжогийн “Магдалэний наманчлал” эх зургийг “Чингис хаан” үндэсний музейд монголчуудад үзүүлжээ. Мөн энэ онд 7 м өндөртэй Чингис хааны алтадмал хөшөөг Италийн Флоренц хотын хүрлийн үйлдвэрт урлаж, “Чингис хаан” музейд залсан байна.
Б.Адъяахүү
Баасан - 01 сарын 02,
2026

Сэтгэгдэл20
Оросын Гёрцёнийн архины найз Гарибальдийн хүчээр Итали нэгтгэгдэж улс болсон юм ! Гарибальди мөн архины найз Эманулиагаа Италийн хаан болгосон юм ! Энэ нийтлэлд Муссолиниг 43 онд алуулсан гэж том андуурсан байна ! 45 оны хавар 5 сард италийн партизануудад авгайтайгаа хамт алуулсан юм ! Итали бол мафийн орон гэдгийг яагаад бичихгүй байна ! Иргэд нь бүгд мафийн гишүүд юм !
Итали улс мафитай тэмцэж чаддаг Танай орос улсыг мафи удирдаж украйны эсрэг дайн хийж дайнаас олон тэрбум рублийн ашиг олж байна
украйны нутаг дэвсгэр дээр анх анх италийн хар хувцастнуудын фашистын тунхаг бичгийг гитлер майн камп болгон бичиж түүнийг украйн тунхаг бичгээ болгон ёвропчууд дайтсаар лавтай өнөөдөр гэхэд красноармзйск купянск волсанскад гуляй поляд хэдэн арван хот сууринд ялагдчихлаа украйны авилгалд америк ёвропчууд бүгд орлцсоон трамп зелинский италид папад бараалхсаан
Шинэ колоничлол (Неоколониализм): ОУВС ба Дэлхийн банкны үүрэг оролцоо. Шинэ колоничлол гэж юу вэ? Шинэ колоничлол гэдэг нь бусад улс орнууд, ялангуяа хуучин колони байсан улсуудад нөлөөлөхийн тулд эдийн засаг, улс төр, соёлын дарамт шахалт үзүүлэх үйл явц юм. Хуучин цагийн түрэмгийлэл, хүчирхийлэл, шууд хяналт тогтоох колоничлолын аргууд нэгэнт хоцрогджээ. Өдгөө ардчилал, хүний эрхийг дээдэлдэг гэж өөрсдийгөө тунхагладаг хөгжингүй орнууд өөр улсыг шууд колоничлох гэж оролдвол дэлхий нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах болно. Колоничлолын энэхүү шинэ хэлбэр нь тусламж санал болгож буй нэрийдлээр тухайн улсын байгалийн баялаг, тогтолцоог хяналтдаа авахыг хэлдэг. Хэдийгээр колоничлолын хүрээнд энэ талаар ховор яригддаг ч шинэ колоничлол нь хөгжиж буй орнуудын эдийн засаг, ард иргэдийн сайн сайхан байдалд анхны колоничлолын хэлбэрүүдтэй адил, магадгүй түүнтэй дүйцэхүйц хор хөнөөлтэй байдаг.
ОУВС ба Дэлхийн банкны үүрэг Олон Улсын Валютын Сан (ОУВС) болон Дэлхийн банк нь хөгжиж буй орнуудад өсөлтийг дэмжих, ядуурлыг бууруулах зорилгоор байгуулагдсан дэлхийн зээл олгогч, олон талт тусламжийн байгууллагууд юм. Гэвч асар их хэмжээний тусламж, зээлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг хэдий ч дээрх зорилгоо биелүүлэхэд төдийлөн амжилт олж байгаагүй. Эдгээр байгууллагууд шинэ колоничлолыг хэрхэн мөнхжүүлж буй талаар ярихаасаа өмнө би "Тэдний хийж буй бүх сайн сайхан зүйлс яах вэ?" гэдэг хамгийн түгээмэл эсэргүүцэлд хариулмаар байна. Замби улсын эдийн засагч Дамбиса Моёо Африк тивд үзүүлэх тусламжийн эсрэг байр сууриа илэрхийлэх ярилцлагын үеэрээ яг энэ асуултад хариулсан байдаг. Тэрээр хэрвээ Африкийн орнуудаас одоогийн тусламжийг зогсоовол хамгийн их хохирох хүмүүс нь Африкийн элитүүд байх болно, учир нь ихэнх африкчууд (ялангуяа тусламж нэн шаардлагатай ядуу иргэд) тэрхүү тусламжийг бараг хардаггүй гэж дурджээ.
Гол сэдэвтээ эргэн ороход, ОУВС болон Дэлхийн банкийг шүүмжилдэг олон эдийн засагчид эдгээр байгууллагыг Барууны орнууд хуучин колониудаа өөрсдийн эрхшээлд байлгахын тулд зохион бүтээсэн гэж үздэг. Хоёр байгууллагын саналын эрхийг оруулсан хөрөнгийн хэмжээгээр хуваарилдаг. Үүний үр дүнд аль хэдийн баян чинээлэг болсон орнууд илүү их саналын эрхтэй болдог. АНУ хамгийн том хандивлагч тул дангаараа саналын эрхийн бараг 20%-ийг эзэмшдэг бол Сахарын цөлөөс өмнөх Африкийн бүх 47 улс нийлээд дөнгөж 7%-ийг эзэмшдэг. Энэ нь хөгжингүй орнуудад, ялангуяа Барууныханд зээлийн шийдвэр гаргах, өөрсдөдөө ашигтай, харин бусдад ашиггүй нөхцөл тавих эрх мэдлийг олгодог. Хөгжиж буй орнууд цөхрөнгөө барсандаа, эсвэл тухайн улсын улстөрчид нь санхүүгийн ашиг сонирхолд автсаны улмаас эдгээр таагүй нөхцөлийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрдэг.
Хувьчлал (Privatization) Дэлхийн банк болон ОУВС-ийн зээл/тусламжтай холбогддог хамгийн түгээмэл нөхцөл бол дотоодын үйлдвэрүүдийг хувьчлах явдал юм. Энэхүү бодлого нь тухайн улсын ядуу иргэдэд маш их хор хөнөөлтэй байдаг бол аль хэдийн баяжсан бизнес эрхлэгчид болон гадаадын хөрөнгө оруулагчдад ашигтай байдаг. Учир нь хувьчлал нь үр ашиг болон ашгийг нэмэгдүүлдэг ч нөгөө талаар зардлыг танаж, ажилгүйдлийг ихэсгэн, ашгийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд бараа үйлчилгээний үнийг өсгөснөөр иргэдийн өдөр тутмын амьдралыг хүндрүүлдэг. Энэ нь Дэлхийн банкны төслүүдийн гол бай гэгддэг ядуу бүлгийн хүн амд хувьчлал хамгийн сөргөөр нөлөөлдгийг харуулж байна. Түүнчлэн үйлдвэрлэл, ялангуяа байгалийн баялгийн салбарыг хувьчилснаар гадаадын компаниуд зах зээлд нэвтэрч, ашгийн ихэнхийг нь хамж авах боломжийг олгодог. Жишээлбэл, Эквадорт уул уурхайн бүх компанийн 90 хувь нь Канадын өмч байдаг.
Худалдааг чөлөөлөх (Trade Liberalization) Өөр нэг түгээмэл нөхцөл бол худалдааны саад тотгорыг бууруулах замаар зах зээлийг чөлөөлөх явдал юм. Энэ нь худалдааны харилцааг дэмжих зорилготой гэгддэг ч үнэндээ хүлээн авагч улсын худалдааны тэнцлийг алдагдуулдаг. Худалдааны саадыг багасгаснаар бусад улс орнууд, тэр дундаа хөгжингүй орнууд бараа бүтээгдэхүүнээ тухайн улс руу экспортлоход хялбар болдог. Гэтэл хөгжингүй орнууд өөрсдийн худалдааны хана хэрмийг хэвээр үлдээдэг тул хөгжиж буй улс тэдэн рүү бараа экспортлоход хэцүү хэвээр байдаг. Үүний үр дүнд худалдааны тэнцэл сөрөг гарах эсвэл улам муудаж, дотоодын компаниуд болон үйлдвэрлэгчдийн орлого буурдаг.
Төсвийн хэмнэлтийн бодлого (Fiscal Austerity) Ихэнх хөгжиж буй орнуудад байдаг төсвийн алдагдлыг бууруулахын тулд төсвийн хэмнэлтийн (таналтын) бодлогыг ихэвчлэн нөхцөл болгон тулгадаг. Гэвч энэ нь мөн л ядуу буурай хүн амд аймшигтай үр дагаврыг авчирдаг. Учир нь төсвийн хэмнэлт нь ихэвчлэн эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн зардлыг танахыг шаарддаг бөгөөд үүнээс болж ядуу амьдралтай хүмүүс үнэ төлбөргүй эсвэл боломжийн үнэтэй эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авах боломжгүй болж улам дорддог. Энэ нь цаашлаад ядуурлын чөтгөрийн тойргийг үүсгэдэг. Эгдөөтэй нь, хөгжиж буй орнуудын төсвийн алдагдлын хамгийн том шалтгаан нь ихэвчлэн өр байдаг. Энэ нь их хэмжээний өрийг санхүүжүүлэхийн тулд дахин цөхрөнгөө барсан зээл авах, туйлын ашиггүй нөхцөлүүдийг зөвшөөрөхөд хүргэдэг. Энэ байдал нь хөгжиж буй орнуудыг Дэлхийн банк болон ОУВС-ийн санхүүжилтээс хараат хэвээр байлгаж, ядууст үр өгөөжөө өгөхүйц тогтвортой эдийн засгийн өсөлтөд хүрэхэд нь саад болдог.
Үүнээс гадна, ОУВС-ийн олон нөхцөлүүд нь хүлээн авагч орнуудыг үнэ тогтворжуулах зорилгоор дотоодын үйлдвэрлэгч болон компаниудад татаас олгохыг хориглодог. Гэтэл энэ нь тухайн улсын экспортын өрсөлдөх чадварыг бууруулж, компаниудын өсөлт болон ажлын байрыг нэмэгдүүлэх боломжийг хязгаарладаг. Тэгсэн мөртлөө Дэлхийн банк болон ОУВС нь төслүүдэд шаардлагатай нөөцийг тодорхой улс орнуудаас (ихэвчлэн саналын эрх хамгийн ихтэй орнуудаас) худалдаж авахыг нөхцөл болгож, өөрсдийн экспортлогчдод илүү их бизнес, орлого олгож, өөрсдийн худалдааны тэнцлийг сайжруулдаг.
Дээрх нөхцөлүүдийн аюулыг харуулсан тод жишээ бол Гаити улсын тохиолдол юм. 1980-аад оны үед Дэлхийн банк болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) Гаитид ардчиллыг сэргээх хамтарсан хөгжлийн төлөвлөгөөтэй байв. Дэлхийн банк болон ОУВС нь АНУ-ын геополитикийн ашиг сонирхлын тусын тулд Гаитид АНУ-ын цэргийн оролцоо байхыг дэмжсэн зөвлөмжүүдийг өгч байв. Ардчилал "сэргээгдсэний" дараа USAID нь засгийн газар цемент, гурилын үйлдвэрүүдээ Гаитийн баячууд болон гадаадын хөрөнгө оруулагчдад ашигтайгаар хувьчлах хүртэл тусламж өгөхөөс татгалзсан. Түүнчлэн гадаадын эзэмшилтэй бизнесүүд цахилгааны татаас авч байсан бол дотоодын бизнесүүдэд ОУВС-ийн хоригийн улмаас ямар ч хэлбэрийн татаас авах боломжгүй байв. Энэ бүхэн нь АНУ Дэлхийн банк болон ОУВС-г зэвсгээ болгон ашиглаж Гаитид шинэ колоничлол явуулсныг харуулж байна.
Альтернатив хувилбарууд ба Ирээдүй Нэгдүгээрт, тусламж болон зээл нь зөвхөн хандивлагч талдаа ашигтай нөхцөлүүдтэй уялдаж болохгүй. Үүний оронд нарийн судалгаанд үндэслэсэн, хүлээн авагч улсын эдийн засагчид, судлаачидтай хамтарсан байдлаар шийдвэрлэгдэх ёстой. Хоёрдугаарт, хамгийн чухал нь олон талт тусламж, зээлийн байгууллагууд өөрчлөгдөх хэрэгтэй. Бид хэт удаан хугацаанд Барууны ноёрхлыг, мөн тэд өөрсдийгөө оргилд нь байлгаж, ядуу буурай орнуудыг эрхшээлдээ байлгахын тулд эрх мэдлээ урвуулан ашиглаж ирснийг харлаа. Шинэчлэгдсэн олон талт байгууллагууд санхүүжилтээр худалдаж авдаг саналын эрхийг зөвшөөрөх ёсгүй. Үүний оронд бүх улс орон шийдвэр гаргахад тэгш эрхтэй оролцох ёстой. Үнэн хэрэгтээ одоо Барууны тэргүүлсэн шинэ колоничлолыг дэмждэг байгууллагуудаас татгалзаж, илүү орон нутгийн шинжтэй тусламж, зээлийн байгууллагууд руу шилжих хандлага ажиглагдаж байна. Жишээлбэл, Латин Америкийн орнууд нөөцөө нэгтгэн орон нутгийн удирдлагатай "Banco del Sur" (Өмнөд Банк)-ийг байгуулсан.
Ангол улс мөн ОУВС-тай хийх бүх хэлэлцээрээ цуцалж, улмаар гадаадын компаниудад зах зээлээ хааснаар эдийн засгийн хувьд цэцэглэн хөгжиж чадсан. Мөн Ази, Номхон далайн бүс нутгийн ядуурлыг бууруулахад чиглэсэн Азийн Хөгжлийн Банк байгуулагдсан билээ. Бид дэлхийн одоогийн эрх мэдлийн бүтцийг мөнхжүүлдэг, Барууны эдийн засгийн ноёрхлыг хадгалдаг институцүүдийг бүтээхээс зайлсхийх хэрэгтэй. Үүний оронд олон талт тусламж, зээлийн байгууллагуудыг хөгжиж буй орнуудыг ашиглаж мөлжих бус, харин тэдний ядуурлыг бууруулах, тогтвортой эдийн засгийн өсөлтийг дэмжих гэсэн жинхэнэ зорилгоо биелүүлэхийн тулд шинээр байгуулах эсвэл шинэчлэх шаардлагатай байна.
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
20-р зууны эхээр манж билүү улаан орос билүү ямарч гэсэн монголчуудыг хэлмэгдүүлж байх үед жанлавцогзол номыг уншдаг уу гэж асуухаар нь уншдаг гэхээр бууддаг байсан. Жанлавцогзол ном тусгаар тогтнолын ном юм. Манж, хятадууд монголчуудыг мөхөөхийн тулд төвдийн мөхлийг судлаж монголын улааны шашныг халж шарын шашныг монголд оруулж ирж монголчуудыг тэмцэх чадваргүй хүлцэнгүй болгож монголыг эзэлсэн
Оросын петр хааны үеийн дотоод хагарал гарсан нь монголыг тусгаар тогтнонуулж гамингаас чөлөөлөх аз болсон. Орос гэхдээ чөлөөлсөн орноо эзэлсээр ирсэн
Дайн ашиг байдаг. Чингис хаан ашгийн дайн хийгээгүй
Дайныг энхтайвнаар ашиглаж чадвал энхтайвныг
Цэрэг цагдаад байнгын шинэчлэл хэрэгтэй
Эртний философи нийгэмд ээлтэй байдаг.