sonin.mn

20 гаруй жилийн өмнө Хятадын зүүн эрэг дэх Жэжян мужийн жижиг хот Вэньжөү нь арьсан гутлаараа дэлхийд алдартай байсан бөгөөд үнийн давуу талаараа гадаад зах зээлийг эзэлж байв. Гэсэн хэдий ч үйлдвэрийн ажилчид өдөрт дунджаар 14 цаг ажиллаж, жилд 100 сая гутал үйлдвэрлэхэд нэг гутлаас олох ашиг нь 2 юань хүрэхгүй байдгийг хүмүүс хараахан мэдэхгүй байх аа. Чанар муутай тул европчууд эдгээр гутлыг "нэг өдрийн гутал" гэж шоолдог байв. Энэхүү "өсөлтийн зовлон"-д тулгарснаар тухайн үед Жэжян мужийн дарга байсан Ши Жиньпин "тоон өсөлт"-өөс "чанарын сайжруулалт" руу шилжүүлэхийг зориг гарган мэрийн хийсэн юм.




Өнөөдөр гэхэд Вэньжөү хотын гутлын компаниуд 3D хэвлэх технологийн тусламжтайгаар нэг гутлын олох ашгийг 200 юань болгон нэмэгдүүлж, "чанар нь тоо хэмжээнээс илүү үнэ цэнэтэй" гэдгийг нотолж байна.


Саяхан болсон Хятадын Коммунист Намын 20-р Төв Хорооны дөрөвдүгээр бүгд хурлаар 15 дахь таван жилийн төлөвлөгөөний (2026-2030) гол сэдвийг "өндөр чанартай хөгжил" болгон тогтоожээ.




Сүүлийн хэдэн арван жилийн турш Хятадын эдийн засаг үсрэнгүй хөгжилд хүрч, нийт эдийн засгийн хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт жагссан хэдий ч энэхүү хурдацтай өсөлт нь олон "хөгжлийн бэрхшээл"-ийг дагуулсан байна.


Юуны өмнө, уламжлалт хөгжлийн загвар нь нөөц ба хүрээлэн буй орчны даацыг өндөр хязгаарт хүргэж, агаар, ус, хөрсний бохирдлын асуудал улам бүр ноцтой болсон.




Хоёрт, хүн амын бүтэц өөрчлөгдөж, хөдөлмөрийн зардал өсөхийн хэрээр хүн ам зүйн ногдол ашиг алга болж, доод зэрэглэлийн үйлдвэрлэлийн өрсөлдөх давуу тал аажмаар суларсан байна. Хятад улс "дунд орлоготой"-тай түвшинд хүрсний дараа өндөр орлоготой орнуудын эгнээнд дэвших явцад дунд орлоготой хүрээг давж гарах бэрхшээлтэй тулгарч байна.


Гуравт, ард түмэн зөвхөн "амьдралын үндсэн хэрэгцээ"-гээр сэтгэл хангалуун бус, чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, экологийн орчныг сайжруулахыг эрмэлзэх болсон нь нийгмийн гол зөрчилдөөнийг хот хөдөөгийн ялгаа, бүс нутгийн ялгаа зэрэг асуудлууд руу шилжүүлж, тэнцвэргүй, хангалтгүй хөгжилд хүргэж байна.




Дөрөвт, дэлхийн технологийн өрсөлдөөний орчин гүнзгий өөрчлөлтөд орж байна. АНУ өндөр технологийн салбарт Хятадад хориг тавьсан бөгөөд чип зэрэг зангилаа технологийн асуудлыг яаралтай даван туулах шаардлагатай болж, бие даасан инновацийн чадавхыг сайжруулах нь үндэсний стратегийн хөгжлийн зайлшгүй сонголт болсон байна.


Өндөр чанартай хөгжил нь зөвхөн эдийн засгийн өөрчлөлтийн шаардлага төдийгүй нийгэм, экологи, соёл боловсрол зэрэг янз бүрийн салбарыг хамарсан системийн өөрчлөлт юм. 




Хятад улс гурван гол стратегийн ачаар өндөр чанартай хөгжлийн замаар явж, ард түмнийхээ үйлдвэрлэл амьжиргааг дээшлүүлжээ. 


Эн тэргүүнд "инновацид суурилсан хөгжил". Хятадын судалгаа, хөгжлийн хөрөнгө оруулалтын эрч хүч тасралтгүй нэмэгдэж, судалгаа, хөгжлийн ажилтнуудын нийт тоо дэлхийд тэргүүлсээр байна. Шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн жишээг авч үзвэл, ухаалаг үйлдвэрлэл нь шинэ машины бэлтгэлийн хугацааг 20% -иар богиносгож, зардлыг 15% -иар бууруулж, жилийн үйлдвэрлэлийн хэмжээг арван сая гаруй болгон нэмэгдүүлжээ. 


Хоёр дахь нь "өндөр эрчим хүчний хэрэглээ"-нээс "бага нүүрстөрөгч" рүү шилжих "ногоон шилжилт" юм. Хятад улс дэлхийн хамгийн том сэргээгдэх эрчим хүчний системийг байгуулж, фотоэлектрик, салхины эрчим хүчний хамгийн том цогцолбортой болж, уламжлалт эрчим хүчний шилжилтийг эрчимтэй дэмжиж байна.




Гурав дахь нь "нээлттэй байдал ба хүртээмжтэй" байх явдал юм. Хятадын эдийн засгийн шилжилт нь хаалгаа түгжиж дангаараа явах биш, харин "давхар эргэлт" гэсэн шинэ хөгжлийн хэв маягийг бий болгох явдал юм. Дотоодын эргэлт нь асар том зах зээлийн боломжийг идэвхжүүлснээр өндөр зэрэглэлийн дэлхийн нөөцийг татдаг; олон улсын эргэлт нь технологийн хамтын ажиллагаа, нөөцийн интеграцчилалаар дамжуулан дэлхийн аж үйлдвэр, хангамжийн сүлжээг өргөжүүлдэг. 2025 оны Хятадын олон улсын импортын экспо (CIIE)-ийн гэрээ тохиролцсон хэмжээ 83.4 тэрбум ам.доллараас давсан байна. Хятад улс 140 гаруй оронтой "Бүс ба Зам" санаачилгыг хамтран байгуулах хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, Хятад-Европын ачааны галт тэрэг 88 мянга гаруй удаа аялж, Евразийг холбосон "ган тэмээний цуваа" болжээ.