sonin.mn

10-р сарын 29-нд ХТРТ-ын Ази Африкийн Орнуудын Хэлний Нэвтрүүлгийн Төвийн Улаанбаатар дахь Студи санаачлан Монгол улсын Үндэстний Номын сантай хамтран зохион байгуулсан “Утгын цуурай-Хятадын уран зохиолын монгол орчуулгын үзэсгэлэн” Улаанбаатар хотод болов.


Уг үзэсгэлэнд Монголын хэдэн үеийн гүүш орчуулагч нарын орчуулж хэвлүүлсэн “Сүн улсын хүйтэн уулын бичиг”, “Гурван улсын үлгэр” зэрэг Хятадын эртний сонгодог уран зохиолын дээж болон Лу Синь, Лао Шэ, Мө Янь зэрэг орчин, одоо үеийн нэрт зохиолчдын бүтээл нийт 70 гаруй ном багтжээ. Энэхүү үзэсгэлэнг 29-ний өдрйин 9-12 цагийн хооронд Монгол Улсын Боловсролын Их Сургуульд зохиогдож буй “2025 оны Хятад, Монголын Их Сургуулиудын Холбооны ерөнхийлөгч нарын форум”-ын нээлтийн ёслолын үеэр, 14-18 цагийн хооронд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд болсон “ХХ зууны 50-60 оны үеийн Хятад, Монголын соёл урлагийн харилцааг эргэн дурсах нь” сэдэвт лекцийн үеэр тус тус зохиожээ.


Үзэсгэлэнгийн үеэр ХТРТ-ын Ази Африкийн Орнуудын Хэлний Нэвтрүүлгийн Төвийн Улаанбаатар дахь Студи Монгол улсын Үндэстний Номын санд сүүлийн үед хэвлэгдсэн Хятадын уран зохиолын орчуулгын номуудыг дээжлэн бэлэглэжээ.