Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад өнөөдөр (2025.10.07) Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, Г.Лувсанжамц, М.Мандхай нарын 50 гаруй гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг албан ёсоор тавив.
Тэрбээр, 1.Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр олон нийтэд мэдэгдэл хийхдээ өөрийн “онцгой бүрэн эрхийнхээ” дагуу “Хууль зүй, дотоод хэргийн сайдаар нэр бүхий гишүүнийг томиллоо” гэж албан ёсны цахим хуудсандаа нийтэлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 39.4 дэх хэсэгт зааснаар Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах асуудлыг шийдвэрлэхээс өмнө Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгч танилцах бүрэн эрхтэй байна. Нөгөө талаар томилох, чөлөөлөх, огцруулах шийдвэр гаргахаасаа өмнө Улсын Их Хуралд болон Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулах үүргийг Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхий сайдад хүлээлгэжээ. Үндсэн хууль, аливаа хуулийн “үг өгүүлбэр төдийгүй, цэг таслал нь хүртэл утгын нарийн уялдаатай.” Үндсэн хуулийг жижгээр зөрчих, томоор зөрчих гэдэг ойлголт байдаггүй бөгөөд бүгд Үндсэн хуулийн зөрчилд хамаардаг. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 70-р зүйлд “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг Монгол Улсын Ерөнхий сайд зөрчсөн үйлдэл гэж үзэж байна хэмээн танилцууллаа.
2. Монгол Улсын Ерөнхий сайд нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Засгийн газрын тэргүүн, төрийн өндөр хариуцлагатай албан тушаалтны хувьд олон нийтэд зориулж албан мэдэгдэл хийхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлд заасан “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож үл болно...”, 49.2 дахь хэсэгт “...Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн ... хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэснийг тус тус зөрчиж, Монгол Улсын шүүх эрх мэдлийн бүрэн эрхэд халдсан шинжтэй төдийгүй Үндсэн хуульт ёс, хууль дээдлэх зарчмыг үгүйсгэсэн.
3. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8-р сарын 20-ны өдөр баталсан 55 дугаар тогтоолоороо нүүрс, төмөр, хайлуур жонш экспортлогч аж ахуй нэгж нь тухайн сардаа АМНАТ төлөхдөө бүтээгдэхүүний дөрөвний нэгийг уул уурхайн биржээр арилжаалсан тохиолдолд нийт экспортод гаргасан бүтээгдэхүүний АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг биржээр борлуулсан үнэлгээгээр буюу бага үнээр тооцохоор зохицуулсан. Ингэснээр тодорхой этгээдүүдэд давуу байдал үүсгэсэн, шударга бус өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжсэн, далд эдийн засгийг дэмжсэн, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанаас ухарсан шийдвэр болоод байна.
“Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн 70-р зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Үндсэн хуульд ёсыг хамгаалж, төлөөллийн, хууль тогтоох дээд байгууллага болох парламентын дархлааг бэхжүүлэх нь Монгол Улсын Их Хурлын гишүүдийн үүрэг юм. Иймд Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг албан ёсоор тавьж байна хэмээв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл12
Тиймээ тийм олон хууль дүрэм зөрчсөн байтугай зөвхөн 1 ийг зөрчсөн байхад л ерөнхий сайдыг огцорсонд тооцох ёстой
Ман ыхан улс орноор тоглож гүйцлээ Амарбачсгаланг ес.болгоод гадныхнаас санхүүжилт авсан яболормааг гадаад хэргийн сайд Монголыг хар жагсаалтанд оруулж байсан Булрантуяаг сангийн сайд тэтрэврийн рпформыг гажуудуулсан Амарзаяаг хүн амын сайд Доржхандыг тэргүүн шадар саыд болгох рэсэн юм байна Занданшатар огцорлоо гэхэд дараагийн засаг удаан тогтохгүй нь ойлгомжтой Улс төрөө үндсээр нь өөрчлөөд ерөнхийлөгчийн засаг тогтоосон нь дээр болжээ Ард иррэдээс санал асуулга чвуулбал олонхи нь дэмжинэ ээ Намууд улс авч явж чадахгүй байна
Шоучин Дорнод Хэнтийтэй хавсайдаж Зандкагаар жийрэглээд МАН-г Намбар Энхбаяр шиг хагалж байна.
Энэ даалгавар биелүүлж байгаа нөхөд юмаада
монгол хүн монгол хүний амьдрал бүр доройтож өвчмн эмгэг хавларт баригдаж элэг бөөргүй болж бүр хар нялхаас англи хэл сурч байна гэж хамаг залуу насандаа сурсан юмгүй гадаадын англи хэлтэй хужаа япон америка англи австрали ёвроп харагдахаар англи ярианы хэлээр явалдаж нөхөрт гарах хаягдах мөнгөжих гомо секс транс жендер хийж лгбд болж амьрахын эрхээр яахаас ч буцахгүй болж олон эр дамжиж гадаадт гарч биеэ худалдах хар тамхи архи хамаг муу муухайг хийж байна англи хэл хөгжлийн хэл гэсэн чинь нэгч үйлдвэр алга даян дэлхийд завхайрах хэл юм уу банк нүүрсний хулгай авилга эрдэнэ толгойнууд-------- монголын ард түмнийг орсоос салгаад юу олж долоов монголын ард түмэн социализмаа устгаж олигарх капиталистыг төрүүлж ерэн хувь ард түмэн адгийн гуйлгачин болох гэж хэнч хүсээгүй МАХН МАН АРДЧИЛСАН ХУВЬСГАЛид гэсэн юмнууд хариуцнаа
Zandansatariig alban tysaaliin hoinooos yhen hatan zytgej baigaag men man6DOTOR BOLJ BAIGAA NYYRSCHIDIIGF NEG MESEN ERENHIILEGCHIIN HELEER syyh prokyraar NI DAICHLAN TATAJ HEN NI NYYRSCHID HEN NI CHEBER GARAHIIG BAINGA GARGAH HEREGTEIU.ARD TYMENII AMIDRAL DOROI?HARIN TERD AJILLASAN BYGDIIG AMIDRAL DABARSAN BAIJ HEZEE CH TAARAHGYI EE§§IIMEES ALI ALI TALIIG NI SYDRAGAAR SIIDDEG sYYH PROKURAR HEREGTEI BAINA.ENIIGEE CHADAHGYI BOL,;;SYYH NI pROKYROOR NI CH ZAILAH HALAH SAARDLAGATAI BAINA;mONGOLCHYYD AA?TA NARIIN AMIDRAL iim l baina,tegeed zasag solisdood ch baga harin ni hyn ni zeb hyn baibal zygeer baina?...Zandansatar bol bis erenhii said gedeg ni togtoogdloo........................
er ni Mongolchyyd aa,ta nar ene zasaglaliig sine tybsind gargasanii daraa amar amgalan ediin zasag hegjine,ychir ni ene zasaglald MAN,Ardchilsan nam ali ni siidbertei dygnelted hyreegyi baina,iimees iim l hemjeend solison ni ch baidagaaraa l baina....Harin ene ydaa alban tysaaliin telee zytgeed baigaa erenhii sidaa solison ni deeree.................men salgyylah yostoi ni ynen yum bol?...salgyylahad gemgyi dee................................minii hybid ylas ter hiij sereg esergyyzel gej harj baina?..................
Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!
Энхбаярыг сайд болгоё гэж крөнхийлөгчид танилцуулсан гэж байна билээ. Крөнхийлөгччөөсөө асуугаарай.
эдэнбалын зоригийг авчирч сайд болгоо
Amjilt xusi! Demjij bnaa.
Оджаргалыг барьж аваад шоронд хийчих. Монгол ардын намын дэргэдэх ардын журамт цэрэг буюу монголын цэргийнхэн хулгайч Оджаргалыг хурдан барьж шоронд хийхгүй бол төрөөр тоглох гэж байна. Оджаргалын цаана мөнгө зээлүүлдэг хэдэн хятадууд боож үхвэл үхнэ биз. Хятадын мөнгөөр Монгол төрийг үймүүлэхгүй гэдгийг харуулах цаг болсон.