.jpg)
Цагдаагийн байгууллагад 2024 оны 02 дугаар сарын 01-ны шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Үйлчилгээний төвийн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газрыг дээрэмдсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тус дүүргийн цагдаагийн газраас Эрүүгийн цагдаагийн албатай хамтран хойшлуулшгүй ажиллагаа шуурхай явуулж, нэр бүхий 3 этгээд барьцаалан зээлдүүлэх газраас 60 гаруй сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, гар утас зэргийг хулгайлсныг илрүүлэн, эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд гадна болон дотор орчны хяналтын камер, дохиолол хамгаалалтын хэвийн ажиллагаа, бэлэн байдлыг сайтар хангаж, сар шинийн баяр, амралтын өдрүүдэд эргүүл, жижүүр ажиллуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл6
хулгай хийдэггүй хүн ийг монголоос олоход амаргүй байх шүү
хулгай хийдэггүй хүн ийг монголоос олоход амаргүй байх шүү
Mongoldo hulgai hiigeed zogsohgu ha yvsan gazar burte hulgai hiik nutgiim ner gargaj yvna. Thailand d arhi uusan zodoldson hulgai hiigd barigdsan mongolchuud duurch
Mongoldo hulgai hiigeed zogsohgu ha yvsan gazar burte hulgai hiik nutgiim ner gargaj yvna. Thailand d arhi uusan zodoldson hulgai hiigd barigdsan mongolchuud duurch
Энэ хулгайч нар төрийн том хулгайчуудтай адилхан 1-2 жилийн ял авна биз дээ.
hulgai hiideg hun mgld bhgui. tomchuud ni nuurs.. dunduud ni jdu baga garuud ni lombard