Эрчим хүчний салбар нь аливаа улс орон, хотын хөгжлийн тулгуур болдог. 2023 оны аравдугаар сарын 12-нд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Х.Нямбаатар томилогдож, өнөөдөр Улаанбаатар хотын түүхэнд 36 дахь хотын даргаар ажиллаж байна.
Хотын дарга Х.Нямбаатар үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш Улаанбаатар хотод эрчим хүчний томоохон төслүүдийг төлөвлөн, бүтээн байгуулалтыг урагшлуулах, эрчимжүүлэх ажилд онцгойлон анхаарсан. Эдгээр төслийн нэг Бөөрөлжүүтийн цахилгаан станц төслийг “Улаанбаатар хотын онцлох ажил”-ын жагсаалтад танилцуулж байна.
Улаанбаатар хот улсын эрчим хүчний хэрэглээний 60 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг. Харин 2023-2024 онд шилжих өвөл Улаанбаатар хотын эрчим хүчний систем 200 МВт чадлын дутагдалд орсныг дараа жил нь буюу 2024-2025 оны өвөл нөхөж чадсан юм.
Энэхүү хэрэглээг нөхөхөд Бөөрөлжүүтийн 150 МВт хүчин чадалтай цахилгаан станц голлох үүргийг гүйцэтгэсэн. Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, тус бондоос 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан.
Ингэснээр 2011 онд эхэлсэн ч олон жил гацсан Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг 2024 оны аравдугаар сард ашиглалтад оруулж, арванхоёрдугаар сард төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбосон юм.
Бөөрөлжүүтийн цахилгаан станц Диспетчерийн үндэсний төвөөс өгсөн горим, төлөвлөгөөний дагуу цахилгаан эрчим хүчний захиалгыг тасралтгүй, 100 хувь биелүүлэн төвийн бүсийн нэгдсэн системд нийлүүлж ирлээ. Наймдугаар сарын байдлаар хоногийн дундаж ачаалал 140 МВт орчим байсан.
Бөөрөлжүүтийн цахилгаан станц 2024 оны арванхоёрдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл төвийн бүсийн нэгдсэн системд ойролцоогоор 600 сая квт.цаг эрчим хүч нийлүүлээд байна.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын I блокийг ашиглалтад оруулсны дараа II блокийн ажлыг яаравчлан эхлүүлсэн. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийн барилга угсралтын ажил арванхоёрдугаар сарын 5-нд дуусахаар, хуваарийн дагуу төлөвлөгөөт ажлууд цаг хугацааны хоцрогдолгүй үргэлжилж байгаа юм.
Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн Улаанбаатар хотоос 120 км зайд орших Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг нийт дөрвөн блок бүхий 600 мBт хүчин чадалтай барихаар төлөвлөж байна.
Даваа - 11 сарын 10,
2025

Сэтгэгдэл4
Дан нүүрс түлсэн хоцрогдсон технологи. Монголд усан цахилгаан станц барихаас нааш наад 50гц давтамжаа дангаараа барих боломж бага.
МАШ ЗӨВ . НҮҮРС ТҮЛСЭН ХОЦРОГДСОН ГЭЖ БАЛААРАЙД БАЙГАА МАЛНУУДАА ТЭР АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦЫГ ДЭМЖИГЧИД ЧИНЬ ХЭТ ШУНАЛТАНГУУДШҮҮ МАНАЙ УЛСЫГ ЗАЛИЛЖ ХЭТ ИХ МӨНГӨ АВАХГЭЭД УЛАЙРААД БАЙГАА ЮМ. ТИЙМ Л БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ ХЭРЭГТЭЙ ЮМ БОЛ ТЭР ТЕХНОЛОГИО БИДЭНД ҮНЭГҮЙ ӨГӨӨЧ !!!! ӨГӨХГҮЙ !!!! МАШ ИХ ХЭТ ИХ 10 100 ДАХИН ИХ МӨНГӨ ТӨЛҮҮЛЭХГЭЭД ШҮЛЭНГЭТЭЭД БАЙГАА ЮМ.ТИЙМЭЭС МАНАЙ УЛС НҮҮРСЭЭР БАЯН ТУЛ НҮҮРСЭЭРЭЭ АЖИЛДАГ СТАНЦ НЬ ОДОО БИДЭНД ХЭРЭГТЭЙ. ТЭР IAEA СУДЛААД ҮЗЭРЭЭР МОНОПОЛЬДОО ХЭТ БИЕЭ ТООСОН ГАЗАР ЮМ БНЛЭЭ.
Төр засгийг харсан бол ч монгол улс сүйрэх байлаа Бөөрөлжүүтийн станц л аминд орж байна шүү!!!
Энэ чинь эцсийн эцэст Женкогийн мэдлийн үл хөдлөх хөрөнгө юмшүү дээ ! Эрчим хүчний эх үүсвэр барих байгуулах бүх төсөл гацдаг байхад энэ чимээгүй явсаар ба йгаад босоод ирсэн. Оросууд Баттулгад бол олцоо олгосон, түүгээр дамжуулаад манайх ыг атгаад л,захираад л бна гэсэн үг юм л даа