sonin.mn

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 109 жилийн ойг тохиолдуулан Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ёслол өнөөдөр /2025.09.17/ боллоо.


Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва, УИХ-ын гишүүн Б.Заяабал нарын удирдах хүмүүс оролцов.


Мөн намын Хяналтын ерөнхий хороо, намын дэргэдэх Стратеги академи, Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэн, Ахмадын холбоо, Залуучуудын холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо, Оюутны холбоо болон намын Удирдах зөвлөлийн ажлын албаны төлөөллүүд оролцлоо. Түүнчлэн Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид, оюутан залуус, иргэдийн төлөөлөл, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд зэрэг өргөн бүрэлдэхүүн оролцов.


Албан ёсны арга хэмжээг нээж Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар үг хэлсэн юм.  


May be an image of 2 people, monument and text that says 'JAJA'

Тэрбээр “Энэ түүхэн өдөр бол бид эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө бүхнээ зориулсан Монгол Ардын намын төдийгүй Монгол Улсын түүхийг бүтээлцсэн эрхэм хүмүүн Цэдэнбал агсны гэгээн дурсгалыг хүндэтгэж ард түмний бахархал, талархлыг илэрхийлдэг өдөр юм. Цэдэнбал дарга нь манай нам болон Монгол Улсыг 40 гаруй жил тэргүүлэхдээ тусгаар тогтнолыг бүрэн бэхжүүлж чадсан төдийгүй орчин үеийн боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн үндэс суурийг баттай бий болгосон гэж үздэг” хэмээн тодотгов.


May be an image of 10 people and text

May be an image of 14 people, monument and text

“Эрдэм судлалын төв” Ю.Цэдэнбал академийн эрдэмтэн, судлаачдыг төлөөлж Ө.Дорждэрэм түүхэн хүмүүний тухай хэлэхдээ “Монгол орны тусгаар тогтнолыг баталгаажуулж, хилийн ямар нэгэн зөрчилгүй баталгаатай болгож үлдээсэн гавьяатай хүн. Мөн Монгол орныг үйлдвэржүүлж, 600 гаруй үйлдвэртэй, хөдөө аж ахуй, газар тариалантай, хүн ардаа боловсролтой ийм л эх орныг бий болгосон юм. Цаашид Ю.Цэдэнбал агсны үйлсийг улам тодруулан үргэлжлүүлэн судалж, ямар гавьяатай хүн бэ гэдгийг дараагийн үе, залууст, түүхэнд үлдээх нь чухал” гэв. Энэхүү арга хэмжээнд оролцсон оюутан залуусыг төлөөлж Шихихутаг их сургуулийн оюутан М.Удвал “БНМАУ-ын шинэ үеийн түүх” сэдвээр, СУИС-ийн оюутан Д.Янжинлхам , “Ю.Цэдэнбалын намтар, түүхэн тэмдэглэл” сэдвээр товч илтгэл танилцуулсан юм.


May be an image of 13 people

May be an image of 6 people

May be an image of 6 people, monument and text

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 109 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд нь хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ёслолын үеэр зарим хүнд Ю.Цэдэнбал академийн хүндэт шагналыг гардуулав.