УИХ-ын 2024 оны сонгуульд АН ялагдсан. Энэ хүрээнд, тус намын бүтцүүд хуралдаж, 2025 оны наймдугаар сарын 31-нд намын шинэ даргаа сонгосон. Дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл ялсан.
Улмаар, түүнийг АН-ын даргаар бүртгүүлэх өргөдлийг АН-ын өмнөх дарга Лу.Гантөмөр нь 2025 оны есдүгээр сарын 3-нд Дээд шүүхэд гаргасан. Шүүхийн тухай хуулийн 25.8.8-д зааснаар Дээд шүүх нь улс төрийн намыг бүртгэх, бүртгэхээс татгалзах, идэвхгүй болон идэвхтэйд тооцох, татан буулгах, тамга тэмдгийн хяналтын, регистрийн, хувийн хэргийн дугаар, гэрчилгээ олгох, хүчингүй болгох, эдгээртэй холбогдсон бүртгэл болон намын нэрийн сан хөтлөх, лавлагаа олгох эрхийг хэрэгжүүлдэг.
Харин, өнөөдрийг хүртэл Дээд шүүх уг асуудлаар хуралдаагүй, тов нь гараагүй байна. Зарим эх сурвалжийн мэдээллээр, Дээд шүүх АН-ын даргын асуудлыг шийдэхээс өмнө тус нам дотооддоо дахин нэг сонгууль явуулж магадгүй байна.
Тодруулбал, АН-ын генсекийг шинээр сонгох бололтой. Тэрээр генсекээ өөрчилсний дараа намын даргаар бүртгүүлэх бололтой. Өдгөө, тус намын генсекээр УИХ-ын гишүүн асан Н.Ганибал ажилладаг. “...О.Цогтгэрэл АН-ын дарга болохдоо “Нэг Монгол” фракцад харьяалагддаг генсекийг өөрчлөхгүй гэж тохирсон” гэдэг яриа улс төрийн хүрээнд гарсан.
Гэхдээ, нэгэнт нөхцөл байдал ийм болж байгаа бол АН шинэ ойрын үед шинэ генсектэй болох магадлал өндөр гэсэн үг. Одоогоор, генсект өрсөлдөж магадгүй хүмүүсээр С.Баярцогт, М.Мөнхжаргал, Б.Ганибал, М.Чимэддорж, Д.Ган-Очир, Б.Мөнхболор, нарын нэр тус АН-ынхан дунд яригдаж байна. Гэхдээ, “...Хэн генсек болох вэ” гэдэг дээр АН-ын дарга О.Цогтгэрэлийн шийдвэр жин дарах юм.
Б.Гарьд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Даваа - 11 сарын 10,
2025

Сэтгэгдэл8
Одоо Баярцогтыгоо болгосон нь дээр дээ
С . Баярцогтын тухай яриа гарвал АН тарж , Цогтгэрэл Дорлигжав ахынхаа хулгайн хогшилийг манах болно ...
баярцогт луухаан яг тохирно. АН гэдэг жорлон үнс чандруу болох ёстой. "Ардчилал гэж юм дэлхийд хаана ч байхгүй".АНУ н ерөнхийлөгч Д.Трамп.
Трамп та хоёроос бусад нь арай өөр юм бодож бгаа даа !
олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд нуухдаа би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан эх ороноосоо урвагчыг оюунэрдэнэ гээч л даргаа гэж долигнож дууддаг харин улныхан гэж доромжлогдсон Монгол улсын иргэд эх ороноосоо урвагч баярцогт гэж дууддаг !!!!!!!
АН нам ч дээ, Хятадын иргэн нүгэлт Баярцогтоо гаргаж там руугаа чирэгдэнэ дэн
АН нам ч дээ, Хятадын иргэн нүгэлт Баярцогтоо гаргаж там руугаа чирэгдэнэ дэн
АН нам ч дээ, Хятадын иргэн нүгэлт Баярцогтоо гаргаж там руугаа чирэгдэнэ дэн