Ютагийн амбан захирагч баривчилгааны явцыг дэлгэлээ
АНУ-ын барууны үзэлтэй идэвхтэн Чарли Кирк энэ долоо хоногийн эхээр их сургуулийн арга хэмжээний үеэр тайзан дээр буудуулж амиа алдсан билээ. Үүнтэй холбогдуулан Юта мужаас гаралтай 22 настай Тайлер Робинсон нэртэй залууг цагдаа нар баривчилжээ.
33 цаг үргэлжилсэн эрлийн эцэст пүрэв гарагийн орой Робинсон эцгийнхээ ятгалгаар өөрийгөө илчилсэн байна.
Түүнийг саатуулсныг хамгийн түрүүнд ерөнхийлөгч Дональд Трамп зарлаж, сэжигтэнд цаазаар авах ял оноох ёстой гэж мэдэгдэв.
Хэрэг илрэх явц
Баасан гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр мөрдөн байцаагчид мэдээлэхдээ, сэжигтэн эцэгтээ хэрэгтээ хүлээж, “бууж өгөхөөс илүүтэй өөрийгөө егүүтгэхийг хүсэж байна” гэж ярьжээ. Үүний дараа эцэг нь гэр бүлийн найз, залуучуудын пасторт хандан тусламж хүссэн байна.
Эцэг болон пастор хоёул түүнд тайвшруулах үг хэлж, улмаар пастор АНУ-ын Маршалын албатай холбогдсоны дараа Робинсоныг орон нутгийн цагаар 22:00 цагийн үед баривчилжээ.
Амбан захирагч Спенсер Кокс хэлэхдээ, хяналтын камерын дүрс бичлэгт Робинсон буудлага болохоос дөрвөн цагийн өмнө Юта Валлей их сургуулийн хотхонд ирсэн нь тодорхой харагдаж байсан гэлээ. Баригдах үедээ ч тэр бичлэг дээр гарсан хувцастайгаа ижил хувцастай байжээ.
Мөрдөн байцаагчид мөн түүний гэр бүлийн хүнээс мэдүүлэг авахад, сүүлийн жилүүдэд Робинсон улс төрийн үзэл бодлоороо улам хурцдаж байсныг дурдсан байна. Тэрээр саяхны нэгэн уулзалтын үеэр “Кирк Ютад ирэх гэж байна, тэр үзэн ядалтаар дүүрэн, үзэн ядалт тарааж байна” гэж хэлж байжээ.
Илэрсэн нотлох баримтууд
Цагдаа нарын мэдээлснээр, сэжигтний өрөөний хамтрагч Discord аппликэйшнээр бичигдсэн зурвасуудыг үзүүлсэн байна. Тэнд буугаа “нууц газраас авах”, “алчуурт боогоод бутанд нуусан” тухай дурдсан байв.
FBI-гийн мэдээлснээр, кампусын ойролцоох модон дунд Маузер .30-06 загварын винтовыг үнэхээр алчуурт боосон байдалтайгаар илрүүлжээ. Зэвсэг дээр дуран суурилуулсан байсан бөгөөд хамт олдсон сумны гильз дээр “hey fascist! CATCH!” болон “Bella ciao” гэх үгсийг сийлсэн байв.
“Bella ciao” нь италиар “сайхан минь баяртай” гэсэн утгатай бөгөөд нацистын Герман цэргүүдийн эсрэг тэмцсэн Италийн эсэргүүцлийн дуу юм.
Цаашдын арга хэмжээ
Ютагийн амбан захирагч хэлэхдээ, одоогоор өөр этгээдийг саатуулах эсэх нь тодорхойгүй байна. Харин мужийн прокурорууд ирэх мягмар гарагт Робинсоны эсрэг албан ёсны яллах дүгнэлт гаргахаар төлөвлөжээ.
Түүнийг “төлөвлөсөн аллага”, “шударга ёсонд саад учруулах”, “галт зэвсэг хэрэглэх” зэрэг хэргээр буруутгаж байна.
Юта Валлей их сургуулийн оюутнуудын зүгээс сэжигтэн баривчлагдсанд сэтгэл амарсан тухайгаа BBC-д ярьсан байна. Гэвч буудлага болсон цагаас хойш сургуулийн хотхон хаалттай хэвээр байгаа аж.
Сэжигтний тухай
Тэрээр Юта мужийн Сент Жорж хотод, Зайон үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо амьдардаг.
Дикси Техникийн коллежид цахилгааны дадлагын 3-р курсийн оюутан байсан.
Өмнө нь намын харьяалалгүй сонгогчоор бүртгүүлсэн ч сүүлийн ерөнхийлөгчийн сонгуулиудад санал өгөөгүй.
Эцэг нь тавилга, гал тогооны суурилуулалтын бизнес эрхэлдэг, эх нь нийгмийн ажилтан. Гэр бүл нь Мормон шашинтай бөгөөд сүмийн идэвхтэй гишүүд гэнэ.
М.Чой
Эх сурвалж: BBC
Даваа - 11 сарын 10,
2025

Сэтгэгдэл14
Хухай үхдэл гэж хүн алдаг.
Захиалагч нь нацист Киевийн тусгай алба гэсэн таамаглал яригдаж байна. Чарли Кирк сүүлийн 10-д жилийн турш Украйнд нийлүүлэгдсэн асар их мөнгө, зэвсэг, техник хэрэгсэлийн талаар аудит шалгалт оруулахыг удаа дараа шаардаж байсан хүн!
трампын фашист фашистаа алжээ хахаха
трампын фашист фашистаа алжээ хахаха
192 . 42 гуай багахан шг хуц
Зеленский даалгавар өгч хөнөөлгөсөн байх
Зеленский даалгавар өгч хөнөөлгөсөн байх
Зеленский даалгавар өгч хөнөөлгөсөн байх
Зеленский даалгавар өгч хөнөөлгөсөн байх
Тийшдээ,,,,маргааш,,,,мулгуу герасимов бөгспутиныг буудаж ална,,,захиалагч нь зеленский байх болно,,,,
Ардчилсан намын захиалгат аллага
Монголд Америкийн элчин сайдын яам байгаа эсэх нь мэдэгдэхгүй болтол жижиг болсон. Яагаад гэвэл америкийн төмөрлөгийн үйлдвэр, усан онгоцны үйлдвэрүүд унах хамгийн том шалтгаан бол Монголын нүүрс мөн болохоор тэр юм. Монголын нүүрс ямар арвин их, бас хятадтай хил залгаа болохоор хамаагүй монголыг дээрэлхэхээс Америк айсан хэрэг юм.
Монгол улсад Дэлгэрсайхан сайд шиг мунаг эрс нэмэгдлээ. Олон эхнэртэй Дэлгэрсайхан гэгч ардчилалыг устгаж ганцаараа олон эхнэр авч байгаа нь нөгөө талд олон эрсийг эхнэргүй болгож байна. Эртний түүхэнд хүчтэй ганц эр бусдынхаа авгай хүүхдүүдийг булааж авч өмчлөөд байжээ. Ийм байдалд удаан тэссэн чадалгүй эрс цуглан уулзаж анхны ардчилсан хуулийг баталжээ. Эхнэргүй олон ядарсан эрс нийлээд чадалтай олон эхнэр хүүхэдтэй эрийг алжээ. Ингээд олон эхнэрүүдийг нь эхнэргүй эрчүүдэд нэг нэгээр өгчээ. Энэ цагаас хойш эр хүн нэг эхнэртэй байх ёс тогтож, эцгийн эрхэт ёсыг мандуулжээ. Ардчилал бол эцгийн эрхэт ёсыг тогтоохоос эхэлнэ. Нэг эр нэг эхнэртэй байхаас ардчилал эхэлдэг. Өнөөдөр Монголд хүй нэгдлийн олон эхнэртэй бүдүүлэг зэрлэг үе бий болжээ. Олон эхнэртэй Дэлгэрсайхан мэтийг дарж авч, Нэг эхнэртэй Эцгийн эрхэт ёсыг сэргээж Ардчилалыг мандуулах цаг иржээ. Дэлгэрсайханы олон эхнэрт Эцгийн эрхэт ёсыг унагаасан бузар үйлийнхэн гайг үүрүүлэх цаг нэгэнт болжээ.
Гомо нөхөр бсн гсн уу?