Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц барина. 2024 оны есдүгээр сард Таван шарын нүхэн гарцыг барьсан. Харин өнөөдөр хуучнаар Драгоны уулзвар буюу Геологийн төв лабораторийн уулзварт барьж байгаа нүхэн гарцын ажлыг хотын дарга Х.Нямбаатар, нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан шалгаж, зарим үүрэг чиглэлийг өглөө.
Геологийн төв лабораторийн уулзварт барьж байгаа нүхэн гарцын ажилд газар чөлөөлөлт 99 хувьтай хийгдээд дууссан. Зөвхөн Тоёота автомашины засвар үйлчилгээ эрхэлдэг “Хэт Моторс” ХХК-ийн хашааг татах ажил л үлдсэн. Энэ тал дээр тус компанитай 2022 оноос эхлэн зөвшилцөх гэж оролдсон боловч шаардлагыг хүлээж авахгүй байгаа аж. Өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаны хүмүүс тухайн компанийн удирдлагуудтай уулзаж зөвшилцөх гэсэн боловч компани дээрээ байсангүй.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Геологийн төв лабораторийн уулзварт төмөр зам доогуурх Улаанбаатар хотод хоёр дахь нүхэн гарцын бүтээн байгуулалтыг хийж, хуваарийн дагуу ажил явж байна. Энэхүү нүхэн гарцын трасс нь Энхтайваны өргөн чөлөөг Цахилгаан станцын зам буюу Эрчим хүчний гудамжтай холбох чухал ач холбогдолтой. Энхтайваны өргөн чөлөөний буюу Улаанбаатар хотын төв авто замын түгжрэлийг бууруулахад 10 орчим хувиар нөлөөлнө. Өнөөдрийн байдлаар “Дашваанжил” ХХК, “Улаанбаатар менежмент” ХХК, “Магнай трейд” ХХК, “Набсан” ХХК гэх мэт олон аж ахуйн нэгж, компанитай газар чөлөөлөлтөд зөвшилцөж чадсан. Ганцхан аж ахуйн нэгж буюу “Хэт Моторс” ХХК-тай зөвшилцөлд хүрч чадахгүй гурван жилийн нүүрийг үзэж байна. Холбогдох албаныхан газрыг газраар солих, нөхөн төлбөрийг хамгийн боломжит үнэлгээгээр олгох гээд шийдлүүд санал болгосон. Тус компанийн удирдлагууд өөрсдөө ирж уулздаггүй. Өнөөдөр нүхэн гарц барих хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ зөрчих эсэх хүртэл асуудал даамжирч, ганц компаниас болж нүхэн гарц төсөл зогсож болзошгүй байдалтай байна” гэдгийг тодотголоо.
Захиргааны ерөнхий хуулийн дагуу “Хэт Моторс” ХХК-д сонсох ажиллагааг ч явуулжээ. Мөн Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулиар авто зам, шугам сүлжээ тавихтай холбоотой трасст өртсөн иргэн, ААНБ-уудын 70-аас дээш хувь зөвшөөрсөн тохиолдолд үлдсэн 30 хувьтай нь зөвшилцөлд хүрч чадаагүй байсан ч захиргааны албадлагын арга хэмжээ авах зохицуулалттай. Энэ долоо хоногт “Хэт Моторс” ХХК шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хашааг албадан буулгаж, газар чөлөөлж, нөхөн олговрыг шүүхээр шийдүүлэх болохыг хотын дарга Х.Нямбаатар мэдэгдэж, холбогдох зохион байгуулалтын ажлыг нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярт даалгалаа.
“Хэт Моторс” ХХК-ийн газар нь өмчлөгдөөгүй эзэмших эрхтэй газар бөгөөд авто замын түгжрэл бууруулах, иргэдийн саадгүй зорчих нөхцөлийг бий болгох олон нийтийн эрх ашгийн төлөөх ажилд газар чөлөөлөлт дээр дэмжлэг үзүүлж хамтарч ажиллахыг хотын дарга ААНБ-уудад уриаллаа.
Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барьснаар Ханын материал, Толгойт, Баянхошуу чиглэлээс ирэх авто замын хөдөлгөөнийг Улаанбаатар хотоос урагшаа босоо тэнхлэгээр нэвт гарах боломжийг бүрдүүлнэ. Иргэд заавал зүүн эргэж Гурвалжингийн гүүрээр урагш нэвтрэх, мөн баруун эргэж Таван шарын нүхэн гарцаар урагш нэвтрэх шаардлагагүй. Геологийн төв лабораторийн нүхэн гарцаар Яармаг руу нэвтэрч, Нисэхийн хурдны зам руу гарах боломж бүрдэх юм.
Даваа - 11 сарын 10,
2025

Сэтгэгдэл18
Свердловскийн бүтээгдэхүүн Зикагийн залгисан манжингийн шөл борщ
Олигтой залуустай улсад бол бойкот гэгч юм хийгээд бизнес нь будаа болно, манайх шиг засварын газар дүүрэн байхад ийм хогоор үйлчлүүлэхээ болио жолооч нараа
Зөв санаачлага байнаа, нүхэн гарцыг байгуулах ёстой
Цэцэг цэврүү шиг айлын ганц охинийг эхээс нь салгаж тамлаж хороочихоод 9 өмгөөлөгч авч нтр Тэр 9 өмгөөлөгч нь ээжгүй,охингүй,эгчгүй бололтой Монголын шүүх хэрхэн үнэн зөв шийдэх бол одоо л харая ! Непалдуулав даа Монголын шүүх!!! Монголын ард түмэн чих тавин сонсож хараа тавин харж байгаа шүү! Шудрага бус шүүвэл олны эгдүүцэл сум шиг шуурна гэж мэдээрэй! Шудрага бусын хажуугаар хэн ч чимээгүй өнгөрч чадахгүй!!! - Хотын дарга Нян Вао Тао данжаад болон Саарал одонд хошногоо уханж үнэрлэн суугч ХүиСү Жан нар сонин. мн.-нд үүрэг өгч энэ талаар ард түмэнд мэдээлэхийг хатуу хориглосон байна
Монгол улсад Дэлгэрсайхан сайд шиг мунаг эрс нэмэгдлээ. Олон эхнэртэй Дэлгэрсайхан гэгч ардчилалыг устгаж ганцаараа олон эхнэр авч байгаа нь нөгөө талд олон эрсийг эхнэргүй болгож байна. Эртний түүхэнд хүчтэй ганц эр бусдынхаа авгай хүүхдүүдийг булааж авч өмчлөөд байжээ. Ийм байдалд удаан тэссэн чадалгүй эрс цуглан уулзаж анхны ардчилсан хуулийг баталжээ. Эхнэргүй олон ядарсан эрс нийлээд чадалтай олон эхнэр хүүхэдтэй эрийг алжээ. Ингээд олон эхнэрүүдийг нь эхнэргүй эрчүүдэд нэг нэгээр өгчээ. Энэ цагаас хойш эр хүн нэг эхнэртэй байх ёс тогтож, эцгийн эрхэт ёсыг мандуулжээ. Ардчилал бол эцгийн эрхэт ёсыг тогтоохоос эхэлнэ. Нэг эр нэг эхнэртэй байхаас ардчилал эхэлдэг. Өнөөдөр Монголд хүй нэгдлийн олон эхнэртэй бүдүүлэг зэрлэг үе бий болжээ. Олон эхнэртэй Дэлгэрсайхан мэтийг дарж авч, Нэг эхнэртэй Эцгийн эрхэт ёсыг сэргээж Ардчилалыг мандуулах цаг иржээ. Дэлгэрсайханы олон эхнэрт Эцгийн эрхэт ёсыг унагаасан бузар үйлийнхэн гайг үүрүүлэх цаг болжээ. Нэг эхнэр тэжээх амархан, хямд🇲🇳.
Шууд албадан буулгаач
Газраа өмчлөөгүй бол з жил хэлсэн болоо юм бишүү газар төрийн өмч биздээ
Газраа өмчлөөгүй бол з жил хэлсэн болоо юм бишүү газар төрийн өмч биздээ
Ийм давралт дээр бол төр төмөр нүүрээ харуулахыг иргэд 100% дэмжинэ ээ , бүү ай Нямбаатар аа - шууд буулга а , ТӨР өө ...
Захиралд нь нэг хэрэг тохоод баривчлаад маргааш нь газар ок штээ худлаа шаагаал
Бүтэн 3 жил газраа чөлөөлөхгүй байна гэдэг бол төр маш сул ажиллаж байгаагийн шинж. Тэр том толгойт компани нь ил гарч мэдээлэл хийхгүй байна гэдэг бол ямар нэгэн даргын ивээлд л байгаа байх. Эзэнтэй нь эзэдтэй нь зарлаад хатуухан үзэхгүй бол арай дэндэж байгаа юм биш үү.
Тэнэг хулгайч Бат-Уулийн лай мен их гарч бна даа. Ямар улс хот доторх газраа емчлуулж бсан юм. Том хотын 100 км-ийн радиус дотор газар емчлуулнэ гэдэг хулгайчдыг л еегшуу лэх ажил шуу дээ. Дараа нь худалдаж авах гэж беен зардал!!!
Төр нь төмөр нүүрээ гаргаач.
энэ улсын тэргүүн хэрүүлч нөхөр эрх мэдэл нь байсаар байхад үхснээ хийж 3 жил болж байгаан? хятадын зээлийн хүү нь яваад л байна, том том төсөл ярьсаар өрний тулам болж байна даа бид.
эзэнгүй монголд хүн бүхэн дураараа дургиж улсын ажлыг гацаадаг. Төр төрө нүүрээ харуул.
Монгол улсад Дэлгэрсайхан сайд шиг мунаг эрс нэмэгдлээ. Олон эхнэртэй Дэлгэрсайхан гэгч ардчилалыг устгаж ганцаараа олон эхнэр авч байгаа нь нөгөө талд олон эрсийг эхнэргүй болгож байна. Эртний түүхэнд хүчтэй ганц эр бусдынхаа авгай хүүхдүүдийг булааж авч өмчлөөд байжээ. Ийм байдалд удаан тэссэн чадалгүй эрс цуглан уулзаж анхны ардчилсан хуулийг баталжээ. Эхнэргүй олон ядарсан эрс нийлээд чадалтай олон эхнэр хүүхэдтэй эрийг алжээ. Ингээд олон эхнэрүүдийг нь эхнэргүй эрчүүдэд нэг нэгээр өгчээ. Энэ цагаас хойш эр хүн нэг эхнэртэй байх ёс тогтож, эцгийн эрхэт ёсыг мандуулжээ. Ардчилал бол эцгийн эрхэт ёсыг тогтоохоос эхэлнэ. Нэг эр нэг эхнэртэй байхаас ардчилал эхэлдэг. Өнөөдөр Монголд хүй нэгдлийн олон эхнэртэй бүдүүлэг зэрлэг үе бий болжээ. Олон эхнэртэй Дэлгэрсайхан мэтийг дарж авч, Нэг эхнэртэй Эцгийн эрхэт ёсыг сэргээж Ардчилалыг мандуулах цаг иржээ. Дэлгэрсайханы олон эхнэрт Эцгийн эрхэт ёсыг унагаасан бузар үйлийнхэн гайг үүрүүлэх цаг болжээ. Нэг эхнэр тэжээх амархан, хямд🇲🇳.
Дэлгэрсайханы засааг суга татаж хөнгөлөөд Хятад руу нь хөөгөөд явуул.
Tehdee l ingeh ni deerem