Монголын төрөөс жил бүрийн энэ өдрийг нийтээр санан дурсах өдөр болгосон нь XX зууны манай түүхийн хамгийн эмгэнэлт, гашуун сургамж болсон улс төрийн хэлмэгдүүлэлтийг мартахгүй, давтахгүй байх үндэсний ой санамж, сэрэмж анхааруулга, ухаарлыг бий болгох, шударга бусыг үл тэвчих нийгмийн ухамсар, хариуцлагыг төлөвшүүлэхэд оршино.
Энэ өдөр хэлмэгдэгсдийн үр удам, төрөл төрөгсдөд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн хүндэтгэл илэрхийлье. Тэд бол улс үндэстнийхээ эсэргүү нар биш цаг үе, систем, тогтолцооны золиос болсон эгэл жирийн иргэд, эх орончид байсныг түүх ялган тогтоож, цагаатгаж байна.
Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, эрх мэдлийн хяналт тэнцэл, шүүхийн хараат бус байдал зөрчигдөх, алдагдах нь хэлмэгдүүлэлтийг өдөөдөг, түүнд хүргэдэг түүхийн гашуун сургамжийг өнөө ба хойч үе умартах учиргүй. Өнгөрснөө мартвал ирээдүйдээ алдана гэдэг.
Төр нь иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг нийгмийн шударга ёсны тогтолцоог бүрдүүлэх, иргэд нь бие биеэ үл ялгаварлах, харилцан хүндэтгэх, эв эеийг хичээх ухамсар соёлтой болох, ардчилал, хүний эрх, хууль ёс, парламентат ёсыг дээдэлдэг нийгэм байгуулах нь аливаа хэлмэгдүүлэлтээс сэргийлэх, хамгаалах хамгийн гол баталгаа болно.
Үүний тулд Улсын Их Хурал хүний эрхийг эрхэмлэсэн эрх зүйн төгөлдөршлийн төлөө ажиллаж байна.
Хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр Монголын түүхэнд дахин бүү давтагдаасай!
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН
2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр
Мягмар - 11 сарын 11,
2025

Сэтгэгдэл7
Танай намын л хийсэн ажил, хийсэн аллага цөллөг, гадуурхалт.
Непаль залуусын одоо хийж байгаа тэмцэлийг монгол ардын журамт залуус 1930 онд хийсэн юм шүү дээ хар шар феодол авилгалч дарга ноёд түшмэлийг цаазалж хороосон юм тэгж байж улс орон цэвэршиж цэвэрлэгдсэн. Өөрсдийгөө язгууртан алтан мөнгөн ураг гэж хуурамч цол худалдаж хахуульдаж авсан феодолууд ардуудыг мөлжиж байгаад 1930 онд ардуудын уур хилэн хязгаараа давж түвэд хятадгүй алж эхэлсэн. Зарим түвэд хятадууд зугатааж нутгаас гарцгаасан. Одооч дахиад 2030 оны цэвэрлэгээг явуулахад гэмгүй болж байгаа биз одоо 2030 оны цэвэрлэгээ явуулбал бас 80 жилийн дараа хэлмэгдүүлчиж гээд цэцэг өргөөд байх уу. Тэр үед монголчууд одоогийн бид нараас доор орчинд зовж амдарч байсан юм.
Оросын талын баригч цеденпилд бас хамаатай
МАН-ын хэлмэгдүүлэлт,яргалалт махлалт одоо болтол үргэжилж байна..
Хүй Сюи Жанг, День Хао,Занг Дао Шао,Нян БаоТао гэсэн манж хятадын эрлийз данжаадууд хаана байна?
АНXААР!!! Энэ you tube-ийг шайр xийцгээ. МОНГОЛД БОСЛОГО гараx тоxироо бүрджээ. https://www.youtube.com/watch?v=qt6Uo0CWsEs
АНXААР!!! Энэ you tube-ийг шайр xийцгээ. МОНГОЛД БОСЛОГО гараx тоxироо бүрджээ. https://www.youtube.com/watch?v=qt6Uo0CWsEs