
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон Засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Себастьен Лекорнюг Ерөнхий сайдын албан тушаалд томиллоо. С.Лекорню 39 настай бөгөөд Э.Макроныг дэмжигч юм.
Шинэ Ерөнхий сайдад “улсын төсвийг батлах болон ирэх саруудад шийдвэр гаргахад шаардлагатай тохиролцоонд хүрэх” үүднээс парламентад суудалтай улс төрийн бүх хүчинтэй “зөвлөлдөхийг” үүрэг болгосон байна.
С.Лекорню Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх санал хураалтад ялагдаж, Ерөнхий сайдын албан тушаалд гурван сар ажилласны дараа огцорсон Ф.Байругийн оронд томилогдож байна. Энэ нь 1962 онд Жорж Помпидугийн Засгийн газар огцорсноос хойш Францын Засгийн газар итгэл үзүүлэх эсэх санал хураалтаар унасан анхны тохиолдол болжээ.
Ерөнхийлөгч Э.Макрон өнгөрсөн оны долоодугаар сард парламентыг тарааснаас хойш Францад улс төрийн хямрал үргэлжилсээр байгаа юм. Ерөнхийлөгчийн нам сонгуульд ялагдсан бөгөөд хэт зүүний үзэл баримтлалтай "La France insoumise" нам болон социалистуудын эвсэл болох "Шинэ ардын фронт" хамгийн олон суудал авсан бол барууны үзэл баримтлалтай "Үндэсний нэгдэл" гуравдугаарт орсон байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
ЦАГААЧ ИРГЭДИЙН ЭСРЭГ EВРОПЫН ХОЛБООНЫ УЛСУУДАД ТЭМЦЭЛ ӨРНӨЖ БАЙНА. САЯХАН ЭЛБЭГДОРЖ ТЭРГҮҮТЭЙ ДОТООДЫН ДАЙСНУУД СИРИЙН, АФГАНИСТАНЫ, ОЙРХ ДОРНОДЫН ЦАГААЧДЫГ МОНГОЛД АВЧРАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ШАХАЖ БАЙСНЫГ БҮҮ МАРТ‼️‼️ Америкийн заавраар хүний эрх, эрх чөлөө ярьж цагаачдыг эх орондоо оруулсан Eвропын орнууд юу хийснэ одоо л ухаарч, ёстой л "үстэй толгойгоо зулгааж" байна. ‐------‐-‐-----‐-----‐----------------------- Цагаач иргэд нь тайван амьдрах ямар ч боломжгүй болгож хулгай, хүчин, дээрэм тонуул, хүчирхийлэл, хар тамхинд улс орныг утгаар нь живүүлж эхлэснээр Европын ард түмэн цагаачдыг Эх орноосоо хөөж явуулах тэмцлүүд хүчтэй өрнөж эхлэв. Монголд цагаачид оруулах энүүхэнд эх орноо шууд зардаг чичрэгсэд төр барьж буйг мартаж үл болно.
Гадны цагаачид авч ирнэ оруулна гэж хэн ч хэлээгүй. Мэдрэл гацаа чинь худлаа сэтгэгдэл бичихээс ичдэггүй бололтой
103.229.122.219 чам шиг сэтгэцтэй мэдрэлд сануулж бичсэн юмаа дебилээ