Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Улаанбаатарчууд энэ жил 62 сая ам.доллараар хөх нүүрс авах болсон шалтгааны тухай байр сууриа нийгмийн сүлжээгээр илэрхийлжээ. Тодруулбал тэрээр:
"Монгол Улс импортлогч улс. Бид жилдээ 2 тэрбум доллароор бензин шатахуун импортолж оруулж ирдэг. 1 тэрбум доллароор архи, тамхи, виски, вино, коньяк, пиво гаднаас авч хэрэглэдэг.
Энэ жил Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу батлагдсан тогтоолын дагуу хагас кокс буюу хөх нүүрс импортолж оруулж ирэх шийдвэр гарсан. Ингээд худалдан авах тендер зарлаж 62 сая доллароор хөх нүүрс худалдаж авах болов.
Нүүрстэй улс байж нүүрс гаднаас авах гэлээ гэх шүүмжлэл. Энэ бол ухвар мөчид ойлголт. Монгол Улсад нүүрс боловсруулж хагас кокс гаргаж авах үйлдвэр байхгүй. Одоо ойлгох цаг болсон.
Нүүрсийг угааж мидлинг гаргаж авдаг. Мидлинг бол дундын завсрын бүтээгдэхүүн буюу нүүрсний хаягдал гэж ойлгож болно. 2018-2019 шилжих өвлөөс эхлэн өнөөдрийг хүртэл мидлинг хэрэглэж ирэв.
Хагас кокс бол өндөр температурт нүүрсийг хуурай аргаар нэрж боловсруулан давирхай болон бусад химийн нэгдлүүдээс нь салгасан болсон нүүрс юм.
Нүүрс химийн цогцолбор барьж ашиглалтад оруулах хүртэл хөх нүүрс импортоор оруулж ирэхээс өөр гаргалгаа байхгүй.
Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө, агаарын бохирдлыг бууруулахын тулд хийж байгаа ажил.
Бид жилдээ 62 сая доллароор чихэр, сахар гаднаас авч хэрэглэдэг. Энэ жил Улаанбаатарчууд энэ хэмжээний мөнгөөр чанартай нүүрс, хөх нүүрс, "Шинэ Түлш" хэрэглэнэ.." гэсэн байна.
Мягмар - 11 сарын 11,
2025

Сэтгэгдэл16
Ашиг сонирхол их байнаа
Хүүк, Амарбаясгалан хоёрын ялнаас мултрах бохироо овоолдог амьтан юм шд зайлуул, наад Нянбактер чинь!
МАН даа баярлалаа
Өөрийгөө нэг их том дарга гэж бодоод дүрдээ итгэчихсэн сээмийсэн нөхөр байна аа. Бас л хужаагийнхаа заавраар туршилт хийх нь үү ? Хүрэлсүх мөн л ингэж томорч байгаад олон хүний амийг хөнөөснийг мартаагүй шүү.
Зөвөө туршаад үзэг
Чам дээр, эсвэл чиний эцэг эх дээр туршина!
Oruulj irehgui yaah ve? Tsaaduul chini zuv tulj chadahgui l bolov uu daa
Энэ жилийн туршилтаар хичнээн хүн чад хийх бол! Яг милитарист Японы олон хүмүүс дээр туршилт хийж алсан 731-р отряд санаанд орлоо!
Хөх нүүрс болгож үйлдвэрлэдэг тоног төхөөрөмж нь ямар үнэтэй юм бол доо?
Үнэ яахав, 2 жил хүрэхгүй хугацаанд барих юм байна лээ
Энэ балайг огцруулмаар!!! МАН улс удирдаж чадахгуй бна!
Дэлхий нийтээрээ нүүрснээс татгалзах цаг болсон байна. Нүүрснээс ялгарч байгаа хорт хий байгаль экологи уур амьсгалд маш ноцтой аюул учруулж байна.
малан эргүү дагзаа чи зайлаа
Авахаас өөр гарцгүй болчихсон юм биш үү. Шахмал түлшний үйлдвэрүүдээ нураачихсан. Дахиад түүхий нүүрс түлэлтэй биш. Хөх нүүрсний үйлдвэр барих төсөл нь хаана гацчихсан бэ.
Хужаагийн үнэнч боол Нян Бао Тао данжаад. Энэ хулгайчийг Хү Сү мангайсан нүүртэй данжаадтай нь цуг непалчууд шиг гудамжинд чирж гаргаад хэмх нүдэх юмсан. Ганц цохиур даахггүй шууд үхэх байхдаа
мидлинг өөрөө зүгээр, хэвэнд оруулж барьцалдуулагч дээр нь монголчууд өөрсдөө зориулалтын бодисыг нь авахгүй, шахааны 2-р гурил нийлүүлсэнээс агаарын бохирдол эрс муудсан. зориулалтын барьцалдуулагч хэрэглэж байхад гайгүй