sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийж байна.


Амбан захирагч Саманта Мостин, нөхөр Симеон Бэкэтт нар “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо.



Хүндэт зочдыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, “Чингис хаан” үндэсний музейн захирал С.Чулуун нар угтан авч, Монголын эртний төрт улсын танхим, Их Монгол Улсын танхим, Их хааны өргөөг танилцууллаа.


Амбан захирагч Саманта Мостин музейн “Хүндэт зочны дэвтэр”-т сэтгэгдлээ бичиж, гарын үсгээ зурав.



Мөн өдөр Амбан захирагч нөхрийн хамт “Эмэгтэйчүүдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилттэй танилцлаа.


Австралийн Засгийн газрын 2.5 сая ав.долларын санхүүжилттэй энэ хөтөлбөрийг өнгөрсөн оноос таван жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа юм.


Эрхэм зочид мөн төрийн бус байгууллага, иргэний нийгэм, Австралийн сайн дурын ажилтнууд, Австралийн Засгийн газрын тэтгэлэг болон батлан хамгаалахын чиглэлээр суралцаж төгссөн иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.