Орхон аймгийн Баян Өндөр, Жаргалант сумдын нутагт хайгуулын үр дүнд Оюут нэртэй шинэ орд газрыг нээлээ.
Хайгуулын урьдчилсан үр дүнгээр 357 сая тонн хүдрийн нөөцтэй гэж тогтоогоод байна. Энэ нь улсын төсвийн хамгийн том түшиг, тулгуур болсоор ирсэн Эрдэнэт шиг том шинэ орд нээгдэж, монголчуудад ахуй амьдралаа дээшлүүлэх, ашиг орлогоо нэмэх, хөгжил дэвшлийг хурдасгах шинэ боломж гарч байна гэсэн үг юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар Оюут ордыг түшиглэн жилд 5-10 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэр барих ТЭЗҮ боловсруулах үүрэг даалгавар өглөө. Энэ тооцооллоор авч үзвэл Оюут ордыг 30-35 жил ашиглах юм. Эрдэнэт үйлдвэрийн геологичид хайгуулын ажлыг бие даан гүйцэтгэжээ. Ордыг ашиглах зураг төсөл болон бүтээн байгуулалтад тус үйлдвэрийн шилдэг инженерүүд ажиллана.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Оюут зэсийн шинэ ордыг нээж, ашиглалтад бэлтгэх үйл ажиллагаанд өнөөдөр /2025.09.07/ оролцлоо.
Тэрбээр “Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, иргэн бүрд тэгш, шударга хүртээх талаар Үндсэн хуулиараа баталгаажуулсан. Үндсэн хуулийн 2019 оны энэхүү өөрчлөлтийн дагуу иргэн бүр өөрийн дансандаа хуримтлал үүсгэж, хэрэгцээндээ тохируулан зарцуулах боломж нээгдэж байна.
Цаашид шинэ орд, хүдэржилтийн бүс илрэх магадлал бүхий талбайд аливаа төлөвлөлт, бүтээн байгуулалтыг оролцогч талуудтай нягт харилцан ярилцаж, орон нутаг, нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран ажиллаж хэрэгтэй. Монгол хүн уул уурхайн салбарт хэрхэн мэргэшиж, мэдлэг, туршлага, ур чадвартай мэргэжилтэн болдгийг Эрдэнэт үйлдвэрийн жишээн дээр харж болно” гэв.
Оюут орд нь Эрдэнэтийн Овоо ордоос 8 км, Үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцээс 3 км орчим зайд оршиж байгаа нь нэн таатай орчин нөхцөл юм. Оюут зэсийн ордыг нээснээр Үндэсний баялгийн сан арвижиж, үйлдвэр дагасан Эрдэнэт хот, Орхон аймаг, Хойд бүс цаашлаад Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд том түлхэц болно.




Мягмар - 11 сарын 11,
2025

Сэтгэгдэл5
сайхан мэдээ байна
pee, neesen ch gej ter oyu chin zugeer l il hevtej bainashdee
Ямар ко нээсэн? Хэний өмчлөлтэй эд нары нь тодорхой бичээч! Төриинх гвл нам дагасан, бие дааж амьдрах чадваргүй Хөдөөний халтар Намчин очоод л Хулгай хиигээд л дууснадаа! Энэ Монгол Улсыг биеэ даагаад амьдралаа авч явах чадваргүй, сүрэглэж бөөгнөж Хулгай хиидэг ллрууд удирдахаар яаж өөдлөхөв! 90 ээд оны гологдол гуйлагчингууд одоо төр засгын толгойд бгаа нь яалтачгүй үнэн шүү! Тэр үед чадалтай, сэрэглэн цовоонууд нь бүгд амьдралаа дээшлүүлэхийн тулд ганзага наймаанд гадагшаа явж блаа! Төриин цалин гэж 2 шил архины мөнгө шахуу юм л бсан! Хамгийн арчаагүй нөхдүүд л контор сахиж аку татаж л өдрииг өнгөрөдөг бсан! Одоо бүгд улс орноо тоносон цөөврүүд болждээ!
Баялгийн хараал
Аль гурав дөрвөн жилийн өмнө нээж олоод ноднин нэвтрэлтийн ажил гь эхэлчихсэн орд шдээ. Ерөнхий сайд Зандан ингэж шоудахаасаа ичмээр юм аа. Манай эрдэнэтчүүд тэр аяараа наад ордыг чинь мэднэ шд. Онигоотой юмаа ха ха. Алтанбулаг боомтыг ашиглалтад орууллаа гээшаагаад бсан чинь Оюунэрдэнэ ковидын үед эхлүүлсэн ажил болж таарсан шд бас шившиг цаашаа. Энэ засаг удахгүй нь дээ