
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Орхон аймагт ажиллаж байна.
Энэ хүрээнд өнөөдөр /2025.09.07/ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнуудтай уулзлаа.
"Эрдэнэт" үйлдвэр өнөөдрийн байдлаар /2025.09.05/ урт хугацааны өр төлбөргүй, борлуулалтын орлого 2.8 их наяд төгрөг, Монголбанканд 722 сая төгрөг төвлөрүүлээд байна. 41 сая тонн хүдэр олборлож, 38 сая тонн хүдэр боловсруулсан нь үйлдвэрийн түүхэнд дээд амжилт болжээ.
Эрдэнэтийн ордын хүдрийн нөөцийг анх 1972 онд 521.7 сая тонн буюу 34 жил ашиглах нөөцтэй гэж тооцож байв. 1989, 2016, 2021, 2025 онд нөөцийг шинэчлэн тогтоож, өдгөө 3.4 тэрбум тонн нөөцтэй, ашиглах хугацааг 2079 он хүртэл гэж тогтоожээ.
JORC стандартаар 3.4 тэрбум тонн хүдэр, 11.3 сая тонн цэвэр зэсийн нөөцтэй буюу энэ нөөцөөр цаашид багадаа 55 жил ажиллах боломжтой гэж тус үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон танилцуулав.
Уурхай гүнзгийрэхийн хэрээр хүдрийн агуулга буурч, хатуулаг нэмэгджээ. Хүдрийн зэсийн агуулга анх 0.89 хувь байсан бол өдгөө 0.36 хувь болж буурсан байна.
Ирээдүйд 0.24 хувь болно гэсэн судалгаа гарчээ. Гэхдээ хүдэр боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлж, жилд 40 сая тоннд хүргэсэн учраас үйлдвэрлэлийн өнөөгийн түвшинг бууруулахгүйгээр урт хугацаанд тогтвортой, үр ашигтай ажиллах бололцоо бий болгосныг уурхайчид хэллээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 7000 гаруй ажилтантай. Уурхайчдын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах, мэргэжил дээшлүүлэх, амьдралын түвшнийг ахиулах буюу хүний хөгжлийг дэмжсэн бодлогыг тэргүүлэх чиглэл болгож ажиллахыг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудад үүрэг болгов.
Хүдрийн нөөцөө өсгөн, хүчин чадлаа нэмэгдүүлж, техник, технологио шинэчлэн, үйлдвэрлэлийнхээ тасралтгүй үйл ажиллагааг найдвартай хангахын зэрэгцээ “Эрдэнэт” үйлдвэрийг хөгжүүлэх 15 жилийн үндсэн чиглэлийн хүрээнд геологи хайгуулын ажлыг эрчимтэй явуулж, үйлдвэрийн насжилтыг нэмэгдүүлснээр дахиад нэгэн жарны хугацаанд ажиллах боломж бүрдүүлсэн үе үеийн геологичид, уурхайчдад Ерөнхий сайд Г.Занданшатар талархал илэрхийллээ.
Сэтгэгдэл6
Эрдэнэтээс 8 дахин их нөөцтэй ОТ н ордоо яагаад ярихгүй байна
Гадаадын хөрөнгө оруулалт оруулаач эээ
Эрдэнэт үйлдвэр Монголыг тэжээж байна.
цахиагийн элбэгдоржийн эмчилгээ тэжээлийн цэгт аваачиж орхисон Эрдэнэт үйлдвэр ийм сайхан ирээдүйтэй байж. тэгхээр элбэгдорж гэж хэн бэ гэдэг нь эндээс маш тодорхой харагдана….!!!!!!!!!!!!!!!!!!!
Монголчууд сүүлийн 30 жил Америк гэдэг даргатай барууны орнуудаас айж, чичирч, бөлөлзөж маьдарлаа. Айсандаа Эрдэнэтээс 8 дахин нөөцтэй Оюутолгойн зэс-алтны ордоо 10 жил зүгээр л хараад, юу ч хэлж чадахгүй, юу ч хийж чадахгүй шууд л нүдэн дээрээ тонуулж байна. Угаасаа монголчууд үхэр юм чинь аргагүй бизээ.
Орос ах нар монголыг 100 жил тэжээх Эрдэнэт үйлдвэрийг барьж өгсөн. Харин Америк тэргүүтйэ барууныхан монголыг 100 жил тонох Оюутолгойн үйлдвэрийг барьж өгсөн. Хохоь чинь үхэр монголчуудаа.