УИХ-аас Ашигт малтмалын тухай хуулийг 2006 онд шинэчлэн баталсан. Уг хуулийг шинэчлэх шалтгааныг тухайн үед хуулийн төслийг боловсруулсан гишүүд маш ноцтой бөгөөд тодорхой үндэслэлээр тайлбарлаж байжээ.
Түүндээ “…1997 оны Ашигт малтмалын хуульд Үндсэн хуулийн үзэл баримтлал алдагдсанаас улс үндэсний эрх ашигт ноцтой хохирол учирч эхэлж байна.
“…Гадаадын хөрөнгө оруулалт эрс өсөж байна” гэж өргөн сурталчилгаа хийж байгаа боловч энэ хууль үйлчилж эхэлснээс хойшх найман жилд улсын төсөвт орсон, ард түмний аж амьдралыг дээшлүүлсэн, ядуурлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулсан баримт мэдээ ховор байна.
1997 оны Ашигт малтмалын хуульд Үндсэн хуулийн үзэл баримтлал алдагдсанаас улс, үндэсний эрх ашигт ноцтой хор хохирол учирч эхэлж байна.
“…Гадаадын хөрөнгө оруулалт эрс өсөж байна” гэж.өргөн сурталчилгаа хийж байгаа боловч, энэ хууль үйлчилж эхэлсэнээс хойшх найман жилд улсын төсөвт орсон, ард түмний аж амьдралыг дээшлүүлсэн, ядуурлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулсан баримт мэдээ ховор байна.
Тэр ч байтугай Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Бороо гоулд” компани жилдээ 8 тн орчим алт олборлож, гадаад шууд гаргаж байгаа боловч, улсын төсөвт орсон орлого үндсэндээ байхгүй. Харин ч манай улс НӨАТ-ын нөхөн олговроор, 2004 оны гүйцэтгэлээр 2.7 тэрбум төгрөг буцааж төлөх өртэй гарч байна гэж манай Үндэсний татварын алба мэдээлж байна. Мөн үүнтэй ижил Тогтвортой байдлын гэрээний нөхцөлөөр ажиллаж байгаа Сүхбаатар аймгийн нутагт орших 1.0 тонн хүдэртээ 11 хувь цайр агуулах дэлхийд ховор өндөр агуулгатай цайрын хүдрийг хагас боловсруулж, яг дээрхийн адил гэрээгээр Хятадын хөрөнгө оруулалттай компани ухаж, зөөж эхэлээд байва.
Иймэрхүү "хувь заяа” дэлхийн том ордуудын нэг болох Оюу толгойн зэс алт, Тавантолгойн нүүрсний ордуудыг ашиглахад энэ нь жишиг болох нөхцөл бүрдээд байна. Хүсэн хүлээж байсан гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэн гэх боловч, Монголын эдийн засгийн өсөлтөд дорвитой нөлөө үзүүлсэнгүй, ард түмний амьдрал ч дээшилсэнгүй.
Монгол Улс нилдээ лицензийн талбай болжээ. 1990 оноос өмнө жилд 20-25 сая ам.доллартай тэнцэх зардлыг геологи хайгуулын ажилд зарцуулж, түүний 70-80 хувийг нь ашигт малтмалын нөөц тогтоох ажилд зориулж, үүний үр дүнд төрөл бүрийн ашигт малтмалын 600-гаад ордыг олборлоход үндсэнд бэлтгэжээ. Үүнд хэдэн зуун саяас нэг тэрбум ам.доллар зарцуулсан нь тодорхой байна. Гэтэл 1997 оны хуулийн дагуу АМХЭГ, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудыг ашиглах лицензийг олгохдоо зөвхөн 12 сая ам.долларыг улсын төсөвт буцааж төлөх гэрээ хийж, одоо түүний биелэлт дөнгөж 50-иад хувьтай байна. Зөвхөн Бороогийн ордын хайгуулд гэхэд бүрэн бус мэдээгээр 12 сая ам.доллартай тэнцэх зардал гаргасан байхад, хайгуулын зардлыг буцааж төлөх төлбөрийг дөнгөж 2.8 сая ам.доллараар үнэлсэн байна.
АМХЭГ-аас гаргасан мэдээгээр 1998-2004 онд хайгуулын 2260, ашиглалтын 380 лицензийг нэг хуулийн этгээдээс нөгөө хуулийн этгээдэд шилжүүлсэн байна. Өнөөгийн байдлаар алтны ордын ашиглах лицензийг шилжүүлэхдээ 1.0 кг алтны нөөцийг 1000 ам.доллараар бодож, өгөлцөж авалцдаг албан ёсны бус ханш тогтсон. “Алтай трэйдинг” компани Бороогийн алтны ордыг ашиглах зөвшөөрөлийг 2000 онд гадаадын компанид зарсан. Тэгэхдээ 5.0 хувийг нь энэ компани ззэмших эрхтэй үлджээ. Мөн энэ арилжаанд энэ ордтой хамт орших Их даширын шороон ордын 2.7 тонн нөөцийг ашиглах үеийн ашгийн 50 хувийг “Алтай трэйдинг” компани авахаар тохиролцсон байна. Энэ мэтчилэн Бороо орчмын алтны илрэл бүхий зарим талбайг Канадын компаниуд 2.5-4.8 сая доллараар өөр хоорондоо өгөлцөж наймаалцсан баримт байна.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн хөрөнгөөр, албан бус мэдээгээр 3.6 сая ам.доллар зарцуулж хайгуул хийж нөөцийг нь ашиглахад бэлтгэсэн 78 сая тонн нүүрсний нөөц бүхий стратегийн ач холбогдолтой Улаан-Овоогийн нүүрсний уурхайг энэ ордыг ашиглах лиценз эзэмшигч 9.6 сая ам.доллараар зарахаар Канадын нэг компанитай гэрээ хийсэн.
Энэ бүхнээс үндэслээд хэдэн зуу, мянган лицензийг шилжүүлсэн нэрээр наймаалцахад хичнээн олон сая ам.доллар хар зах дээр эргэлдсэн нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл төрийн өмч хар захын наймааны эргэлтэд орж, тэр дотроо харийнхан манай үндэсний баялгаар наймаалцаж, түүнээс улсын төсөвт юу ч орохгүй, уурхай үйлдвэр байгуулах боломж , хугацаа алдагдаж, эцэст нь монгол улс, ард түмэн хохирч байна.
Тиймээс 1997 оны Ашигт малтмалын хууль нь “…Газрын хэвлийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна, төрийн өмч байна” гэсэн Үндсэн хуулийн заалтыг хөсөрдүүлж, улс, ард түмний эрх ашигг ноцтой хохирол учруулах нөхцлийг бүрдүүлж байна.
Бодит байдал ийм байхад “…1997 оны хуулийг муу” гэж дүгнэхээс өөр аргаггүй бөгөөд энэ алдаа завхралыг нэн даруй залруулахгүй бол, улс ард түмэнд учрах хохирол нь улам газар авч, үндэсний баялгаа цөлмүүлэх нөхцөл бүрдээд байна. Хэрэв энэ хуулийг нэн даруй хүчингүй болгохгүй бол гарах сөрөг үр дагавар нь өдөр өдөрөөр эрс өсөх бодит нөхцөл үүсээд байна. Ийм учраас Ашигт малтмалын хуулийг шинэ үзэл санаагаар, тухайлбал Үндсэн хуулийн үзэл санааг гол болгож шинэчлэн боловсруулах гарцаагүй шаардлага урган гарч ирж байна.
Манай улсын эрдсийн баялгийг аж ахуйн эргэлтэд шуурхай оруулж, эдийн засгийг эрс өсгөх таатай нөхцөл бүрдээд байна.
Одоогийн байдлаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахаар гадаадын хоёр ч компани тодорхой саналаа ирүүлээд байна. Гэтэл энэ ордын лицензийг “Энержи Ресурс” гэх нэгэн компани хайгуул хийх зорилгоор 1999 онд авсан бөгөөд өнөөг хүртзл аж ахуйн эргэлтэд оруулахгүй хав дарсаар байна. Энэ компанийн цаана манай төр засгийн өндөр албан тушаалтнуудын оролцоотой компаниуд байдаг тухай мэдээлэлийг төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийтэлж байна.
Уг ордод олон жилийн турш хайгуул хийж, олон зуун сая шилжих рубли зарцуулж нөөцийг 1988 онд ЗХУ ба БНМАУ-ын нөөцийн комисс баталсан. Одоо ямар ч нэмэлт судалгаа хийхгүйгээр шууд ашиглах боломжтой. Иймээс эл байдал болон хайгуулын лицензийн хугацаа дуусаж байгааг харгалзан үзээд, улс орны эрх ашгийг юуны түрүүнд харгалзан үзэж тэрхүү хайгуулын лиценз эзэмших эрхийг цуцалж, энэ ордыг ашиглах асуудлыг нэн даруй шийдэх бодит боломж бүрдсэн байна.
Оюутолгойн зэс-алт, Тавантолгойн нүүрс, Төмөртэй-Баянголын төмөр, Бүрэнхааны фосфорит, зэрэг ордуудыг төрийн бодлогоор ашиглах юм бол манай улсын эдийн засаг 5-10 жилд хэд дахин өсөх бодит боломж бий. Ойрын ирээдүйд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг эрчимтэй, өндөр хурдацтай хөгжүүлэх салбар бол уурхайн үйлдвэрлэл таатай нөхцөл бүрдэж байгаа бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1, 6.2 заалтыг иш үндэс болгон энэхүү хуулийн төслийг боловсрууллаа” гэжээ.
Өөрөөр хэлбэл, Бороогийг ордыг “Алтай трейдинг” зарж, Тавантолгойн лицензийг “Энержи ресурс” хав дарснаас болж Ашигт малтмалын хуулийг 2006 онд шинэчилжээ.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Мягмар - 11 сарын 11,
2025

Сэтгэгдэл42
Энэ бол Гэмт Хэрэг !
Энэ бол Гэмт Хэрэг !
"Алтай трейдинг" хэнийх билээ Сү.Батболдынх, "Энержи ресурс" хэнийх билээ "ЭмСиЭс"-ийн Ж.Оджаргалынх. Тэгэхээр ойлгомжтой байна. Ашигт малтмалын том лиценз бүрийг ухахаар энэ лалрууд гарч ирдэг. Тухайн үед Ашигт малтмалын газрын захирлаар Жаргалсайхан гэж тэдний халаасны нэг гүлэг ажиллаж байсан. Тэр бол маш но-той хулгайч. Жаргалсайхан бүх лицензүүдийг эд нар руу шилжүүлсэн. Хуульд өөрчлөлт оруулах ажлыг Сү.Батболд, Мөнх-Оргил, Д.Зоригт, Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар АН, МАН талаас хамгаалж, парламентын бусад гишүүддээ лобби үүсгэж нөлөөлдөг байсан гэдэг нь бас нотлогдож байна. Одоо эдний бүлэглэл бүр хүчирхэгжсэн. Сү.Батболд, Миеэ Энхболд нар Хүүкийг Оюун-Эрдэнэтэй алалцуулаад худалдаад авчихсан. Лалруудыг хана руу харуулж зогсоогоод буудах юмсан. Сая Уул уурхайн сайд Дамдинням нөгөө Жаргалсайхан гдг лалрыг долоочих гээд л зураг хөргөө хэвлэлээр цацаад попроод байсан. Тэгэхээр Дамдинням бас С.Батболд, Оджаргал нарын хүн гэдэг нь ил цагаан болж байгаа юм.
тэгээд юу гэж,ил гараад мэдээд яахийн,их хуцвал оюук шиг хөөгдөнө биз дээ,казиногийн 14 тэрбумын хэрэгтэн еөкийг бид базсан байхад та муусайнууд мянга орилоод хаа хүрхийн,үүнийг л хууль биш мөнгө засагланаа гэдгийм,муу гуйлагчингууд та нар улных гэдгээ мэдээд рамандаа яйжигнацгаа,бид мөнгөтэй,бид юу хийж,юугаа гадныханд зарах нь зөвхөн бидний л асуудал шүү гэдгийг сануулчихьяаа
Энэ бүгдийн нууц эзэн ноётон бол Жаргалсайхан гэж тодорч байна.
Таван толгой Оюун толгойтой учраа олж чадаагүй байж бас юун олон юм яриад унав...
Монгол улс улсаараа, гурван саяуулаа Оджаргал, Нямтайшир, Сү. Батболд нарын хэдхэн гэр бүлд тонуулаад, дээрэмдүүлээд, дээрэлхүүлээд суух уу???...
Орк улныхан сонгуулиар дандаа Ардын намынхан гэгч хулгайч, луйварчидаа сонгодог юм чинь яахав дээ! 28 оны сонгуулиар ардын намаа дахиад л сонгоно! Харж л байгаарай!
Монгол улс улсаараа, гурван саяуулаа Оджаргал, Нямтайшир, Сү. Батболд нарын хэдхэн гэр бүлд тонуулаад, дээрэмдүүлээд, дээрэлхүүлээд суух уу???...
Эх орны төлөө оготно боож үхнэ
Женко ард намд ерөнхийлөгч байхдаа урвасан
Күнз: эх орны төлөө оготно боож үхнэ
Женко өмнөговь архангайг хятадуудад зарсан
Одоо тэгэхээр өмнөговь архангай монгол биш хятад болсон юм уу. Хэдээр зарсан юм бэ.
Баярын засгийн газраас нүүрсний хулгай эхтэй. Хуурамч хятад компани үүсгэж нүүрс хулгайлдаг болвуу.
Шударга бизнес гэж байдаггүй. Тэгж ярихаар хүүхдээрээ гэж гадныхан инээдэг
Төр муу менежер
Нүүрсийг биржээр арилжахаас нь өмнө ханш тогтоогоод дундаас нь мөнгө иддэг
Жишээ хүний наймааны хуурамч эмнэлэг
Барууны үзэл өнгөт хувьсгал үүсгэдэг. Гэхдээ барууны философи биш
Төрийн дээр нам гарч. Намын хатуу гишүүнчлэлийг халахгүй бол авлига томроод байна. Авлига хүндээ байхаас гадна тогтолцоондоо байна. Иргэд бусдаас буруу хайгаагүй ч сонголтоо буруу хийдэг. Бэлэн юм горьдоод сурсан
Муу хүн муу хүндээ сайн
Ард иргэдийг зугаацаж цаг нөгөцөөж байх хойгуур ордуудыг зараад дууслаа. Залхуу ард түмэн устсан байдаг
Хүний эрхээр жаргахаар өөрийн
Нотлох баримтыг мэдэхээс гадна мэдэр
Орк гэдэг үгийг буруу орчуулаад буруу хэрэглээд
Хүний нохой идэхээр өөрийн нохой ид. Хэрээ хэрээнийхээ харыг гайхна. Тэнэг хүн өө сэв хайда
Реформ уул уурхайд хэрэгтэй байнаа
Ар давж хүлэг болдог. Төрд байгаа шуналтнууд ядаж бүтээн байгуулалт
Өнгөрсөнөө дурсдаг монголчууд өөх өгсөн хүнтэй өдөр шөнөгүй заргалдана
Өндөр хөгжилтэй оронд машины өчүүхэн зурагдалтыг хүндээр авдаггүй
........
Урам хугарахаар ууц хугар
Дашрамд нямбаатар хог боловсруулах төсөл санаачилсан залуугын урмыг хугалж асемийн тендерийн хуулыг мөрдөж хятадуудаар дэд төвүүдийг бариулж байна
Орчин үед илтгэлээс илүү хүн таних чухал. Барууныхан илтгэлээр тархи угаадаг.
Утааны гэмт хэрэгтнүүд халуун оронд өвөлждөг
Хүний дор орохгүй гэх зиндаархал
Үүрэгтэй төрж амьтнаас ялгардаг хүн
женкогийн үлгэр дээ
Бид байгаа байдлаа толинд харахгүй. Юм болгоныг шүүмжлээд гоншигноод байвал хөгжихгүй. Шарын шашнаа халаагүй цагт монгол хөгжихгүй. Шүгдэн сахиус буюу шарын шашин
Бодоод бодоод бодын шийр дөрөв. Шүүмжлэлд хязгаар үгүй. Шалтагаар хөгжихгүй
Lalariin Su Batbold gej estoi horvoogoos saildaggyi qmuud bh qmaa!