
БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 3 /BBC/. Умард Солонгосын цэргүүд Украины нутаг дэвсгэрт Оросын төлөө эр зоригтойгоор тулалдаж буй явдалд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зүгээс Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унд талархал илэрхийлжээ.
Дэлхийн II дайн Ази тивд дууссаны 80 жилийн ойг тохиолдуулан БНХАУ улсынхаа түүхэн дэх хамгийн том цэргийн парадыг зохион байгуулах үеэр хоёр улсын удирдагчид Бээжин хотноо уулзсан байна. Умард Солонгосын удирдагч дэлхийн улс орнуудын удирдагчдын олон улсын уулзалтад анх удаа оролцож байгаа нь энэ юм. Тэрбээр Умард Солонгосын хилийг ховорхон давдаг бөгөөд удирдагчидтай ихэвчлэн ганцаарчлан уулздаг.
2022 оны хоёрдугаар сард Украин руу бүрэн хэмжээний довтолгоог эхлүүлсэн В.Путин хэлэхдээ, Орос, Умард Солонгос улсууд найрсаг харилцаатайг онцлоод, Пёньяны арми Курскийг чөлөөлөхөд тусалсныг цохон тэмдэглэсэн байна. Лхагва гарагт болсон хэлэлцээний үеэр В.Путин Ким Жөн Унтай уулзах үеэрээ “Танай цэргүүд зоригтой, баатарлаг тулалдсан. Танай зэвсэгт хүчин, цэргийн алба хаагчдын ар гэрийнхэнд учирсан гарз хохирлыг бид хэзээ ч мартахгүй гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна” гэжээ.
Үүний хариуд Ким Жөн Ун хэлэхдээ, Оросын удирдагч Умард Солонгосын цэргүүдийг өндрөөр үнэлж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, хоёр улсын харилцаа “бүх салбарт хөгжиж байгааг” онцолсон байна. “Хэрвээ бид Орост туслах шаардлага гарвал ах дүүгийн хувиар үүнийг хийх нь гарцаагүй” хэмээн тэрбээр нэмж хэлсэн байна.
Өмнөд Солонгосын мэдээлснээр, Умардын тал 15 мянга орчим цэргээ пуужин, алсын тусгалын зэвсгийн хамт Орос руу илгээж, хариуд нь хоол хүнс, мөнгө, техникийн тусламж авсан гэж таамаглаж байна. Тэдгээр цэргийг наймдугаар сард хийсэн гэнэтийн дайралтын үеэр Курскийн зарим хэсгийг эргүүлэн авах Москвагийн ажиллагаанд оролцож, их хэмжээний хохирол амссан гэж үзэж байгаа ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Ояа, Хуяа бидний төрсөн ах нар
Бөшспутин сайхан шааншдээ,,,
Orosiin esreg tarhi ugaalt mongol d huchtei orjee sain hurshuus salgaj mongol ulsiin tusgaar togotnol iig ugui hiih gadnii ajiltanguudaa tagnuul tusgai ajilgaa oros kgb tei ehluuleh bolj golduu hyadadiin erliizuud edniig anhaar ch ustgal tseberlegee hiih tsag