
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 76 жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монголын Хүүхдийн урлан бүтээх төв хамтран “Өнгөөр урласан нөхөрлөл" уран бичлэг, уран зураг, гар урлал бүтээлийн үзэсгэлэн, уралдааныг хүүхэд багачуудын дунд зохион байгуулж байна.
Хамрах хүрээ:
Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар анги
Уралдааны төрөл:
Уран зураг
Гар урлал
Монгол уран бичлэг
Ханз уран бичлэг
Бүтээлийн сэдэв:
Миний төсөөллийн Xятад орон (6-8 нас)
Миний мэдэх Хятад орны гайхамшигт соёл (9-11 нас)
Монгол Хятад орны нөхөрлөл (12-14 нас)
Хятад орны гайхамшигт соёл урлаг (15-18 нас)
Бүтээлд тавигдах шаардлага
Уран зургийн бүтээл нь А3 хэмжээтэй байх
Гар урлалын бүтээлд хэмжээ хамаарахгүй
Бүтээлийн ар талд: Бүтээлийн нэр, оролцогчийн овог нэр, сургууль анги, нас, харилцах утасны дугаар зэрэг мэдээллийг тодорхой бичнэ.
Бүтээлийн утга санаа, өнгө дүрслэл, гүйцэтгэлд анхаарах
Бусдын бүтээлийг хуулбарлахгүй байх
Өгөгдсөн сэдвийн хүрээнд сайтар судлан бүтээлдээ тусгасан байх
Өмнө нь оролцож байсан бүтээлээр дахин оролцохгүй байх
ШАГНАЛ:
Гранпри-1 хүүхэд, өргөмжлөл, 500,000 төгрөг
1-р байр - 10 хүүхэд - өргөмжлөл, 300,000 төгрөг
2-р байр - 10 хүүхэд - өргөмжлөл, 200,000 төгрөг
3-р байр - 10 хүүхэд - өргөмжлөл, 150,000 төгрөг
тусгай байр 10 хүүхэд - өргөмжлөл, 50,000 төгрөг
Бүтээлийг 2025.08.30-2025.09.26-ны өдрийн 16:00 цаг хүртэл Хүүхдийн урлан бүтээх төвийн байранд биетээр хүлээн авна.
Бүтээл хүлээн авах утас: 11-325703, 88310030, 99873578
Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 2025.09.30-ны өдөр 14 цагаас Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд болно.
Сэтгэгдэл0