
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх ёслол БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Тяньаньмэний талбайд болов.
Энэ үеэр ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Ши Жиньпин хэлсэн үгэндээ: " Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн бол дэлхийн Фашизмын эсрэг дайны чухал бүрэлдэхүүн хэсэг байж, Хятадын ард түмэн асар их гарз хохирлоор хүн төрөлхтний соёл иргэншлийг аврах, дэлхийн энх тайвныг хамгаалахад чухал хувь нэмэр оруулсан юм.
Хүн төрөлхтний хувь заяа салшгүй нягт уялдаа холбоотой байж, улс орнууд, үндэстэн ястнууд гагцхүү эрх тэгш эе эвтэй харилцаж, харилцан туслалцан байж л хамтын аюулгүй байдлыг сахин хамгаалж, дайн дажныг үндэс, уг язгуураар нь зогсоож, гунигт түүнийг давтахаас зайлсхийж чадна гэдгийг түүх бидэнд сэрэмжлүүлж байна.
Өнөөдөр, хүн төрөлхтөн энх тайвныг эрхэмлэх уу, эсвэл дайтах уу, яриа хэлцэл хийх уу, эсвэл сөргөлдөх үү, хамтдаа хожих уу, эсвэл нийтээрээ хохирох уу гэсэн сонголтуудтай нүүр тулж байна. Ямартай ч Хятадын ард түмэн түүхэн зөв талд, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшлийн талд бат зогсож, энх тайванч хөгжлийн замыг баримталж, улс орнуудын ард түмэнтэй хамтдаа хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг байгуулахын төлөө тэмцэх болно.
Түүх өчигдрийг өгүүлдэг төдийгүй ирээдүйг гэрэлтүүлдэг.
Хятадын үндэстнүүдийн ард түмэн ХКН-ын удирдлага дор, Марксизм, Ленинизм, Мао Зэдүнгийн үзэл санаа, Дэн Шяопиний онол, “Гурвыг төлөөлөх” чухал үзэл санаа, шинжлэх ухаанч хөгжлийн онолыг тууштай баримталж, шинэ цаг эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааг бүх талаар хэрэгжүүлэн, Хятадын онцлогтой социализмын замналаа хэлбэрэлтгүй баримталж, Японы түрэмгийллийн эсрэг дайнд ялалт байгуулсан зориг санааг залгамжлан бадруулж, улам их эрч хүч эр зориг гарган, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр улс орноо хүчирхэгжүүлэхийг хичээн, үндэстний сэргэн мандлын их үйлсийн төлөө эв нэгтэй тэмцэх болно.
Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй. Хүн төрөлхтний энх тайван, хөгжлийн эрхэм үйлс заавал ялна." гэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл17
Орос, Монгол улсын баатарлаг цэрэг эрсүүд милитарист Японоос Хятадыг чөлөөлсөн юм!
Оросууд нь ч юу юмбээ,,,,зху гэдэг улсын15 бүгд найрамдах улсын иргэд дайчид,,,, украин белорусь хакас тува якут башкир буриад таджик туркмен казах азербайжан армен татар дагестан чичень олон үндэстэн монголын армитай хамтран хятадыг чөлөөлсөн юмшүүдээ,,,бөөррр,,,америк англи австрали филиппин солонгос хүртэл байлдаж байж хятад орныг чөлөөлсөн юмшүү,,,БАС хятадын ард түмний баатарлаг тэмцлийг ч үгүйсгэж болохгүйшдээ,,,
Зөөдөө тэгээд,,,,японы зорилго нь ЗӨВ үйлс нь АРИУН байсан ч юм билүү,,, орос ахтай монгол оркууд америкыг “””сөнөөсэй””” л гэж балайрдаг юм билээ,,,,япончууд америкыг сөнөөх гэж л байлдсан биздээ,,,манай монголын орос ахтай оркууд,,,,””хятадын аюулаас орос агаа намайг хамгаалж байгаам””””гэсэн гүнбат итгэлтэй байдаг юм билээ,,,,тэр хятадын аюулаас манийг хамгаалах орос агаа чинь хятадын барлаг болоод шаачихлаа,,,айж эмээх хятад нь сүүлийн 30 жил монгол улстай эвтэй найрамдалтай сайхан л хөрш байнадаг,,,миний хувьд,,,хятадаас айх шалтаг шалтгаан олж харсангүй,,,намайг л лав хятадын ард түмэн айлгаж ичээсэнгүй,,,оросуудаас бол айж байсаааннн,,,хиагтийн гааль дээр барьж идэх шахсан шүү,,,жаахан адууны мах чанаад авч явсан минь,,бөөөррррр,,, толгой цусдах гай гамшиг байсан юм билээ,,,,аймаар,,,
Бид Чингис хааныг хувьчлаад авчихсантай адил уу ккк.13р зууны монгол орон өөр байсаан
Хятадын түрэмгийлэл дэлхийг жанжлахыг хэн ч зогсоож чадахгүй гэж хэлээд байна даа.
Хятадын хөгжлийг МАН ын авлигалч хулгайч данжаадууд зогсоож чадна шүү. МАН ын данжаадууд одоо ч гэсэн хувьдаа авлигал нэхэж сааруулж удаашруулсаар байгааг анзаарахгүй байна уу?
За,,,, бөгспутин бол яагаад чадахгүй ээ,,,,ШИ даргын илжиг юмшүүдээ,,,,
Энэ гүрэнд хүчирхэг холбоотон ОХУ байхад алзахгүй л дээ. Хэрвээ барууны ижил хүйстэн садистууд ОХУ г доройтуулж чадвал дараа нь БНХАУ г хар тамхины дайн шиг маш хялбархан сөнөөнө гэж бодож байгаа. Гэвч хятад хүмүүс одоо "хоёр барын тулааныг ажиглагч ууланд суугаа сармагчин" шиг биш харин идэвхитэй оролцогч байвал сая ялсан баранд идүүлэхгүй байх боломжтойг сайтар ухаарч байгаа.Хэрвээ үнэн зөв ялдаг ёстой л юм бол даян дэлхийг өнө мөнхөд колоничлоно гэсэн харгис үзэл санаархалтай 7 дээрэмчин ялагдаж олон туйлт тогтолцоо бий болох ёстой. Колонийн ситем 1960 онд төгсгөл болсон бол одоо неоколоничлолын бодлого нуран унаж даян дэлхийд илүү шударга зөв олон туйлт тогтолцоо бий болох ёстой. Манай мэт жижиг улс орнууд ч долларын дөнгөнд гинжлэгдэх бусэзэн боолын харилцаанаас гарах ёстой. Даян дэлхийд олон туйлт хүчний харьцаа тогтох ёстой.БНХАУ н үүрэг үүнд маш чухал.
Балай минь ээ,,,Ши дарга,,,,хойдын тарган бацааныг нэг талдаа,,,,чиний бөгспутиныг нөгөө талдаа зогсоосон байхыг харсан уу,,,хоёулаа АУГАА ИХ ДУНДАД УЛСЫН итгэл зүтгэлтэй хоёр барлаг нь байх нь байншдээ,,,ойлгоо,,,ХЭРВЭЭ,,, бөгспутин дунд нь зогсоод,,,зүүн гарын зүрхэн тушаа ШИ дарга,,,баруун гарын суганд нь тарган бацаан зогсвоос,,,,бөгспутин бүх дэлхийг эрхшээгч хаадын хаан болж харагдах нь байшдээ,,,даанч хүсснээр болдоггүй хорвоо юмдаа,,,,гях,,,гяхх,,,гяхх,,,Ши дарга нүүрээ буруулбал,,,,,зүүн баруунд зогсож байгаа 2 барлагын хувь тавилан,,,,дуусаа,,,конец фильма,,,те енд,,
Балай минь ээ,,,монголын заяа ивээж,,,оросын хийн хоолой,,, өнөө маргаашдаа,,,миний эх орон монгол улсыг минь хоёр хэрчихгүйнээ,,,бөгспутин чинь үхээд,,,орос орон иргэний дайндаа сүйрчихгүй оршин байж чадаад,,,,оросын шовнизмгүй ЭРХ ЧӨЛӨӨТ ОРОС улс бий болж ЧАДАХ тэр цаг дор,,,,,энэ хийн хоолой,,, монгол орос хятадын ард түмний эв найрамдал итгэлцэлийн билэг тэмдэг болон харилцан ашигтай байх болтугай хэмээн ЗАЛБИР,,,,юун олонтуйл муйл геополитик молиток,,,
1945 онд Японоос хар хятадыг чөлөөлөх дайнд манай цэргүүд орж амь эрсдэж байжээ. Гэтэл 1947 - 1948 онд Хятадын талаас Монголын газар нутгийн баруун хэсгээр зэвсэгт өдөөн хатгалга хийж хил нэвтрэн ард иргэдийг дээрэмдэн амийг нь хөнөөж байсан тул 1947 оны 6 сарын 3-нд Байтагбогдын Хужиртын эхэнд байрласан Гоминданы цэргийн ангийг өөрийн нутгаас хөөн гаргахын шаардах бичгийн МУ-ын нэрийн өмнөөс өгөхөөр очсон элч Бадамыг тамлан үсийг нь галд хуйлан , биеийг нь улайссан төмрөөр хайрч нэвт сүлбэн алсан байжээ. Түүхэнд Байтаг Богдын тулаан гэж тэмдэглэгдэн Бадам , Гиваан , Тэгшээ , Даваадорж зэрэг эх оронч баатрууд төрсөн юм. 90 оноос МАН АН гэх урвагчид Монголын байгалийн баялгийг Хятад гэх мангасын ам руу зөөж улс орныг цөлмөж байна.
Энх амгалангийн төлөө нягт ойлгомжтой өгүүлжээ
Цагтаа монголчууд зогсоож байлаа одоо дийлдэхгүй болж байх шиг байна
Одоо ч гэсэн МАНын авлигалч данжаадууд хувьдаа хятадуудаас авлигал нэхэж хятадын хөгжлийг удаашруулсаар байгаа.
90 онд хятад аймшигтай ядуу байсан үнэн, 30 хан жилийн дотор өлсгөлөнгөөсөө салсан үнэн.
Ши Жиньпин нүүрсний хулгайн хэрэгт орооцолдсон өөрсдийн данжаад нараа цаазалчихаад МАН хэзээ монголын талынхаа нүүрсний хулгайч нарт хариуцлага тооцох вэ гэдгийг удаан хугацаанд хүлээж байгаа. Нүүрсний мафийн хулгайч нарын нэг болох мантуу Хү Сү Жан нь өөрөө хятадад айлчлал хийгээд явж байгаад маш их гайхаж байгаа даа.
Ted manai Nuursnii Hulgaig 40 ih nayad bish 80 Ih Nayad gej uzdeg. Manai Hulgaich nariig 1-iig ni ch orhilgui ner ustai ni , achaanii mashin teregeer ni yalgaad erembelsen gdg. Shi Jin Pin uuriin bieeer ch Bayan Nuurt gazar deer ni ochson bdg shuu.