Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын доод танхим Мажилисийн дарга Е.Ж.Кошановын урилгаар 2025 оны 09 дүгээр сарын 04-07-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Хурлын даргын түвшинд 22 жилийн дараа хэрэгжиж байгаагаараа онцлог юм.
Айлчлалын зорилго нь Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оршиж байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын доод танхим Мажилисийн дарга Е.Ж.Кошанов нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. Мөн Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилис хоорондын хамтын ажиллагааны Санамж бичиг болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгуулна.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс нь 1992 оны 01 дүгээр сарын 22 -ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Мягмар - 11 сарын 11,
2025

Сэтгэгдэл1
Казахстан гэж улс байхгүй.Еврей Армени нацистуудыг магтан өөд татаж,Ази,Ислам,Түрэг үндэстнүүдийг ялгаварлаж доромжлон доош дардаг Оросын дагуул улс л бий.Социализмын Монгол шиг.Казахууд өөрийн хэлгүй юм шиг Оросоор ярьдаг. Хүмүүс нь хүртэл Буриадууд шиг оросжуулсан нэртэй. Ерөнхийлөгч нь Токаев ч хөөрхий жинхэнэ нэр нь Тукай.