sonin.mn

9-р сарын 2-нд БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун БНХАУ-ын нийслэл Бээжинд иржээ. Ким Жөн Уны тусгай галт тэрэг өнөө өглөө Хятадын хилээр нэвтэрсэн тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан юм. Тэрээр Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, дэлхийн фашистын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцоно.


Г.Бямба