sonin.mn

Энэ жил Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ой тохиож байна. Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтад Хятад улсын оруулсан онцгой хувь нэмрийг олон улсын зүтгэлтнүүд өндрөөр үнэлж илэрхийлэхдээ, Хятад улс Японы түрэмгийллийг эсэргүүцэх дайнд асар их золиос гаргасан юм, Японы милитаризмын үйлдсэн түрэмгийллийн гэмт хэргийг үгүйсгэх аргагүй гэжээ.


Тодруулбал ОХУ-ын Төрийн Думын Олон улсын харилцааны хорооны нэгдүгээр орлогч дарга Дмитрий Новиков: "Энэ бол дараагийн хэдэн арван жилд нөлөөлсөн маш чухал мөч байв. Хятад улс маш чухал мессеж өгсөн. Энэ нь Японы түрэмгийллийн эсрэг тэмцэлд ялснаар колоничлолоос ангижирч чадна гэсэн мессеж байлаа. Магадгүй энэ түүхэнд тулгуурлан Хятад улс олон улсын маш чухал санаачилга дэвшүүлсэн байх. Жишээлбэл, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах гэсэн гайхалтай үзэл баримтлалыг дурдаж болно. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн энэхүү үзэл баримтлал дэлхий дахины өргөн дэмжлэгийг авч байна" гэсэн бол




Хятад, Оросын найрамдал, энх тайван хийгээд хөгжлийн хорооны Оросын талын дарга, ОХУ-ын Ерөнхийлөгчийн олон улсын байгууллагатай харилцах тусгай төлөөлөгч Борис Титов: "Дэлхийн 2-р дайны ялалтад Хятад болон ЗХУ хоёр бүгд чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Дэлхийн 2-р дайны ялалтын 80 жилийн ой тохиож байгаа энэ өдрийг бид хамтдаа дурсах учиртай, энэхүү харгис дайны түүхэн ялалтыг дурсах учиртай" гэсэн байна.


Г.Бямба