
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэлснээр, Израиль өмнө нь түүний харж байсан “хамгийн хүчтэй лобби бүлэг”-ийг эзэмшдэг байсан бөгөөд Конгрессийг “бүрэн хяналтандаа” байлгаж чаддаг байжээ. Гэвч одоо энэ нөлөө эрс буурсан нь түүнд гайхмаар зүйл болсон гэнэ.
Тодруулбал “Израиль бол миний харж байсан хамгийн хүчтэй лобби бүлэгтэй улс байсан. Тэд Конгрессийг бүрэн хяналтандаа байлгаж байсан, гэхдээ одоо ийм зүйл байхгүй. Үнэндээ би үүнийг хараад бага зэрэг гайхаж байна” хэмээн АНУ-ын төрийн тэргүүн онцолжээ.
Түүний хэлснээр, Газын дайн үргэлжилж буй нь Израилийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна.
“Тэд дайныг дуусгах ёстой — энэ нь Израильд эргэлзээгүйгээр хохиролтой.
Тэд дайнд ялалт байгуулж байгаа байж магадгүй, гэхдээ дэлхийн олон нийтийн дунд өрнөж буй "сэтгэгдлийн дайнд" ялалт байгуулж чадахгүй байна.
Энэ нь Израильд хохирол учруулж байгаа юм” гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлжээ.
М.Чой
Эх сурвалж: minval.az
Сэтгэгдэл0