
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал БНХАУ-ын Тяньжинь хотын Мэйжян хурал үзэсгэлэнгийн төвд боллоо. Хятад улсын дарга Ши Жиньпин хурлыг даргалж, үг хэлэв. Тэрээр ШХАБ байгуулагдсанаас хойших 24 жилийн бүтээлч түүхт амжилтыг дүгнэж, уг байгууллагын цаашдын тогтвортой хөгжлийн талаар санал санаачилга дэвшүүллээ. Ирээдүйн талаар Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, ШХАБ нь үүрэг хариуцлагаа идэвхтэй ухамсарлан ажиллаж, илүү жавхаалаг байдлаар ажиллаж, илүү ажил хэрэгч бодлогуудыг хэрэгжүүлэн, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулах гэгээн саруул ирээдүйн төлөө шуурхай урагшлах ёстой гэжээ.
ШХАБ-ын 24 жилийн турших ололт амжилтыг Ши Жиньпин дөрвөн талаар дүгнэв. Тодруулбал бид хамгийн түрүүнд хил орчмын цэргийн итгэлцлийн механизмыг байгуулж, мянга мянган километр үргэлжлэх хилийг найрамдал, харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гүүр болгон хувиргасан. “Гурван муу хүчин” буюу терроризм, хагалан тусгаарлах үзэл, шашны хэт даврагч хүчинтэй тэмцэх олон талт ажиллагааг анх эхлүүлж, хууль сахиулах болон аюулгүй байдлын хамтын ажиллагааг тогтвортой урагшлуулан, зөрчил маргааныг эвээр зохицуулж, гаднын хөндлөнгийн оролцоог тууштай эсэргүүцэн, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалсан.
Бид “Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах санаачилгыг хамгийн түрүүнд эхлүүлснээр бүс нутгийн хөгжил цэцэглэлтийн хөдөлгүүрийг улам бэхжүүлсэн. Миний дэвшүүлсэн Хятад Улс болон ШХАБ-ын гишүүн орнуудын худалдааны нийт хэмжээ 2.3 их наяд ам.долларыг давах зорилтод хугацаанаасаа өмнө биелсэн. Мөн гишүүн орнууд хооронд 14 мянга орчим километр урт олон улсын авто замын тээврийн шугам нээгдэж, давхацсан тоогоор 110 мянга гаруй “Хятад–Европ” чиглэлийн галт тэрэгний цуваа явуулсан юм.
Бид урт хугацааны найрсаг хөршийн хамтын ажиллагааны гэрээг хамгийн түрүүнд байгуулж, үеийн үед найрамдлаа үргэлжлүүлж, хэзээ ч бие биедээ дайсагнахгүй гэдгээ зарласан. ШХАБ-ын Найрсаг хөршийн хамтын ажиллагааны хороог байгуулж, түүний үүргийг бүрэн дүүрэн ашиглан иргэдийн найрсаг харилцааны сүлжээг өргөжүүлж, орон нутгийн байгууллага, хэвлэл мэдээлэл, бодлого судалгааны хүрээлэн, эмэгтэйчүүд, залуусын хамтын ажиллагааг дэмжсэнээр гишүүн орнуудын ард түмэн бие биедээ илүү дотно болж, сэтгэл зүрхээрээ ойртсон.
Бид хамтаар зөвлөлдөж, хамтран бүтээж, хамтдаа хуваалцах дэлхийн засаглалын үзэл баримтлалыг хамгийн түрүүнд дэвшүүлж, жинхэнэ олон талт үзлийг тууштай хэрэгжүүлсэн. НҮБ зэрэг олон улсын байгууллагатай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт бүтээлчээр оролцон, олон улсын шударга ёсны талд баттай зогсож, соёл иргэншлийн харилцан хүндлэл, уялдаа хийгээд харилцан суралцахыг уриалж, давамгайллын бодлого, хүчний бодлогыг эсэргүүцэн, дэлхийн энх тайван, хөгжилд чухал хувь нэмэр оруулсан эдгээр болно.
ШХАБ-ын ирээдүйн талаар Ши Жиньпин таван талт санал санаачилгаа дэвшүүлэв. Энэ нь “Адил талаа нэгтгэн, ялгаа зөрүүгээ хойш нь тавих" зарчмыг баримтална. Ижил төстэй үзэл бодол, нэгдмэл зорилго бол хүч чадал, давуу тал юм. Харин ялгаа зөрүүгээ хойш нь тавих чадвар бол уужим сэтгэл, ухаан билгийн илэрхийлэл билээ. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд бүгд найз, түншүүд. Тиймээс харилцан ялгаагаа хүндэтгэж, стратегийн харилцаагаа хадгалан, хамтын ойлголтыг бэхжүүлж, эв санааны нэгдэл, хамтын ажиллагаагаа улам бататган, хамтын ажиллагааны хүрээгээ тэлж, улс бүрийн давуу талаа зөв ашиглан, бүс нутгийн энх тайван тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хамтаар үүрч явах ёстой. Харилцан ашигтай, хамтдаа ялалт байгуулах зарчмыг тууштай баримтлахын чухлыг тэмдэглэв. Тэрээр хөгжлийн стратегийн уялдаа холбоог гүнзгийрүүлж, “Бүс ба Зам” санаачилгыг чанарын өндөр түвшинд хэрэгжүүлэхийн зэрэгцээ "хамтаар зөвшилцөж, хамтран байгуулж, хамтдаа хуваалцах" зарчмаар бүс нутгийн хөгжлийн хүчийг нэмэгдүүлж, ард түмний амьдралын чанарыг дээшлүүлэх шаардлагатайг онцлов. Нээлттэй, хүртээмжтэй байхыг баримтална. Евразийн эх хуурай нь эртний соёл иргэншлийг хөгжүүлж, дорно өрнийг нэгтгэх үйл явцыг удирдан чиглүүлж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийг ахиулж ирсэн. Улс орнуудын ард түмэн эртнээс аваад байнга нөөц баялгаа хуваалцаж, сул талаа нөхөхийн тулд бие биеийнхээ давуу талаас суралцсаар ирсэн түүхтэй. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд соёлын солилцоогоор харилцан суралцаж, эдийн засгийн хамтын ажиллагаанд тууштай дэмжлэг үзүүлж, ард түмэнд үр өгөөжөө хүргэн, харилцан туслалцан, эв найртай, энх амгалан зэрэгцэн орших соёл иргэншлийн том гэр бүлийг хамтдаа байгуулах ёстой юм гэжээ. шударга ёсыг тууштай сахих ёстой. Дэлхийн II дайны түүхийн талаарх зөв үзэл бодлыг түгээн дэлгэрүүлж, Хүйтэн дайны сэтгэлгээ, бүлэглэлийн сөргөлдөөн, дээрэнгүй үйлдлийг эрс эсэргүүцэх шаардлагатай. НҮБ-аар төв болгон олон улсын тогтолцоог хамгаалж, Дэлхийн худалдааны байгууллагаар цөм болгосон олон талт худалдааны тогтолцоог тууштай дэмжих ёстой. Мөн эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлт дэлхий, хүртээмжтэй эдийн засгийн даяаршлыг дэмжихийн зэрэгцээ илүү шударга, үндэслэлтэй дэлхийн засаглалын тогтолцоог бий болгоход анхаарах ёстой. Ажил хэрэгч үр дүнтэй байхыг баримтлах ёстой. Цаашид ШХАБ-ын бүтцийн шинэчлэлийг ахиулан, механизмыг улам илүү боловсронгуй, шийдвэрийг улам илүү шинжлэх ухаанч, үйл ажиллагааг улам илүү үр дүнтэй болгохын төлөө хичээн ажиллах ёстой гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын илүү сайн хөгжилд түлхэц өгөхийн тулд Хятад улс үргэлж “бодит ажил”-ыг эрхэмлэдэг. Энэ хүрээнд: Шаардлагатай гишүүн орнуудад ард иргэдэд чиглэсэн “жижиг боловч үр өгөөжтэй” 100 төсөл хэрэгжүүлэх; Энэ онд гишүүн орнуудад 2 тэрбум юанийн буцалтгүй тусламж олгох; Ирэх 3 жилд Банкны нэгдсэн холбооны гишүүн банкнуудад нэмэлтээр 10 тэрбум юанийн зээл гаргах; Ирэх оноос эхлэн ШХАБ-ын тусгай тэтгэлгийн тоог хоёр дахин нэмэгдүүлж, докторын оюутны инновацийн хөтөлбөр хэрэгжүүлэн, шилдэг эрдэм шинжилгээ, судалгааны боловсон хүчин хамтран бэлтгэх; Ирэх 5 жилд гишүүн орнуудад 10 “Лүбань семинар”-ыг байгуулж, 10 мянган хүний нөөцийн сургалт, дадлагажуулалт хийхээр төлөвлөж байна гэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл4
Эргэн тойрны улсууд нь энэ Шанхайн байгуулагад бүгд элсчихсэн байхад Монгол ганцаараа элсээгүй байдаг овоо шийртэй улс шүү ! Энэ шийртэй улсыг тэр амёрик англиуд нь мэдэж байгаа байх да !
Ганцхан ажиглагчтай \ барууны үзэл мөрөөдөл бүхий \ том бүс нутаг юм аа . Харин энэ үнэнч ажиглуулагчаа АНУ ба ЁХ хэзээ үнэлэх бол ...
Оросоос өөр монголыг тусгаар тогтонуулах орон байгаагүй. Нацагдорж германд тархиа угаалгасан. Германы тагнуул гэдэг байсан. Германы философи номер нэг
Буддизм бол философи