
БНХАУ-ын дарга Ши Жиньпин онцлохдоо, дэлхийн олон туйлшрал, эдийн засгийн даяаршлын ерөнхий чиг хандлагыг сайтар ойлгож, "Шанхайн үзэл санаа"-наас мэргэн ухааныг олж илрүүлж, эв нэгдэл, хамтын ажиллагаанаас хүч авч, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын хувь заяаны нэн нягт нэгдмэл цогцыг хамтдаа байгуулах ёстой гэжээ. 2025 оны ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт 8-р сарын 31-ээс 9-р сарын 1-ний хооронд Тяньжинь хотод болно, Ши Жиньпин дарга Хайхэ мөрний эрэгт гадаадын 20 гаруй удирдагч болон олон улсын 10 гаруй байгууллагын тэргүүн нартай уулзаж, ШХАБ-ын амжилттай туршлагыг нэгтгэн дүгнэж, ШХАБ-ын хөгжлийн төлөвлөгөөг гаргаж, "ШХАБ-ын гэр бүл"-ийн хүрээнд хамтын ажиллагааны зөвшилцлийг бий болгож, хувь заяаны нэн нягт нэгдмэл цогцыг хамтдаа байгуулахыг ахиулах зорилгод хүрэхийн тулд дорвитой урагшлах болно.
2013 оноос хойш Ши Жиньпин дарга ШХАБ-ын бүх дээд хэмжээний уулзалтад оролцож, "Шанхайн үзэл санаа"-ны орчин үеийн утга агуулгыг Хятадын ойлголт, Хятадын шийдлээр тасралтгүй баяжуулан сайжруулсан юм.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Ермекбаев: Ши Жиньпин даргын эшлэн хэлсэн эртний үгэнд би үнэхээр дуртай, энэ нь даруй “Хүмүүс эв нэгдэлтэй байвал уулыг ч нүүлгэж чаддаг”, “Хүмүүс хүсэл тэмүүлэлтэй байхад алсын уул, далай ч хол байдаггүй” гэсэн үг юм. ШХАБ-ын хүрээнд том, жижиг улсуудын ялгаа байхгүй, бүх гишүүн орнууд бүгд эрх тэгш байхыг "Шанхайн үзэл санаа" баталгаажуулсан гэж би үздэг. Энэ бол бүрэн тайван, бүтээлч байгууллага юм, үүний зорилго нь сөргөлдөөн биш, харин хөгжлийг дэмжих, энх тайвныг хамгаалах, харилцан итгэлцлийг бэхжүүлэх явдал юм.
ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков: ШХАБ бол соронз мэт бодит хамтын ажиллагааны өвөрмөц сэтгэл татам байдлаараа бүх талуудыг өөртөө татдаг. ШХАБ-ын олон улсын хамтын нийгэмлэг дэх нэр нөлөө болон эрх мэдлийг бид өндрөөр үнэлдэг, БНХАУ-ын хүчин чармайлтын ачаар ШХАБ-ын хүрээн дэх хамтын ажиллагааны хөтөлбөр үргэлжлэн өргөжиж байгааг бид харж байна.
Сэтгэгдэл0